Т.Бадралыг БНХАУ-д суух элчин сайдаар томилох асуудлыг ЗГ дэмжлээ

Улс төр
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/DSC2500-2020-04-29-164712-39614541.jpeg

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болж, шинээр Элчин сайдууд томилох тухай асуудлыг хэлэлцжээ. Үүний дагуу Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуягийг эгүүлэн татаж, түүний оронд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадралыг БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилох асуудлыг хэлэлцэж дэмжсэн байна.

Мөн Н.Эрдэнэтуяаг Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайдаар томилох саналыг Гадаад харилцааны яамнаас танилцуулсныг дэмжжээ. Т.Бадрал, Н.Эрдэнэтуяа нарыг Элчин сайдаар томилох тухай саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтсон байна.