Нөөцийн махны бүрдүүлэлтэд Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагвыг өөрийн биеэр онцгойлон анхаарахыг үүрэг болголоо

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 24 сек
90
legacy:purevdagva/zasag.png

“Стратегийн нөөцийн зарим бараа болон хүнсний ногооны нийлүүлэлтийг тогтворжуулах, хүртээмжийг сайжруулах чиглэлээр авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол батлагдаж, хэрэгжилтэд хяналт тавихыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.

Нөөцийн махны гол асуудал нь бэлтгэхээс эхлээд худалдан борлуулах хүртэл бүх шатанд хяналтын тогтолцоо сул явжээ. Тухайлбал, 2025 онд 5016 тонн нөөцийн мах бэлтгүүлэхээр ААН-үүдтэй гэрээ хийж, зээлийн хүүгийн хөнгөлөлт өгсөн. Гэсэн ч хаврын улиралд зах зээлд гаргахаар төлөвлөсөн 720 тонн махны нийлүүлэлт хийгдээгүй, 3203 тонн мах цахим төлбөрийн баримттай, үлдсэн махыг төлбөрийн баримтгүй болон хэт өндөр дүнгээр борлуулсан зөрчил илэрчээ. Тиймээс бүртгэлийг цахимжуулах Засгийн газрын тогтоолыг баталлаа.

Бүртгэл, хяналтын тогтолцооны нэгдсэн системийг наймдугаар сардаа багтаан Сангийн яамнаас бэлэн болгож, Монголбанк болон арилжааны банкуудтай хамтран стратегийн бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх, хадгалах, түгээх, борлуулах бүх дамжлагуудад цахим төлбөрийн баримт үйлдэн бүртгэлжүүлж, ил тод болгох юм. 2026 оны намар бэлтгэгдэж, 2027 оны хавар тараагдах нөөцийн махны нөөц бүрдүүлэлтэд Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагвыг өөрийн биеэр онцгойлон анхаарал хандуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо.

Нөөцийн махыг цахим системд бүртгэж, ил тод болгосноор мах бэлтгэлийн явц, нөөцийн үлдэгдэл ил тод болно. Хөнгөлөлттэй зээл аваад зориулалтын бусаар зарцуулдаг байдлыг арилгахаас гадна хүртээмж нэмэгдэх, өрсөлдөөн бий болох давуу талтай. Иргэд агуулах, үйлдвэрүүдээс махаа шууд худалдан авах, малчид системээр дамжуулан эцсийн хэрэглэгчид борлуулахаас гадна төр нөөцийн мах бэлтгэж зах зээлд тодорхой бус байдал үүсгэх бус тогтолцоог ил болгож, олон оролцогч бүхий, өрсөлдөөнт зах зээлийг бий болгоно гэлээ.

Түүнчлэн, стратегийн бусад бараа, бүтээгдэхүүн буюу түлш, улаанбуудай, хүнсний ногооны нөөц бүрдүүлэх зоорь, агуулах барих ААН-д хөнгөлөлттэй зээл олгох, цахилгааны хөнгөлөлт эдлүүлэхийг салбарын сайд нарт үүрэг болголоо.

Хуваалцах:90

СЭТГЭГДЭЛ (9)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин2026/08/12

    энэ Хотын дарга хэн билээ байгаа гүй нь мэдэгдэхгүйм аа ямар ажил хийж байгаа нь тодорхойгүй чив чимээгүй нам гүмхэн хүн юм хөөрхий ямар ажил хийж байгаам болпоо ха ха

  • Ч
    Чойдог.2026/08/08

    Нийслэлд 1962 онд ирж амьдарч байгаа иргэн өндөр настан багш би танд зөвлөлгөө өгье : Мах хадгалах 5ш том зоорь 90 оноос өмнө байсан газар бол : Богд ууланд Скай цанын базын зүүн талд байдаг. Үүнийг сэргээж сайхан ЗООРЬ ХИЙЧИХ ! Нийслэлчүүдийн эрүүл хүнс хадгалахад ач тустай шүү. ХОТЫН ДАРГА Б. ПҮРЭВДАГВА ТАНАА.

  • И
    Иргэн2026/08/07

    Махны тохируулгыг төрийн бодлогоор шийдэхгүй бол ганц нийслэлийн захирагчийн асуудал биш!!! Махны үнийн өсөлт эцэстээ юуу болох болдоо

  • З
    Зочин2026/08/07

    Импортын мах татваргүй болго гэнэ үү?,хуультай орон юм бол гаднаас орж ирж байгаа юм болгонд татвар тавих хэрэгтэй,ард иргэд бид дэлгүүрээс юм авах бүрдээ 10%хувь,бас хотын татвар төлдөг шүү дээ!

  • З
    Зочин2026/08/07

    Нөөцийн мах бэлтгэж бусдыг тэтгэхээ болих хэрэгтэй байна

  • З
    Зочин2026/08/07

    Цэгмэд байхад л хангалттай, төрийнхөн харин импортын махыг татваргүй болгож өг.

  • З
    Зочин Ж2026/08/06

    Дуусаагүй барилгад гэрчилгээ олгоно гэдэг нь ЗАХИАЛАГЧ ИРГЭДИЙГ ХУУРМН МЭХЛЭХ ҮНДЭСЛЭЛ ШҮҮДЭЭ.УЛСЫН КОМИС ХҮЛЭЭН АВСАН БАРИЛГА Л ҮЛ ХӨДЛӨХИЙН ГЭРЧИЛГЭЭ гардаг Хууль журамтай шүү дээ !!! Хууль журмаа завхруулаад байсан юмуу !!!

  • Б
    Бат2026/08/06

    төр оролцох хэрэггүйээ

  • З
    Зочин2026/08/06

    төр оролцох хэрэггүйээ