Монгол Улсын 20 дахь аварга С.Мөнхбат УОК-д 20 сая төгрөг хандивлалаа

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/88253681_3510171469058074_1456244490325983232_o-2020-02-28-142912-960510328.jpeg
legacy:upload/images/ni/2020/02/28/87905413_3510171282391426_2503911662361247744_o-142753-1239314344.jpeg

Монгол Улсын Үндэсний бөхийн 20 дахь аварга С.Мөнхбат Улсын Онцгой комисст 20 сая төгрөг хандивлалаа.

Тэрээр хэлэхдээ "Шинэ коронавирусийн тархалттай холбоотойгоор Улсын Онцгой комисст хандив өргөөөд явж байна. Миний бие Монгол Улсын Үндэсний бөхийн 20 дахь аварга. Тэр утгаараа бэлгэдээд 20 сая төгрөг хандивлалаа. Өнөөдрийн энэ хэцүү цаг үед Монголчууд яаж нэгдэж чаддаг вэ гэдгийг дэлхийд гайхуулж байна. Төр, засгийн шийдвэрийг дагаж мөрддөг вэ, хариуцлагатай ард түмэн гэдгээ бататган харуулж байгаад их баяртай байна. Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгнийхээ төлөө байж, аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэхийг уриалж байна" хэмээв.