О.Цогтгэрэл: С.Зориг агсны гэр бүл болон С.Зориг сангаас зөвшөөрөл аваагүй. АН-д ч мэдэгдээгүй

Улс төр
Bolormaa
Унших: 3 мин
170
legacy:munkhbayasgalan gishuun/tsogooo.png

Зориг агсны хөшөөг нүүлгэсэн асуудлаар АН-ын дарга О.Цогтгэрэл мэдээлэл хийлээ. Тэрбээр, "С.Зориг агсны хөшөөний асуудал нь Монголын ардчилал, Ардчилсан намын хувьд асар чухал ач холбогдолтой. Энэ бол зүгээр нэг хувь хүний хөшөө, дурсгалын асуудал биш. Харин ардчилсан үнэт зүйл, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн үзэл санаа, итгэл үнэмшил, итгэл найдварын томоохон бэлгэдэл юм.

Тиймээс 2-3 төрийн бус байгууллага хоорондоо тохиролцоод нүүлгэн шилжүүлчих хэмжээний асуудал огт биш. С.Зориг агсны гэр бүл болон С.Зориг сангаас зөвшөөрөл аваагүй, цаашлаад Ардчилсан намд мэдэгдэлгүйгээр хөшөөг нүүлгэн шилжүүлсэн байна. Энэ нь хууль, эрх зүйн болон ёс зүйн аль ч талаасаа байж боломгүй үйлдэл юм.

Дахин хэлэхэд, С.Зориг агсны хөшөө бол зөвхөн нэг хүний дурсгалын хөшөө биш. Энэ бол Монголын ардчиллын үнэт зүйл, итгэл найдварын бэлгэдэл.

Нийгэмд "Шинэ дэвшилт холбоо", "Монголын ардчилсан холбоо”хоорондоо тохиролцон хөшөөг нүүлгэсэн гэх мэдээлэл нийгэмд түгээд байна. Энэ асуудлын талаар тодорхой мэдээлэл өгье.

Энэ оны наймдугаар сарын 17-нд уг асуудлаар анхан шатны шүүх хурал товлогдсон. 1990 оны наймдугаар сард тухайн үеийн Ардын депутатуудын хурлын Гүйцэтгэх захиргаанаас МОНЦАМЭ агентлагийн байрлаж байсан байрыг Шинэ дэвшилт холбоо болон Үндэсний дэвшлийн намд олгох шийдвэр гаргасан байдаг.

Шинэ дэвшилт холбоо нь Ардчилсан намыг үүсгэн байгуулсан таван намын нэг. Тиймээс С.Зориг агсны хөшөөг зөвхөн Шинэ дэвшилт холбоо ТББ-ын өмч гэж үзэх үндэслэлгүй. Энэ нь Ардчилсан намын хамтран эзэмших ёстой өмчийн асуудал мөн.

Мөн МоАХ-ны байр буюу Ардчиллын ордныг 1990 онд тухайн үеийн Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Монголын ардчилсан холбоод болон Монголын Ардчилсан намд хамтран ашиглуулахаар шийдвэрлэж байсан.

Бид эдгээр архивын баримт бичиг, хууль, эрх зүйн үндэслэлүүдийг цуглуулан шүүхэд хандсан. Тиймээс С.Зориг агсны хөшөөг нүүлгэн шилжүүлэх, газрыг нь худалдах асуудал нь хэдхэн төрийн бус байгууллагын дотоод маргаан огт биш.

Монголын ард түмний хандиваар бүтээн байгуулсан дурсгалт байгууламжийг хэдхэн байгууллага хоорондоо тохиролцоод дур мэдэн нүүлгэн шилжүүлэх эрх зүйн орчин, зохицуулалт байдаг эсэхийг тодруулах шаардлагатай. Түүнчлэн нийслэл болон дүүргийн удирдлагуудын оролцоо байсан эсэх асуудлыг мөн ярих ёстой.

Ардчилсан намынхан жил бүрийн долоодугаар сарын 04-нд С.Зориг агсны хөшөөнд хүндэтгэл үзүүлдэг. Дөрөвдүгээр сарын 20-нд төрсөн өдрөөр нь гэр бүл нь хүндэтгэл үзүүлдэг. Аравдугаар сарын 02-нд буюу амь насаа алдсан өдөр нь анд нөхөд, үзэл санааны хамтрагчид нь хөшөөнд нь хүндэтгэл үзүүлдэг. Энэ бол эзэнгүй орхигдсон, мартагдсан хөшөө биш. С.Зориг агсны хөшөөний өмнө ард иргэдийн хөл тасардаггүй.

Мөн ардчиллын анхдагч ах нартаа хандаж хэдэн үг хэлмээр байна. Аливаа зүйл хэмжээ хязгаартай байх ёстой. Та бүхэн одоо болимоор байна.

1990 оны ардчилсан хувьсгалтай холбоотой гурван барилга Ардчилсан намын мэдэлд шилжиж ирсэн. Гэвч Ардчилсан нам байрлаж байсан байраа зарсны улмаас нам 10 гаруй жилийн турш өөрийн гэсэн байргүй, түрээсийн байр дамжин "гудамжны амьдрал"-тай явж ирлээ. Энэ нь намын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, улмаар Ардчилсан нам дараалсан гурван сонгуульд ялагдах хүртэл нөхцөл байдал үүссэн.

Тухайн үеийн байгуулсан гэрээнүүдийг харахад барилга хэзээ ашиглалтад орох, хэрхэн ашиглах зэрэг үндсэн зохицуулалтууд ч тодорхойгүй байдаг.

Хоёрдугаарт, Ардчиллын ордны асуудал бий. Манай намын үе үеийн удирдлагууд энэ асуудлаар нэг ч удаа шүүх, хууль хяналтын байгууллагад хандаж байгаагүй. Өөрийн өмчийг алдаж, хохирол амссан атлаа эрхээ хамгаалахын төлөө хууль, шүүхэд хандаагүй. Үүний улмаас өнөөдөр архивын баримт бичгүүд хүртэл бараг үлдээгүй шахам байна.

Өнөөдөр ч Ардчилсан нам нэг байрнаас нөгөө байр руу нүүдэллэсээр байна. Уг нь улс төрийн нам өөрийн байртай, тогтвортой үйл ажиллагаа явуулдаг байх ёстой. Намын дарга бодлогоо хэрэгжүүлж, ажлаа хүлээлгэн өгөхдөө зөвхөн цүнхээ бариад гараад явдаг тогтолцоо л жинхэнэ институцийн соёл юм" гэлээ.

Хуваалцах:170

СЭТГЭГДЭЛ (17)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • P
    P.Natsagdorj2 сар өмнө

    Да. Ганболд хулгайч нүүлгэсэн ш дээ. Новшийг буудвал таарна. Ард түмэн хэдийд ч босч мэдэхээр ууртай байгаа шүү. Дээдсийн бүхий л явуулж байгаа хорон явуулгаас чинь залхаж байна.

  • З
    Зочин2 сар өмнө

    Хөшөө дурсгалын асуудал нэг намын нэг гэр өүлээс зөвшөөрөл аваад шийдчихдэг асуудал биш. Энэ өол УБ хотын, төрийн асуудал. АН ёс номгүй улсууд болохоороо дуртай цагтаа хөшөө буулгана. Дур нь хүрвэл гудамж талбай хот тосгоны нэр өөрчилнө. Энэ бүхэн ёинь хууль дүрэм журамтай. Хөшөөний суурин дээр байшин барьж хөлжих гэсэг хэдэн шуналын уутнууд хийж байгаа уйваагүй явдал. Больж үзэцгээ. Одоо жоохон дүрэм номтой ёс зүйтэй амьдарцгаана шүү.

  • З
    Зочин2 сар өмнө

    Өнгарсөн борооны хойноос цув нөмрөөд яахав. Шийдэмгий залуу дарга та нарыг бодвол гялалзуулчихлаа

  • З
    Зочин2 сар өмнө

    Ажлын байраа орхиж яваад хаагуур тэнэдэг байнаа. Тээр жил гүндалай хөвсгөл нуурт алга болж улс даяараа хайж бөөн зардал улсын хөрөнгөөр хайсан шиг юм болов. Алга болоход нөгөө зариг өнөрөө таг мөнгөгүй болохоор загас наалдуулан сайхан амарч байв уу

  • З
    Зочин2 сар өмнө

    ТОГООН ДОТОР АСУУДЛАА ТОГООНДОО Л ЯРЬ.....

  • И
    Иргэн2 сар өмнө

    Хэн гэдэг луйьарчин зөөсөн юм бэ?

  • Ү
    үглээ.өвгөн2 сар өмнө

    Ардчилсан нам олигтой сөрөг хүчин.болж Чадахгүй удаж.байна.МАН-ындагуул.байвал таарна.

  • З
    Зочин2 сар өмнө

    Uvsiin hyrgasiin gantumuriin munhzul eruugiin hulgaich narsnii buus

  • З
    Зочин2 сар өмнө

    Хуцаад ичээсэй эргүү малууд

  • З
    Зочин2 сар өмнө

    Жэнко бас л самарч бгаа юм бна, АН-ыг бүр байхгүй болгох санаатай, Путиний даалгаврыг сайн биёлүүлж бгаа

    • Х
      Хариулт2 сар өмнө

      Тэнэгтэв.

  • З
    Зочин2 сар өмнө

    Шинэ дэвшилт холбоо нь АН тай нэгдсэн учир улс тэр байрыг буцааж авах хэрэгтэй юм бна шүү . АН нь өөрсдийн байраа зараад идчихсэн юм чинь одоо тэрүүгээрээ буянаараа болог дээ . Тэр байртай огт хамаагүй юм бна шүү

  • Т
    Том нар2 сар өмнө

    Монгол улс хууль дүрэмтэй Улс шүү... Хэн дуртай нь Улс төр хийх сэдэв биш юмаа...

  • З
    Зочин2 сар өмнө

    АН ынхан ийм нэг мэдрэлийн согогтой амьтад байдаг, өөрсдөө зөөгөөд нэг байрныхаа хажуунаас нөгөөгийнх нь өмнө зөөчихөөд хэнийг буруутгаад байгаа юм үнэн дүнхүү

    • З
      ЗОЧИН2 сар өмнө

      МАНынхан монголыг ӨМ ЦӨМ идэж ууж хулгайлж дуусгалаа даа.

  • З
    Зочин2 сар өмнө

    цогтгэрэлээ наад үгнүүдээ хэнд хэлээд бга юм .танайхан өөрсдөө аваад зөөсөн бна

  • З
    Зочин2 сар өмнө

    чамд мэдэгдэж яадагийн олигтойхон сөрөг хүчин ч биш тулга тойрсон хэрүүл хийхээс цаашгүй