МУГЖ Б.Баярмагнай хандивын аянд нэгдэж, 10 мянган бээлий хандивлав

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/89070148_966405850441464_2630876882815418368_o-2020-03-01-134339-57982156.jpeg

МУГЖ Б.Баярмагнай хандивын аянд нэгдэж Япон улсад үйлдвэрлэсэн, халдвар хамгаалалтын 10 мянган бээлийг ЭМЯ-нд хандивлалаа.

М.Баярмагнай “Коронавирусийн халдварын халуун цэгт ажиллаж буй эмнэлгийнхэн, эмч, сувилагч нартаа зориулж Япон улсад үйлдвэрлэсэн, нэг удаагийн 10 мянган ширхэг бээлийг хувиасаа бэлэглэж байна. Энэ бээлий Монголд хараахан орж ирээгүй байгаа. Монгол Улсад минь энэ аюулт халдвар хэзээ ч битгий орж ирээсэй гэж залбирч байна” гэлээ.

legacy:upload/images/ni/2020/03/01/89046445_966405550441494_6451177729134952448_o-134242-731943715.jpeg

Мөн "Аймар санаа" контентийн хамт олноос COVID-19-ын аюултай нөхцөл байдалд үүсээд буй энэхүү өдрүүдэд уг тахлын эсрэг тэмцэхэд Монгол улсын эрүүл мэндийн яаманд COVID-19-ын эсрэг 10 сая төгрөгний контентыг бэлтгэн, мэдээ мэдээллийг өөрийн олон нийтийн цахим сувгуудаар түгээж дэмжлэг үзүүлэхээр боллоо.

legacy:upload/images/ni/2020/03/01/88116393_966441250437924_2395395121739726848_o-134310-2124550859.jpeg