УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт холбогдох шүүх хурал энэ сарын 19-нд болно

Улс төр
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/28d94e_9_298__x974-092234-1774425429-2020-08-19-092448-65509578.jpeg

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг /Улс төрд нөлөө бүхий этгээд бусдад давуу байдал олгох/-т заасан гэмт хэрэгт Д.Дамба-Очир /Улсын Их Хурлын гишүүн асан/-т холбогдуулан 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 9 хавтас бүхий эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авсан.

2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 10 цагт зарлагдсан гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Дамба-Очир нь нэмж өмгөөлөгч авах, уг өмгөөлөгч нь хавтаст хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр хангаж шүүх хуралдааныг 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 09:00 цаг хүртэл хойшлуулсан. 

Шүүх хэргийг хүлээн авсан өдрөөс хойш шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан хүсэлтээр шүүх хуралдааныг 2 удаа хойшлуулаад байгаа юм.

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар