Шатахуун, түлш, газрын тосны бүх бүтээгдэхүүнийг гаалийн татвараас чөлөөллөө

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
40
legacy:UchraliinZASAG/0415.png

Засгийн газрын ээлжит хуралдаан болж өндөрлөлөө. Өнөөдрийн хуралдаанаар үнийн өсөлтөөс сэргийлэхийн тулд шатахуун, түлш, газрын тосны бүх бүтээгдэхүүнийг гаалийн татвараас чөлөөллөө.

Ерөнхий сайд Н.Учрал энэ талаар "Шатахуун, түлшний асуудал айл өрх бүрийн асуудал. Шатахууны үнэ бүх юмны үнэ. Монгол Улсын Засгийн газар дуусдаггүй яриаг дуусгаж ажилласаар байна.

33 жилийн дараа анх удаа 22 ширхэг шатахууны нөөц, сав барих ажил эхлүүлсэн. Зургаан агуулахын ажил 85 хувь, бусад 16 агуулахын ажил 40 хүртэл хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Хоёр жил гацсан Газрын тосны үйлдвэрийн ажлыг гацаанаас гаргалаа. 20 хувьтай байсан үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьтай байна.

30 жил гацсан газрын тос нийлүүлэх, эрэл хайгуулын ажлыг эхлүүллээ. 14 байршилд олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа. Дэлхий даяар үүссэн тодорхойгүй нөхцөл байдал, сорилт, олон бэрхшээлийг ойлгон хүлээж авч, хамтран ажиллаж байгаа иргэддээ талархал илэрхийлье.

Засгийн газар үнийн өсөлтийн эсрэг, дэлхий дахины нөхцөл байдлаас хамаарч эх орондоо үүсэх сөрөг нөлөөг даван туулахын төлөө бүх шатандаа хичээн ажиллаж байна" гэлээ.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин2026/08/06

    126 гишүүн байхыг болиулчих хууль санаачилсан гэгдэх урамшуулал тэтгэмж энэ тэрээ больчих маш их мөнгө хэмнэгдэнэ дээ ач холбогдолгүй оронтоо сандал суудал үр ашиггүй зардал маш их хэвээр л байгаа даа тэр болгоноо зогсоовол маш их хөрөнгө мөнгө хэмнэгдэнэ дээ хэмнэлт цомхтгол хий гэсэн чинь дөрга орлогч энэ тэр нь үлдээд чухал заавал байх ёстойгоо цомхтгоод наачихдаг сонин шүү

  • З
    Зочин2026/08/05

    Tатвар тэглэх чухал биш шатахууны чанарыг улс хариуцах хэрэгтэй.

  • З
    Зочин2026/08/05

    хэн дуртай нь оруулж ирдэг болчуул ховордох үнэ нэмэгдэх асуудал байхгүй болно ш дээ улс бол хамгийн муу менежер

  • З
    Зочин2026/08/05

    Гаалийн татвар бсан бгаагүй ер хамаа алга, оруулж ирэхэд шаарддаг 9 шидийн зөвшөөрлөө бүгдийг нь цуцалчих, 2 хоногийн дотор шатахуунаар бялхаад эхэлнэ. МАНгуунуудаа