"Монгол хүүхдүүд" хүүхдийн баярын нэвтрүүлэг "МҮОНТ"-ээр шууд дамжуулагдаж эхэллээ

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/20180609_p1cet32pr21k3f2ohsuv1i0a5s21-2020-06-01-122011-180496135.jpeg

Швецарь Улсын Женев хотноо 1952 онд болсон хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн улс орнуудын чуулга уулзалтаар жил бүрийн 06 сарын 01-ны өдрийг "Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр" болгон тэмдэглэж эхлэсэн билээ.

Дэлхийн бүхий л улс оронд амьдарч буй сая сая хүүхэд, багачуудын баярлан цэнгэж, эрхээ хамгаалахад анхаардаг энэхүү өдөрт зориулан НЗДТГ, НСУГ-аас жил бүрийн 06 дугаар сарын 01-нд Д.Сүхбаатарын талбайд  "Монгол хүүхдүүд" сэдэвт хүүхдийн баярын нэгдсэн үйл ажиллагааг зохион байгуулдаг билээ. Харин энэ жил коронавируст халдварын улмаас уг үйл ажиллагааг цуцалсан. Улмаар "МҮОНТ"-эй хамтран "Монгол хүүхдүүд" тусгай нэвтрүүлгийг  11:00-18:00 цагийн хооронд орон даяар шууд дамжуулж байна.