У.Хүрэлсүх: Иргэдээ татаж авахад БНСУ-тай цаашид ч нягт хамтран ажиллана

Улс төр
admin
Унших: 1 мин
50
legacy:resources/images/news/cbb06f6164118288d81fdb124dcea863-2020-08-13-145732-198097201.jpeg

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хуныг 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч уулзав.

БНСУ-ын Ерөнхий сайд Жон Сэ Гюн баярын захидал ирүүлсэнд Ерөнхий сайд талархал илэрхийлэв. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ онд тохиож байгааг тэмдэглэж, “Монгол, Солонгосын найрамдлын жил”-ийн хүрээнд харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулах, иргэд хоорондын найрсаг харилцааг бэхжүүлэхийн төлөө гэдгээ илэрхийлэв. Ковид-19 цар тахалтай тэмцэх, иргэдээ татан авах чиглэлээр Солонгосын талтай үргэлжлүүлэн хамтран ажиллахаа хэлээд тус улсад амьдарч, ажиллаж байгаа монгол иргэдэд боломжит бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлэхийг хүслээ.

Элчин сайд Ли Ё Хун Монгол Улсын Ерөнхий сайдаар дахин томилогдсонтой нь холбогдуулан баяр хүргэж, ажлын амжилт хүсэв. Дэлхий нийтэд тархсан цар тахлын энэ үед Монгол Улс халдварыг дотооддоо алдалгүй, урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай авч байгааг өндөр үнэлдэгээ хэлэв. Уулзалтын үеэр агаарын бохирдлыг бууруулах зэрэг төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, иргэд харилцан визгүй зорчих талаар санал солилцов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • F
    Fvm

    Vizgvi bolgp

  • Z
    Zocin

    Ard tvmen cin bankni hvvnd darlagdaj boon daramtand orj bna sdee bankni hvnd surtalas salgaj ogooche

  • Z
    Zochin

    Ineed aldaad bi yeronhii said geel goy tom yarisan bhdaa kkkkk Solongos uls chmaig mediishde. Uhsenii chini nyagt hamtran ajillah kkkkk Naad solobgos hun chini chinii unen torhiig yag zovoor dugnej bodood goy goy yarihiig chini dotroo gaihan bishirch tenegiig chini dotroo shagshirch suugaa. Yum medehgui bj goy heleltsuuleg hiilee gej. mongoldoo bgaa irgedee l huurch suu. Solongost yu gej chmaig yaridgiig erh bish solongost bgaa bi bish busad mongoliin irged chini medne. Irgedee oruulahgui hilee haagaad zooj bgaa neriidleer shou hiideg cham shig yumiig bodvol naad solongos oron chini.... gadaadad yavj bgaad ayul uchirch arga bdald orloo geed elchingeeree zasgiin gazart medegdehedyaraltai arga hemjee avch ulsaas tolboriig ni gargaj 1han irgeniihee toloo ongots nisgej avch irsen uls. Nogoo irgen ni ireed medeegeer zasgiin gazartaa bayarlaj heleh ug oldohguibna gej nulims dusluulah bayarlaj yarisan. 1gehgui irgen ard tumen hun gedeg iim unetei irgediinhee toloo tegj ajildag uls mal mini. Chi hna ni ch hurehgui. Chansaa chini hurehgui tolgoi chini ajillahgui bolohooroo hilee haaj amid malaa hyatadad barij ortei bolohoor guilgachin zayagaa ooroo uurch diilehgui ard irgedee merj suugaa bizde. Chi hezee negen tsagt nugel chini nudeeree garnaa

  • З
    Зочин

    Ард түмнээ хойш хаяж, өөрсдөө идэхийн ихээр идэж, хэцүүдсэн ард түмэн нь талын нэг гарч зовж байхад мэддэггүй, өвчнөөр хилээ гэнэт хаачихаад эргээгээд авчирч чадахгүй, очерлуулж, өндөр үнээр боож оруулж байгааг наад уулзаж байгаа Со нөхөр чинь дотроо мэдэж байгаа, гайхаж байгаа, тэнэг гэж үнэлж л байгаа! Тэгэхэд нь, ард түмнээ татаж авахад нягт ажиллана гэсэн юм ярьж байгаа, хөөрхийлөлтэй сайд!!!

  • Л
    Лаларийн Хүрэлбаатар

    Сангий сайд хүрэлбаатар яасан вэ. Тэр лалараа хориочээ солонгосд нуусан байрнуудийн гаргуулаач