Г.Дамдинням: Ирэх 7 хоногт БНХАУ руу ажлын айлчлал хийх гэж байхад гэнэт ийм хорлон сүйтгэх ажил хийж байгаа нь санамсаргүй тохиолдол биш

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
290
legacy:oyutolgoius/_PA_74211.jpg

Дорнод аймгийн Матад сумын нутаг дэвсгэрт Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр газрын тосны хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа “Монголиа файсон энержи” компаниас Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт түр байрлуулсан кемпийн ажилчдын байр луу тэмцэгч иргэд зөвшөөрөлгүй нэвтэрч, эрх чөлөө, эд хөрөнгөнд нь халдаж, дураар авирлан шууд дамжуулалт хийн, цахим орчинд нийтэлсэн. Эл асуудлаар цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг эхлүүлээд буй. Тэгвэл энэхүү асуудлын талаар АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням "Ирэх 7 хоногт Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу БНХАУ-д ажлын айлчлал хийж газрын тосны хайгуулыг эрчимжүүлэх, шатахуун тогтмол авах асуудлаар яриа хэлэлцээ хийх төлөвлөгөөтэй байхад гэв гэнэт ийм хорлон сүйтгэх ажил хийнэ гэдэг бол санамсаргүй тохиолдол биш гэж харж байна. Энэ бол улс үндэстнийхээ эрх ашиг, үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн аюулгүй байдлын эсрэг ноцтой гэмт үйлдэл болж байна даа. Хууль, хяналтын байгууллага ажиллана" гэв.

Хуваалцах:290

СЭТГЭГДЭЛ (29)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин2026/08/18

    100 хувь үнэн

  • Б
    Боролдой2026/08/18

    Та нар улс орноо хүн шиг аваад явж чадахгүй байна шүү дээ, ард түмэн чинь ядарч байна мэдэж байна уу

  • С
    Сүх2026/08/18

    Энэ хэдэн эх орон газар шороо гэж худлаа попорч орилсон хэдэн улсуудыг цэгцэлж журамлаагүй бол арай л дэндэж байна..ямар их түвэг яршиг удаж хорлодог амьтас вэ?!...

  • З
    Зссссс2026/08/18

    "Айлчлал" хийнэ ч гэх шиг. Ёоооо

  • З
    Зочин2026/08/18

    Төр хов хор хутгаад байгаа новшнуудыг сэг болгооч ээ арай дэндэж байна

  • И
    Иргэн2026/08/18

    Дамдинням гуай ямаа гэхээр тэмээ гэдэг шиг худлаа сүр бадруулах биш зөвшөөрөлгүй хууль бус хятад иргэдийг яаралтай буцаана уу

  • Г
    Ганаа2026/08/18

    Ухаад ашиглаад монголд ашиггүй зогсоох хэрэгтэй хэнд үйлчилээд байнаа

  • И
    Иргэн2026/08/18

    Ухаад ухаад өрөнд ордог байж шинээр ухаж яах юм? Ямар ч нэмэргүй хулгаыч, хужаагийн гар хөл бас олон худлаа юм донгосоод байгаарай! 30 жил тамсгийн нефть ухсан ашиг бн уу? Эх охонч хүүхнүүдээс өөр дуугарах хүн байхгүй үнэрээр гутамшиг. Монгол эрчүүд хаана бн аа?

  • И
    Иргэн2026/08/18

    Та нар юм л бол Хятадуудыг урдаа барьж , хамаг газрын баялагаа Хятадуудад үнэ төлбөргүй өгдөгөө больчих. Монголын газар нутаг, Монголын Ард түмэнд ямар ч ашиггүй гэрээ хэлцлээр зогсоо.

  • З
    Зочин2026/08/17

    Өөрсдөө бензин үйлдвэрлэе гэчээд нефтээ хайж олох гэхээр яагаад ийм тэнэг явуулга хийгээд байгаан? Тэриыг нь бас дэмжээд дэвээд байгаа тэнэгүүд яасан олон байхын? Бидэнд техник технологи мэргэжилтэн аль нь байхгүй байгаа биз дээ? Чаддаг газрыг нь хөлслөөд нефтээ хайж,олж олборлоод бензин түлшээ үйлдвэрлэмээ байшд. Цагдаа тагнуул нь эгэ новшнуудын цаана хэн байгааг заавал олж тогтоогоорой.

  • З
    Зочин2026/08/17

    Шинээр газар ухахаа зогсоо. Ирээдүйдээ баялгаа үлдээ. Одоо б.гаа ордуудаа шударгаар ашиглахад хангалттай. Шатахууны үнэ нэмэхийг хянаж шалга. Шатахууныхан хангалттай ашигтай б.гаа.

  • З
    ЗОЧИН2026/08/17

    Аргаа барсан хүүхэд аавынхаа толгойг маажна гэдэг шиг чиний бодол чинь богинохон хүн бна даа. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэж өвгөд минь оргүй үг хэлээгүй л байх, эртнээ нөөцийн саваа бэлдээд улс эх орны цаашдын хөгжилийн талаар төсөв төлөвлөгөөтэй ажилласан бол болох л байсан байх....

  • З
    Зочин2026/08/17

    Цаанаасаа зохион байгуулалттай Монголыг Хятадтай дайсан болгоод улмаар монголыг эдийн засгийн хувьд доройтуулж цаашлаад газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлыг гацааж нөлөөллөөсөө алдахгүй гэсэн Оросын явуулга байхаа.Манай цагдаа тагнуулынхан энэ бузарын шантаажчин хүүхнүүдийн орлогын эх үүсвэрүүдийг нарийн шалгаад тогтоочих байхаа.

  • З
    Зочин2026/08/17

    Хуурамч эх орончдыг зайлуулах хэрэгтэй.

  • E
    Erdee2026/08/17

    Нэн яаралтай үйлдвэрээ барихад гол анхаарлаа хандуулах хэрэгтэй бна.

  • E
    Enkhee2026/08/17

    Guilga guihaa boliochee gazriintosoo uursduu ashigla

  • З
    Зочин2026/08/17

    Гол нь олсон газрын тосоо өөрсдөө хэрэглэхгүй Петро чайнаад өгөөд байвал хэрэг алга байна шдэ. Газрын тос оо зүгээр өгөөд үнэтэй шатахуун авахаар энэ ариун явдал уу. Газрын тос боловсруулах үйлдвэр ээ л хурдан барьж ашиглалтад оруулах л хэрэгтэй байна

  • З
    Зочин2026/08/17

    Оркуудыг баривчилж хохирлын төлүүл

  • З
    Зочин2026/08/17

    Яадаг зэвүүн хөдөө царайлсан өмхий орнууд вэ. Захиалагчийн нь шуурхай илрүүлж хатуу шийтгэх хэрэгтэй.

  • З
    Зочин2026/08/17

    Uvsiin hyrgasiin gantumuriin munhzul eruugiin hulgaich narsnii buus

  • H
    Horlol2026/08/17

    Тэр хүнийг шоронд хий.

  • З
    Зочин2026/08/17

    Үйлдвэр бариач гаднаас гуйлга гуйх юм өөрсдөө юм хж чадах хэрэгтэйшдээ.

  • З
    Зочин2026/08/17

    Ичгүүргүй малнууд нефть, нүүрсээ оо-ийн цааснаас ч хямд өгчихөөд, араас нь өндөр үнээр буцааж авах гээд эргүүтдэг оюуны хомсдолтой гэдгээ мэдрээчээ !!!!

  • З
    Зочин2026/08/17

    Хятадаар газрын тос үнэгүй ухуулахаа болиочээ. Энэ үгийг ЗГт Тамсагаас нефть олборлосон цагаас хойш Дорнодчууд хэлж байна. Дорнод аймгийн төсөвт юу ч өгдөггүй. Өөрөөр хэлбэл, баялагтаа эзэн орон нутгийн оршин суугчид нефтээс ашиг хүртэлгүй 30 жил болсон. Хятадуудаас мөнгө авч төсвийн алдагдлаа нөхдөг, өөр зорилгоор ийш тийш нь зувчуулдаг бол ЗГ хятадуудыг муухай харагдуулж, ард түмнийхээ дайсан болгож байна. Үнэндээ Дамдинням өөрөө 2 улсын харилцаанд сэв суулгах зорилгоор хор хутгаж байна гэж харагдахаар байна. Өөрөө нефтьгүй орноос бензин гуйхаар "шагладаг" нь наймааны хууль. Түүний оронд үхсэн чавганцаас унгас гуй! Ингэж ичих нүүрэндээ илэг нааж, амьтны элэг болж явахаар хэлсэн үгэндээ хүрээд ажлаа өгчихөөч. Царай алдмар...

  • З
    Зочин2026/08/17

    Нефтьгүй улсаас шатхуун авна гэж юу байхав даа хятдруу явахаа болио тэнэгээ

    • З
      Зочин2026/08/17

      Яг үнэн

    • B
      Bat2026/08/17

      Маш зөв санал нэг байна

  • З
    Зочин2026/08/16

    Айлчлал Биш гуйлга гэвэл илуу дээр!Туухий нефтээ гаргаад эргээд боловсруулсанаа гуйж байж!

  • З
    Зочин2026/08/16

    Өмнөх гэрээ шигээ төлбөр төлөөл байдаг бол зүгээр байж байсан нь дээ.хойя үе нь ашигтай сайн гэрээ хийгээд улс орноо аятайхан шиг аваал яваг