Монголын бөмбөгтэй хоккейчид ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/87264145_1152735731738677_8076059166831017984_o-2020-03-04-124817-49242287.jpeg

ОХУ-ын Эрхүү хотод болж буй бөмбөгтэй хоккейн ДАШТ-ий хасагдах шатны тоглолт болж байна. Тус шатанд Монгол Улсын шигшээ баг Чехийн багтай тоглож, 2:1 харьцаатай ялалт байгууллаа.

Ингэснээр хагас шигшээ тоглолтонд шалгарч Украйн, Латвийн багуудын аль хожсонтой нь финалд үлдэх эрхийн төлөө өрсөлдөх болоод байна.

Монголын шигшээ багийн тухайд тэмцээний В хэсэгт Япон, Латви, Словак, Сомалийн багуудыг хожиж хэсгээ тэргүүлснээр хасагдах шатанд шалгараад байгаа юм.

Ийнхүү дараалсан 5 дахь ялалтаа байгууллаа. Хэсгийн тоглолтонд Сомалиг 10:0, Словакийг 4:0, Японы багийг 2:1-ийн харьцаатай, хасагдах шатанд Чехийг 2:1 харьцаатай тус тус хожлоо.