Монгол орны хаанаас ч, хэнээс ч цахим төлбөрийн QRBARIMT ашиглан НӨАТ-ын баримтаа авах боломж нээгдлээ

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/-2- Facebook 8-19-2020 12-23-36 PM-2020-08-19-122426-969957292.png

Татварын ерөнхий газраас НӨАТ-ын хуулийн хэрэгжилтийг сайжруулж буйтай холбогдуулан мэдээлэл хийлээ. 

Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал хэлэхдээ “Бид И-баримт олгох үйл ажиллагааг цахим хэлбэрт бүрэн шилжүүлж байна. Өмнө нь аж ахуй нэгжүүд худалдан авагчдад и-баримт олгохдоо тусгай төхөөрөмж суурилуулж хөрөнгө мөнгөний хүндрэлтэй нөхцөл байдалд хүрдэг байсан бол QR баримтыг нэвтрүүлснээр Монгол Улсын хаанаас ч и-баримтыг олгох боломжтой боллоо.

Бид A5-A7 хэмжээтэй QR кодтой наалтыг ААН-үүдэд байрлуулснаар иргэд QRBARIMT аппликейшны тусламжтайгаар QR кодыг уншуулж худалдан авалтынхаа мэдээлийг оруулаад худалдагчаас зөвшөөрсөн мэдэгдэл ирсний дараа автоматаар и-баримтаа авах боломжтой болж байгаа юм.” гэв.

Мөн тэрээр” НӨАТ-ын сугалаа, болон буцаан олголт нь иргэд, ААН-ийг и-баримтыг олгох, бүртгүүлэх хуулийн хэрэгжилтийг нийтээр дагаж мөрдүүлэхэд чухал нөлөө үзүүлж байгаа систем юм. НӨАТ-ийн сугалаанаас мөнгө хожсон иргэд цаашид баримт бүртгүүлэх тоо нь эрс нэмэгддэг нь судалгаагаар батлагдсан” гэлээ. 

Ташрамд дурдахад 2019 оны байдлаар НӨАТ-ын сугалаагаар нийт 18 тэрбум төгрөгийг 322000 иргэдэд, 2% буцаан олголтыг 890 иргэнд 146 тэрбум төгрөгийн буцаан олголт олгосон байна. НӨАТ-ын баримт хэвлэх цэгийн тоо 2016 онд 595,1 байсан бол энэ онд 1403,5 мянгад хүрчээ.

Л.Дэлгэрмаа