О.Амгаланбаатар: “Нэг эрийн гурван наадам“-д арван хүн нэг баг болж оролцох ба түрүүлсэн багуудыг 30-50 сая төгрөгөөр шагнана

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
50
legacy:2026/08/amgaa.jpg

Хархорумын Олон улсын эрдмийн чуулган, Монголын уламжлалт тэмцээн энэ сарын 13, 14-нд болох талаар Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар, ШУА-ийн ерөнхийлөгч С.Дэмбэрэл болон ажлын хэсгийн гишүүд мэдээлэл өгч байна. Энэ үеэр тус чуулгантай уялдуулж УИХ-ын гишүүн О.Амгаланбаатарын санаачилж байсан "Нэг эрийн гурван наадам"-ыг зохион байгуулахаар болсон талаар мэдээллээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар "Нэг эрийн гурван наадам"-д арван хүн нэг баг болж оролцох ба түрүүлсэн багуудыг 30-50 сая төгрөгөөр шагнана. Наадам энэ сарын 13, 14-нд Хархоринд болох ба олон нийт очиж үзэх нээлттэй. Энэ наадмыг Хархорумын ОУ-ын эрдмийн чуулгантай уялдуулж хийх саналыг Н.Энхбаяр дарга тавьсанд, олзуурхсан" гэв.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин2026/08/13

    Баяр наадам хориглосон гээд бхад л баярлая, наадъя гээд бгаа хүнийг яах уу?

  • З
    Зочин2026/08/12

    Одоо наад найр наадмаа бодьчихоочээ. Ажил хийгээч.

  • З
    Зочин2026/08/12

    Мэдрэл т1 пзда шүү, олон ингэ Ихэрлүүлсэн Буур даа, Говь-Алтайхан энийгээ татаж ав эсхүл Шархад руу СЭМҮТ рүү

  • З
    Зочин2026/08/12

    Нэг эрийн гурван наадам гэхээр нэг эр л сур харваа.бөх.морио уяж унах юмуу

  • М
    Монгол2026/08/12

    ,нөгөө наадам хийхийг хориглох тухай засгийн газрын шийдвэрийг нулимж байгаа юм уу