Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 30 сек
50
legacy:UchraliinZASAG/0805.png

“Төсвийн санхүүжилтэд эрэмбэ тогтоож, төсвийн хэмнэлт, мөнгөн хөрөнгийн зохицуулалт хийх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол батлагдлаа.

Хэмнэлтийн горимд шилжсэн Засгийн газрын тогтоолоор, төрийн албан хаагчийн цалин, тэтгэвэрт гарах нэг удаагийн тэтгэмж, орон нутгийн нэмэгдэл тэтгэмж, тэтгэвэр, хүүхдийн мөнгө, бүх төрлийн халамж, сургууль, цэцэрлэг, бүх төрлийн сургалтын байгууллагын урсгал засвар, санхүүжилт, төрийн байгууллагын интернетийн төлбөр, байр ашиглалтын зардал, хууль, хүчний байгууллагын тээвэр, шатахууны зардал, дотоодын томилолт, хоол хүнс, нормын хувцасны зардал, COP17 олон улсын бага хурлын зардал, Засгийн газрын өр, орон нутгийн нөөц хөрөнгийн санхүүжилт зэргийг хэвийн олгохоор шийдвэрлэв.

Харин,

-Олон улсын болон Засгийн газрын шийдвэртэйгээс бусад хурал, зөвлөгөөн, ой, тэмдэглэлт өдрийн арга хэмжээ, найр наадам, соёлын арга хэмжээ /хувийн болон хандиваар зохион байгуулахыг хориглохгүй/

-Урьдчилан төлөвлөсөн төрийн өндөр албан тушаалтны томилолтоос бусад гадаад томилолт, гадны зочин хүлээж авах зардал

-Зайлшгүй шаардлагатайгаас бусад тоног төхөөрөмж, тавилга, автомашин

-Батлан хамгаалах, хуульзүйгээс бусад сургалт, дадлагын бэлтгэл

-Зайлшгүй мэдээлэх хууль тогтоомжоос бусад кино, контентын хэвлэлийн зардал

-Заавал олгохоос бусад тэтгэмж, урамшууллыг тус, тус хориглолоо.

Хэмнэлт 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд санхүүгийн хэмнэлтийн горимд эрүүл мэндийн салбар хамаарахгүй. Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн эрт илрүүлэг, вакцинжуулалт, ханиад томуутай тэмцэх гэх мэт зайлшгүй ажлууд төлөвлөгөөний дагуу хийгдэнэ гэдгийг Ерөнхий сайд Н.Учрал онцлов.

Бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч нарт салбар бүртээ 20 хувийн урсгал зардлын хэмнэлт гаргах, нөхөн томилгоо хийхгүй, аялал, амралт, зугаалга, хамт олны урлаг, спортын арга хэмжээнээс татгалзах, төрийн албанд шинэ албан тушаал үүсгэхгүй байх, тог цахилгаан, дулаанаа хэмнэх, хурал, сургалтаа цахимд шилжүүлэхээс гадна төрийн албан хаагчдыг зарим өдрүүдэд цахимаар ажиллуулах хэмнэлтээ үргэлжүүлэхийг үүрэг болголоо. Төсвийн сахилга бат сайжирч, нөхцөл байдал хэвийн болсон тохиолдолд хязгаарлалтыг үе шаттай сулруулна.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин2026/08/08

    Ха ха ингэж жүжиг тавьж л байдаг.

  • З
    Зочин2026/08/08

    Өөрсдөө хэмнэлтээ сайн хий. Хулгай луйвар бүү хий. Цалин тэтгэвэрийг хулгайлагдсан мөнгөөрөө хангалттай нэм. Хэнтийд очиж чуулна гэх солиорлоо боль.

  • З
    Зочин2026/08/08

    Нөгөө Нүүрсний 40 Их наяд хаана байна олж ирээч бас тэр Нефьтийн үйлдвэрээ хурдан ашиглалтанд оруулж Оросод байгаа хямдхан түүхий нефьтийг боловсруулж эргүүлж Оросод өртөг орсон үнээр зардаг болое Оросод Нефьт боловсруулах үйлдвэрүүд Украины цохилтонд өртөж боловсруулсан нефьтны хомсдолд ороод байгаа болохоос түүхий нефьт илүүдэлтэй байгаа шүү дээ оркуудаа Оросууд түүхий нефьтээ гадагш нь гаргаж ч чадахгүй баларч байна Украин барууныхан Оросын түүхий нефьт тээвэрлэгч танкеруудыг бараг бүгдийг нь устгасан

  • З
    Зочин2026/08/08

    Миний хэмнэх хэмнэхгүй гоожуур чамд падгүй шүү ялтан.

  • К
    ккк2026/08/05

    Данк Оюунаагийг толгой шиг данкайсан засгаа багасгаачээ, хэнд хэрэггүй олон яам тамгын газраа цөөл, 14 мега хулгайд алдсан мөнгөө буцааж олж ир, та нарын хулгайл ихдээд байгаа болохоос ард түмэн чадлаараа зүтгэж байна