Алтан булаг,Сүхбаатар боомтоор нэвтэрсэн сэжигтэй 34 зорчигчийг тусгаарлалаа

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/c6e372_87039792_3305147649512592_8991086792304230400_n_x974-2020-03-04-151748-1895090421.jpeg

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Сүхбаатар боомтод НМХГ-ын эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагчид томилолтоор ажиллаж байна.

Тэд Сэлэнгэ аймаг дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагчидтай хамтран 2020.03.02-ны 08:00 цагаас 2020.03.04-ний 08:00 цаг хүртэл ОХУ-аас орж буй 153 автомашины 367 зорчигч, Эрхүү-УБ чиглэлийн хоёр цуваа 12 вагоны 81 зорчигчийн эрүүл мэндийн байдалд хяналт хийж "COVID-19" голомттой бүс нутгаар зорчсон сэжигтэй 34 зорчигчийг ажиглалтад тусгаарлаж, Дархан-Уул аймгийн Онцгой комисст шилжүүлжээ.

Хяналт, шалгалт үргэлжилж байгааг НМХГ-аас мэдээллээ.