Ж.Золжаргал: Нефтийн үйлдвэрийн түүхий эд тодорхойгүй нь үнэн

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
30
legacy:zoljargal gishuun/бсыбц.jpg

Шатахууны нөөц, хомсдолтой холбоотой өнгөрөгч сараас эхлэн үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор газрын тосны үйлдвэрийн асуудал ч хөндөгдөх болсон. ЗГ-ын зүгээс ирэх 2028 онд эл үйлдвэрийг ашиглалтад оруулна гэд мэдэгдээд буй. Тэгвэл тус үйлдвэрийн түүхий эдтэй холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Золжаргал дараах байр суурийг илэрхийлэв.

Тэрбээр "Нефтийн үйлдвэрийн түүхий эд тодорхойгүй нь үнэн. Анх 2018 онд баригдаж эхлэх үед нефтийн олборлолт 1 сая тонноос өсөөд 1.6 сая болно гэж төлөвлөж байсан ч эсрэгээрээ 1 сая тонн давж байсан олборлолт нь үйлдвэр барьж эхэлмэгц огцом буурч 300-400 мянган тонн болсон. Петрочайна алдагдал ихтэй, эдийн засгийн хувьд хүнд байна гэдэг. Бас татварын байгууллагаас 400 тэрбум гаруй акт тавьсан нь үндэслэл буруу гэж маргаад олборлолтоо нэмэгдүүлдэггүй ч гэж ярьдаг. Хавар тэр татварын асуудлыг шийдсэн талаар засгийн хурлаар мэдээлсэн. Одоо тийм бол олборлолтоо нэмэхгүй бол үйлдвэр ашиглалтад орох үед гэнэт олборлолтоо өсгөнө гэж байхгүй" гэв.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин2026/08/13

    hovdiin must sumiin hogiin hulgaich baasanjav 25 dugaar baaziin hogiin hulgaich baasanjav avtokambinatiin buzar guilagchin baasanjav

  • К
    К2026/08/12

    Энэ нэг пяздаа байнгаа дандаал болохгүй бүтэхгүй гэж байх юмаа. Өөрөө хийж бүтээсэнзүйл байхгүй новш байж

  • З
    Зочин2026/08/12

    Гэнэт ухаан орсон уу МАН?36 жилийн ихэнхэд нь дангаараа төр барьчаад эргээд харсан юу ч байдаггүй ээ! Юм хийх санаачлага гаргахаар надад юу унахын гэсэн олон дарга нар ямарч ажил хийлгэлгүй өдий хүрчээ. Юу л байна төрөөс төрсөн тэрбумтангуудтай. Яах вэ та нарыг?