ТҮЦ машинаас гарах лавлагаа, тодорхойлолтыг энгийн цаасан дээр хэвлэхээр болжээ

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/unnamed (2)-2020-04-14-124658-1924429073.jpeg

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас ТҮЦ машинтай холбоотой дараах мэдэгдлийг хийжээ.

Иргэн, хуулийн этгээдэд ТҮЦ машинаар үзүүлж буй 28 төрлийн лавлагаа, тодорхойлолт нь 2020 оны 04 сарын 15-ны өдрөөс эхлэн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2019 оны 84 дүгээр тушаалаар батлагдсан Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягтын дагуу энгийн цаасан дээр хэвлэгдэх болсныг үүгээр мэдэгдье!

ТҮЦ машинаас гарсан лавлагаа, тодорхойлолтын зүүн доод буланд байрлах QR кодыг уншуулж үнэн зөв байдлыг шалгах боломжтой болно гэжээ.