Хашаандаа ухарч байсан жолооч 11 сартай хүүг дайрч, амь насыг нь хохироожээ

Нийгэм
admin
Унших: 1 мин
10
legacy:resources/images/news/100948885_1719043681569714_1848687605055488000_n-215702-1567119823-2020-06-17-134840-680796184.jpeg

Өнөөдөр /2020.05.31/ орой 18:00 цагийн үед автомашинаа ухрааж байсан жолооч 11 сартай хүүг дайрч, амь насыг нь хохироосон харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, Дорнод аймгийн Баяндун сумын 4 дүгээр багийн нутаг Наран хороолол гэх газарт, хашаан дотроо жолооч У нь Истана маркийн автомашинаа ухрааж байгаад хүүг дайрсан байна.

Тиймээс Тээврийн цагдаагийн албанаас жолооч нарыг сонор сэрэмжтэй байж, автомашинаа ухраахдаа эхлээд гарч, эргэн тойрноо шалгаж хэвшихийг уриаллаа.

Эх сурвалж: Тээврийн Цагдаагийн Алба