Гуравдугаар сарын 3-ны 08:00 цаг хүртэл нийтийн тээврийн үйлчилгээг хязгаарлав

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/1795f0c2fbc3b7bb3285e9962f8df7d5-2020-02-26-153248-987605329.jpeg

Улсын Онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар өнөөдрийг хүртэл мөрдөж байгаа шийдвэрүүдийг үргэлжлүүлэн сунгах шийдвэрийг гаргалаа.

Тухайлбал, улс, хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тээвэр, хувийн авто машины хөдөлгөөнийг энэ сарын 27-ны 08:00 цагаас гуравдугаар сарын 3-ны өдрийн 08:00 цаг хүртэл хязгаарласан. Түүнчлэн хот дотор үйлчлэх нийтийн тээврийн хөдөлгөөнийг дээрх хугацаанд зогсоож байгаа ажээ.