Дипломат паспорт эзэмшигчид Европын 25 улсад визгүй зорчих боломжтой боллоо

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/passport-2020-03-04-153709-85896677.jpeg

Дипломат болон албан паспорт эзэмшигч иргэд 90 хүртэлх хоног харилцан визгүй зорчих тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Словени Улсын Засгийн газар хоорондын төслийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар дэмжжээ.

Хэлэлцээрт ойрын өдрүүдэд гарын үсэг зурна. Ингэснээр дээрх төрлийн паспорт эзэмшигч монгол иргэд Европын 25 улсад визгүй зорчих боломжтой болох юм.