УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирт холбогдох хэргийн шүүх хурал дахин хойшиллоо

Улс төр
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/2,0-2020-08-12-120902-1827364724.jpeg

УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр 10:00 цагт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн ч өмгөөлөгч авах хүсэлтийн дагуу энэ сарын 19-нийг хүртэл хойшилжээ. Тодруулбал,

2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 10 цагт зарлагдсан гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Дамба-Очир нь нэмж өмгөөлөгч авах, уг өмгөөлөгч нь хавтаст хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр хангаж шүүх хуралдааныг 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 09:00 цаг хүртэл хойшлууллаа.

Шүүх хэргийг хүлээн авсан өдрөөс хойш шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан хүсэлтээр шүүх хуралдаан хоёр дахь удаагаа хойшилж байна.

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар