ЗТХЯ: Халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж хөдөлгөөнд оролцохыг уриалж байна

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/93886914_800616637014414_2850654310721650688_n-2020-04-14-135340-209151598.jpeg

2020.04.14-ний өдрийн 12:30 цагийн байдлаар нийт 32 чиглэлд 64 тээврийн хэрэгслээр 1792 зорчигч замд явж байна. Үйлчилгээний заал болон тээврийн хэрэгслийн халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж, тээвэрлэлт эхлэхээс өмнө автобуудлуудын эмч нар зорчигчдын биеийн дулааныг хэмжиж, ариутгалын бодисоор ханган ажиллаж байна. Мөн зам дундын хяналтын постоор дамжин өнгөрч буй жолооч, зорчигчдын биеийн дулааныг нэг бүрчлэн хэмжиж, халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиж хөдөлгөөнд оролцохыг сануулж байна.

Цаг агаар: Өвөрхангай, Дундговь, Хэнтий, аймгуудаар бага зэргийн шороон шуургатай, бусад нутгаар тогтуун зам даваа саадгүй.

Иргэд, зорчигчид та бүхэн болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж амны хаалтаа тогтмол зүүж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж хөдөлгөөнд оролцоно уу.

legacy:upload/images/ni/2020/04/14/92952915_800616723681072_3340277112132075520_n-135604-776047029.jpeg

                                                                                                                                                                                                                                                       Эх сурвалж: Зам тээвэр хөгжлийн яам