Ерөнхийлөгч Х.Баттулга “Нэгдсэн АН” байгуулах ажилдаа орлоо

Улс төр
admin
Унших: 3 мин 8 сек
550
legacy:resources/images/news/600x600-16-2020-09-18-150738-579610420.jpeg

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Единая Россия” буюу нэгдсэн Орос хэмээх намыг удирдаж, эх оронч үзлийг сурталчилж хаанчлалаа тогтоосон. В.Путин ОХУ-ын Ерөнхийлөгчөөр 4 дэх удаагаа сонгогдоод зогсохгүй энэ хавар Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж 2036 он хүртэл хаанчлах замаа зассан билээ.. Түүний энэ үйлдлийг сөрөг хүчнийх нь удирдагч А.Навальны “В.Путиныг бүх насаар нь Ерөнхийлөгчийн суудалд суулгах зорилготой алхам” гэж мэдэгдсэн бол И.Жданов “төрийн эргэлттэй дүйцэх үйлдэл” хэмээн тодорхойлж байжээ. Харин В.Путин “Улс орон уналт, хүндрэл бэрхшээлтэй тулгарсан цаг үед тогтвортой байдал нэгдүгээрт тавигдана” хэмээн тайлбарласан юм. 

Тэгвэл Монголд ч гэсэн “Нэгдсэн Ардчилсан Нам” байгуулах ажлыг Х.Баттулга амжилттай удирдаж байна хэмээн улс төр судлаачид тайлбарлаж байна. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар АН ялагдсан шалтгааныг С.Эрдэнэ “Ерөнхийлөгчтэйгээ ойлголцож ажиллаж чадаагүй”-тэй холбон тайлбарласан. Тэгвэл сонгуулийн дараа Х.Баттулга өөрийн гарын хүн гэгддэг Баянхонгорын П.Нүрзэдийг АН-ын хэрэг эрхлэх газрын даргаар томилсон. Бас УИХ дахь АН-ын бүлгийн даргаар Баянхонгорын “пидоон” хэмээх Д.Ганбатыг томилуулж дөнгөсөн. Мөн нийслэлийн намын хорооны даргаар өөрийн зөвлөх Д.Пүрэвдавааг томилов. 

АН-д өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулгын өөдөөс үг хэлэх хүн үлдээгүй, удахгүй болох намын даргын сунгаанд Ерөнхийлөгчид хэн хадаг барьж тааллыг нь хүртсэн хүн гарч ирнэ, тэр АН-ыг бүтэн базаж байна гэж улс төр судлаачид ярьж байна. 

Харин жинхэнэ “Нэгдсэн Ардчилсан Нам” байгуулах ажил АН-ыг гартаа оруулснаар хязгаарлагдахгүй бололтой. Тэрээр парламентын гадна байх бүх жижиг намуудыг АН-д нэгтгэх бодлого боловсруулсан гэж эх сурвалж мэдээлэв. Өөрөөр хэлбэл Ардчиллын төлөө гэгддэг намууд АН-д дагаар орно гэсэн үг. Ингээд “Нэгдсэн Ардчилсан нам” байгуулах Х.Баттулгын бодлого бүрэн хэрэгжинэ.  

Хамгийн түрүүнд Буянгийн Жаргалсайхан нэгдэхээ илэрхийлсэн гэсэн яриа тарж эхлэв. Үүнтэй зэрэгцээд “ШИНЭ” намын Л.Болд Ерөнхийлөгчийн зөвлөх болж, “Шинэ нам АН-ын шинэчлэлийн төлөө бүх алхмыг хийнэ” гэж яриа өгсөн нь цахим ертөнцөд дуулиан болж байна. Учир нь “парламентад гишүүнгүй намын хүн бүхэл бүтэн бүлэгтэй намын шинэчлэлд анхаарна гэдэг нь доромжлол” гэсэн агуулгатай юм. 

Ямар ч байсан Л.Болд, Ж.Батзандан хоёр “Нэгдсэн АН”-д дагаар орох дараагийн хүмүүс бололтой. Энэ мэтээр бүх жижиг намуудыг Ерөнхийлөгч Х.Баттулга “базахаар” болсон сурагтай. Угаасаа түүнийг иргэний хөдөлгөөний намуудыг дэмждэг гэсэн яриа их байж ирсэн. Энэ удаа тэднийгээ АН-д оруулахаар эргэлт буцалтгүй шийдэж ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд “МАН ба бусад” гэсэн тулалдаан өрнүүлэх бололтой. Ингэсэн тохиолдолд МАН тун хүнд байдалд орж мэднэ.

Ерөнхийлөгч Х.Баттулга энэ бодлогоо хэрэгжүүлэхийн тулд АН-ын капитануудыг хоёр янзаар хувааж байна гэж ажиглаж дүгнэжээ. Нэгдүгээр С.Баярцогт, Ч.Сайханбилэг, Д.Ганболд гэх мэт хүмүүсийг “аавынх” руу явуулж байгаа бол Я.Санжмятав, С.Ламбаа, Л.Болд гэх мэт ахмадуудыг өөрийнхөө зөвлөхөөр томилов. Эдгээр хүмүүсийн гарал үүслийг сайн ажиглавал АН доторх бүлэглэлүүдийн төлөөлөлүүд гэдэг нь хэнд ч тодорхой ойлгогдоно. Я.Санжмятав Алтангадас, С.Ламбаа, Л.Болд МоАХ болон ШИНЭ намынх гээд цуварна. Үүнээс гадна Х.Баттулга Ерөнхийлөгч Нэг ардчилал гэх мэт бусад бүлэглэлийнхээ хүмүүсийг ч гэсэн зөвлөх бол гэж багтаа урьсан гэнэ. Ингээд АН-ын бүлэглэл бүрийн төлөөллийг өөрийнхөө зөвлөх болгож “шинэ хаан” болох замаа эхлүүлэв. 

Үүний зэрэгцээ Н.Алтанхуяг, Н.Батбаяр, Гарамгайбаатар зэрэг олон асуудалтай улс төрчид хадаг барин нэгдэж байгаа гэсэн яриа саарал ордноор тэнэж байна. 

Анхаарал татах бас нэгэн содон мэдээлэл гарсан нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр ч гэсэн “Нэгдсэн Ардчилсан Нам”-д орох талаар ярилцаж эхэлжээ. Тэрээр Ерөнхийлөгч Х.Баттулгатай хэд хэдэн удаагийн уулзалт хийж амжсан байна. Саяхан говийн аймгаар явж шинэ төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцсан нь зүгээр нэг зугаалга биш болж таарав. Тэрээр ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд С.Ганбаатарыг дэвшүүлэхгүй Х.Баттулгыг дэмжих тохироо хийгдэж байгаа бололтой. Түүнийг Ардын хувьсгалын 100 жилийн өмнө МАН-даа нэгдэн орно гэсэн битүүхэн хүлээлт байсан бол өрсөлдөгч АН-ыг сонгож, мөнхийн өрсөлдөгч болох замыг сонгож ядан байгаа гэнэ. 

Ийнхүү Ерөнхийлөгч Х.Баттулгыг “Нэгдсэн Ардчилсан Нам” байгуулахад ямар ч саад тотгор үлдсэнгүй. Ногоон зам, ногоон гэрэл асчээ.

Хуваалцах:550

СЭТГЭГДЭЛ (55)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Z
    Zochin

    Ene teneg huneer dahij udirduulval mongol uls bur suireh biz arai ugui bailguidee mongolchuud mini

  • З
    Зочин

    Дарангуйлагчтай болоод салж чадахгүй олон жил шаналж зовж байгаа орнууд тоо томшгүй байна. Дарангуйлагч бий болгох ямар ч оролдлогийг эсэргүүцэх хэрэгтэй.

  • З
    Зочин

    МАШ ЗӨВ ТАРЖ БУТАРААД ЯЛАГДСАН ШҮҮ ОДОО НЭГДЭХ НЬ ЗӨВ ТАРЖ БУТАРААД ЮУ Ч ХОЖИХГҮЙ ҮҮНИЙГ ЭРТ УХАМСАРЛАХГҮЙ ЯАВ ДАА

  • Б
    бм

    Эх орныхоо төлөө зөв!!!

  • Э
    Эх оронч

    Үе үеийн ерөнхийлөгч нараас хамгийн ухаантай нь Баттулга Эх оронч сэтгэлтэй ардын ухаантай эгэл амьдралаас төрсөн мундаг хүн шүү дэмжиж бна

  • З
    Зочин

    Баттулга хог шааруудыг хамж цуглуулаад нам босгох гэж ...

  • З
    Зочин

    Ene mulguug ust turuus zailuulj mongol zub zandaa orno

  • U
    Urtnasan

    Хүн, Электорат бие даагчид, АН-аас бие даагчдаас өөр аваад байх хүн байхгүй ээ. Жагаа, Зандан, Болд 3-аар яахавдээ кк Насаараа ганцаар явсан жижиг намуудын дарга нар нэгдэж ч чадахгүй кк

  • Z
    Zochin

    Ardchildan nam neg huniig l songuulid yabakhaar ni uulchildeg uls turiin huuchin boloo yu

  • З
    Зочин

    Өөрийнхөө төлөө л, мөнгөний төлөө одоо хагалан бутаргахгүй гэж бн. МАН-аасаа дэвшээчээ ерөнхийлөгчийн сонгуульдаа

  • П
    Постчин

    Нэгдэл маш чухал гэдгийг өнгөрсөн сонгуулиар харлаа. Нэг цөм болж байж МАН ыг зайлуулна. Хөрөнгө мөнгөгүйгээр улс төр явахгүй ядуу мань мэт улс төрд жижигдэнэ. Олон хүнтэй ажиллах учир нэг уулзалт хүртэл зоос шүү дээ . Нэгдэл чухал сайхан мэдээ уншлаа

  • З
    Зочин

    Энэ лалрыг дахин сонгож л болохгүй. Наад намаа одоо боль. Хуулиа мэддэг хуулиндаа цахирагддаг хувийн бизнесгүй хүн л хэрэгтэй тийм хүн байхгүй бол Баттулга биш л бол нохойч яахав....

  • З
    Зочин

    ямар тэнэг гэхээрээ зөв гэж үздэг бнаа

  • Б
    Батзориг

    Энэ нам яг ингэж байж л МАН амын өөдөөс сөрөг хүчин болж гарч ирнэ яг зөв одооноос нэгдэх хэрэгтэй

  • З
    Зочин

    Батулга нэр дэшвэл гарахгүйээ.Харин Санжмятаваа зүтгүүл

  • H
    hurelee

    battulgad hunii nuuts Bish ..hulgaichiin nuuts l baigaa gej...man ii neg lider helsen sanagdah yum...adishaa madishaa geed...gaalias tursun terbumtan gesen baihaa....

  • Э
    Элбэг

    Ийм Жонхууг төрийн тэргүүнээр залаад хор хутгуур өш хонзонгоос өөр юм хүсээд хэрэггүй. Ийм л юм хийж чадна. Өөр хийж чадах зүйл байхгүй толгой нь хүрэхгүй мал шүү дээ

  • З
    Зочин

    Хуулиараа Ерөнийлөгчөө өгчихөөд хиймээрдээ

    • Т
      ТУЛГА

      Чи удахгүй угаадас иднээ. Би чамайг сонгуулийн өмнө явуулнаа. Орос ах нар маань захиалсан...

  • З
    Зочин

    дараагийн алхам Монголыг Оросын олигархиудад хаяж өгөх биз

  • Г
    Гэбэр

    Энэ маш зөв шүү. Монголд болон АН-д хэрэгтэй л зүйл хийж бгаан байна даа.

  • З
    Зочин

    6,2 санаачилсан хүн дээ энэ Баттулга. Энэ хавар өөрөө их хуралд өргөн барьсан

  • Т
    Тэмүүжин

    Батулгаа 6.2 ийг засчихаад хуцаарай

  • И
    Иргэн

    Намаас татгалзсан, улс орны эв нэгдлийг илэрхийлэгч байх ёстой ерөнхийлөгч ийм ажилд хутгалдаж болохгүй. Харин офшорын мөнгөний талаар ард түмэнтэй байгуулсан гэрээгээ биелүүлээгүй тул саналаараа огцорчихоод дараа нь энэ ажлаа хөөцөлдөж болох юм.

  • Б
    Б.Эрдэнэзаяа

    Зөв бүгдийн нэгтэг

    • З
      Зочин

      Etonhlilogch bolohdoo namaas tatgalzsan shuu dee yun nam be huulia zorchoj bna shuu ard tumen minl anhaaraarai

  • З
    Зочин

    Нэгдах нь зөв өө.

  • З
    Зочин

    Монгол улсад хэрэгтэй хамгийн зөв зам бол коммунист бүтэцтэй, хатуу гишүүнчлэлтэй улс төрийн намыг тарааж, улс төрийн намыг цөөн гишүүнтэй бодлогын намын хэлбэрт оруулах нь зөв! Тэгэхгүй бол өнгөрсөн 30 жил шиг 2 нам засгийн эрхийг ээлжлэн барьдаг, энэ 2 намаар дамжин хулгайч нар төрд гардаг, төрийн дээр нам гардаг тогтолцоог халах нь монголын хөгжилд хэрэгтэй хамгийн зөв зам юм! Тэрнээс өөрийнхөө хаанчлалд зориулсан улс төрийн мафиоз маягийн бүлэглэл байгуулах нь монголыг самрана шүү дээ!

  • З
    Зочин

    Ерөнхийлөгч гарчихаж.ардчилсан сайн дарга болоо юу

  • З
    Зочин

    boovon Chihtei.humsuguu zangidsan shudee..zuusan.moya an iig samarlaa daa...iim humuusiig demjij gargaj irsen an iin gishuud demjigchid iin olon jiliin husel muruudul...huch hidulmur huurhii duu...tavilan yum daa an iig demjigchigchid urggelj gudamjind yavah....lideruudiinhee buyanaar.....

  • О
    Онц дүн

    Зөв. Дэмжиж байна.

  • Б
    би

    дэмжиж байгаа нэгдэхээс сайн юмгүй бутрахаас муу зүйлгүй дээрхийг бичигч МАН ялагдана гэж айгаа юу АН хүчирхэг болоход дургүйцээ юу

  • И
    Иргэн

    Сэрүүн зүүдлэхээ боль

  • Л
    Лханаа Бат~Амгалан

    Баттулгыг дэмжинэ

  • З
    Зочин

    Баттулга ерөнхийлөгчийн тангараг зөрчиж нам байгуулж өөрийн ноёрхлоо бэхжжүлж авхаар шулуудаж. Монголчууд хэзээ энэ улсыг удирдаж 3сая иргэнээ ажилтай орлоготой дэлхийд гайхагдахаар дэлхийд баялагын зөв хувиарлалттай баян чинээлэг хөгжингүй оронболгох тийм хүнийг сонгох бол

  • З
    Зочин

    Энэ мэдээлэл хоёр талтай. Нэг талааст Баттулгыг тангаргаасаа няцаж нам гэх хуйвалдаанд оролцоод яваад байгаа гэхэд итгэхгүй байна. Хэрэв тийм бол хужаа Элбэгдоржоос юуны ялгаа байх вэ. Тэгэхээр Баттулгыг харлуулах хүсэлтэй олон бий, тэдний төлөөлөл ийм юм бичээд байдаг. Нөгөө талаас, Монголоо гэх сэтгэлтэй бүхэн нэгдвэл баярлах л хэрэгтэй. Харин ашиг хонжоо хөөсөн хэдэн хүний бүлэглэл болвол ард түмэн аяндаа арчаад өгнө.

  • Z
    zochin

    mash zov.... neg hunii hatuuhan gar dutaj bsan uym

  • И
    Иргэн

    Мафи амилах нь дээ

  • З
    Зочин

    Onts 1 tolgoigoor eh ornoo udird

  • З
    Зочин

    Зөвөө зөв

  • А
    АРДЧИЛАЛ

    АМЖИЛТ ХҮСЭЛТ ЯЛАЛТ

  • З
    Зочин

    Монгол нэгдэж л байвал сайн.Сонгнуулийн хамгийн сайн менежер Алтанхуяг даа.Түүнтэй л хэл амаа алж чадвал бүтэх байх.Үгүй бол Алтанхуяг нэр дэвшвэл олны маш их дэмлэгтэй.Тэд Единая монголия намаар наймаацалдах вий.Рангийн хувьд

  • З
    Зочин

    Орон нутгийн сонгуульд хотын багийг Лу Гантөмөр удирдвал шууд ялна .

  • И
    Иргэн

    Ман ын эсрэг ингэж нэгдэж тэмцэх хэрэгтэй.маш зөв.

  • Я
    Я

    Зөв

  • У
    Уншигч

    Маш зөв алхам болжээ.Үүнээс өөр аргагүй.МАНАН мафийн өөдөөс ингэж л нэгдэж дарж авахаас өөр гарц байхгүй болсон.Амжилт хүсье!

  • Z
    zochin

    duraaraa um be umnuh amlaltaa bieluul

  • M
    mal

    mal uuriiguu putin ged oilgochoo yu

  • З
    Зочин.

    Үнэн бол үнэхээр сайхан мэдээ уншиж баярлалаа. Ёстой зөв байна.

  • З
    Зочин

    Нэгдэх гэдэг үг Монголчуудын үгийн санд байхгүй.

  • З
    Зочин

    Өнөөдрийн Монголд нэгдмэл байдал чухал шүү. Дэмжиж байна

  • И
    Иргэн

    Элбэгдоржийн хоёрдахь хувилбар

  • З
    Зочин

    за тэгээд оросынхоо хойноос хаантай болохын төлөө урагшаа

  • З
    Зочин

    Хужаатай нөхөцсөн нэг мэт нохойг нэн даруй буудаж алах ёстой. Үүнээс илүү Монголоо гэх хүн олдоно энэ бол ёстой хужаагийн заавраар хөдөлдөг новш байснаа сая харуулсан.

    • З
      зочин

      АНУ тэргүүт гадаад орнуудын бодлогод баригдалгүй Монгол арга барилтай байвал ч болно л доо