Замын-Үүд боомтоор 110 иргэнээ татан авч байна

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/117781739_1693626110816081_942562807326247114_o-2020-08-18-181916-229600930.jpeg

УОК-ын шийдвэрээр 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Монгол улсын 110 иргэнээ Замын-Үүд боомтоор БНХАУ-аас татан авч байна.

Хилийн нэвтрэх цэг дээр татан авалтыг Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албанаас халдвар хамгааллын дэглэмийн дагуу зохион байгуулж, эрүүл мэндийн асуумж, тандалт хийн хариу арга хэмжээг хэрэгжүүллээ. Эх орондоо ирсэн иргэдийг Говьсүмбэр, Сайншанд, Замын-Үүд суманд тус тус тусгаарлана гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.