УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг сулласан гэв

Улс төр
admin
Унших: 1 мин
90
legacy:resources/images/news/110059302_2666437660298740_4080464029130803525_o-2020-08-12-145444-1032837486.jpeg

УИХ-ын гишүүн асан Д.Гантулга нь хоёр ч удаа хүчингийн хэрэгт холбогдсоны улмаас өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2 жилийн хорих ял сонссон билээ. Тэгвэл тэрээр энэ долоо хоногт 409 дүгээр хорих ангиас суллагдсан гэх мэдээлэл байна. 

Түүний үйлдсэн хэргийг дахин сануулбал, 2017 оны зургадугаар сард 25 настай эмэгтэйг хүчиндсэн хэрэгт холбогдсон бөгөөд уг хэргийг шалгуулж байх хугацаандаа буюу 2018 оны зургаадугаар сард УИХ-ын гишүүнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Харин дараа нь буюу 2018 оны арваннэгдүгээр сарын 27-нд өөр нэгэн эмэгтэй УИХ-ын гишүүн асан Д.Гантулга өөрийг нь хүчирхийлэхийг завдсан хэмээн хуулийн байгууллагад хандсан байдаг.

Харин ийнхүү хугацаанаасаа өмнө суллагдсан гэх мэдээллийн дагуу бид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тус тус тодруулахад Тогтоол гүйцэтгэх газар энэ талын мэдээллийг өгнө гэсэн юм. Гэвч Тогтоол гүйцэтгэх газраас лавлахад Д.Гантулга гишүүнийг суллагдсан эсэх талаар мэдээлэл өгөхөөс татгалзлаа.

Хуваалцах:90

СЭТГЭГДЭЛ (9)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • О
    Онолт

    Ард иргэд хэнч баи хуулийг хэлбрэлтгүи мөрдөж шударгаар хуулийг чангалах хэрэгтэи хүчин хулгаи авилга утас хулгаилсанч шоронд хий хулгаич нарийн арга маш нарийн болсон бна нийтийн баир машинтаи явдаг бөөнөөрөө. Тарж цагдаа нарийн мэдэлгийг дээшлүүлэхгүи бол хулгаич нар мэргэжил дээшилсэн бна алга болж баигаа хүмүүсийг цагдаагийн баигуулгаас зарлаж олон түмэнтэи нийлж олон түмнийг зөв талруу удирдах хэрэгтэи монголд яаагаад хувийн мөрдөгчийн хууль санаачилж болохгүи гэж тэгвэл мэдээлэл саин авна

  • И
    ИРГЭН

    ХҮН ШИГ Л АМДРААСАЙ БИЛЭЭ. ЭХНЭР ХҮҮХДҮҮДИЙНХЭЭ ӨМНӨӨС ЯАЖ ЭГЦЭЛЖ ХАРДАГ ЮМ БОЛДОО. ТАВТАРТАЙ БАЙЖ СУР.

  • С
    сайн

    хэлмэгдүүлэлт. өөрөө гуйж очиж хүн өдөж янз бүр болчихоод улс төр хийсэн бузартай эгч дүү хоёрын мөнгөний ажил. ичихгүй юун 25 хүрчихээд хүнд хүчирхийлүүлэхэв дээ. ичмээр заваан юмнууд. тэр хоёр эгч дүү хоёрын талаар мэдээлэл цацаж үнэн зөвийг мэдээлэх нь чухал даа

  • З
    Зочин

    ХЭНТИЙНХНИЙ БУЗАР БУЛАЙ УЛС ОРНЫ НСУУДАЛ БООЛЖЭЭ

  • З
    Зочин

    Загджавыг зүгээр ч нэг Шүүхийн шийдвэрийн даргаар тавиагүй бололтой. Ял эдэлж буй болон ял авсан намынхаа нөхдийг наранд байгаагаас дутахааргүй байлгах зорилготой юм бн

  • Б
    балт

    ийм л заваан байхгүй юу даа. Жирийн иргэн бол өдийд 88 ийн 8 жилтэй байх байлгүй дээ. Гантулга гэж гаж донтонг шорон даллах байлгүй дээ

  • З
    Зочин

    Сонгууль дууссан бөлгөа

  • З
    Зочин

    Tailbargvi bnaa gedeg l No shvv!huuliinhaa daguu bol tailbar bardam bmaarda

  • A
    asa

    Hurelsuh luivarchin medeej sullasan baij taarna