Ардчилсан залуучуудын холбооны Ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогдлоо
00

Ардчилсан залуучуудын холбоо өнөөдөр хуралдаж шинэ Ерөнхийлөгчөөрөө Э.Галбадралыг сонголоо. Тус холбооны Ерөнхийлөгчид УИХ-ын гишүүн С.Цэнгүүн нарын гурван хүн өрсөлдөхөө илэрхийлж, өнгөрөгч долоо хоногт нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авсан билээ. Тодруулбал,
1. Энхтөр овогтой Галбадрал
2. Дарьсүхбаатар овогтой Билгүүдэй
3. Саруулсайхан овогтой Цэнгүүн нар нэр дэвшсэн юм.
Эхний санал хураалтаар Д.Билгүүдэй 55 хүний санал авч ялагдсан бол Э.Галбадрал 157, С.Цэнгүүн 113 санал авсан тул хоёр дахь санал хураалт С.Цэнгүүн, Э.Галбадрал нарын дунд явагдсан юм. Ингээд хоёр дахь санал хураалтад олонхын саналаар Э.Галбадрал ялалт байгуулж, АЗХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.


.webp)
