Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл эхэллээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:37 tsetserleg/1.jpg

Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл энэ сарын 10-нд буюу өнөөдөр эхэлж байна. Ингэхдээ цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг хоёр үе шаттайгаар зохион байгуулах бөгөөд нэгдүгээр шатны бүртгэлийг өнөөдрөөс энэ сарын 23-ныг дуустал E-Mongolia платформоор дамжуулан хүлээн авах аж.

2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах хэрэгцээ үүснэ. Үүний 126,827 хүүхэд нь нийслэлд хамаарна гэж БЕГ-аас мэдээллээ.

Нийслэлийн хүүхдийг насаар нь ангилбал:

2 настай – 27,832

3 настай – 31,303

4 настай – 32,002

5 настай – 35,690 хүүхэд байна.

Иргэд хүүхдээ цэцэрлэгт хамруулах үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.

Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;

Таны хүүхэд өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдсан бол тухайн цэцэрлэгтээ "Үргэлжлүүлж явах" эсэх сонголтыг хийх;

Хэрэв шилжилт хөдөлгөөн хийх бол 2026 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх шаардлагатай аж.