Д.Анхбаяр: Хориг уулын булшийг авран хамгаалах ажилд зөвшөөрөл олгохгүй, хойшлуулж байх зуур булш тоногдсон байсан

Нийгэм
admin
Унших: 7 мин 57 сек
290
legacy:resources/images/news/IMG_4600 (1)-2020-08-19-232828-1624392339.jpeg

Өнгөрсөн онд Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Хориг уулнаас түүхийн хосгүй үнэт олдвор гарч, шуугиан тарьсан нь Чингис хааны Алтан ургийн их хаадын булш байв. Дотроос нь 700-800 жилийн тэртээх мөнх цэвдэгт тэс хөлдүү чигээр хадгалагдсан 3 ваар дүүрэн өрөм, шар тос, нар, сарны дүрс тэргүүтэй олдворууд олдсон. Харамсалтай нь судлаачид булш тоногдсон хойно нь мэдэж очсон ч, зөвхөн өнгөрсөн зуны малтлагаар гэхэд шинээр баригдаж буй Чингис хааны музейн нэг танхимыг хангалттай дүүргэчих хэмжээний олдворууд гарчээ.
Харин энэ зуны тухайд авран хамгаалах ажил үргэлжлэх ёстой байсан ч, Ковид-19 халдвараас болж гадны санхүүжилт тасалдан, улсын төсвөөс баталсан мөнгө ч төсвийн тодотголын улмаас орж ирэх боломжгүй болжээ. Тэгвэл түүхэн үнэт олдвороо авран хамгаалахыг хүссэн түүхийн багш нар сэтгэл нэгдэн, дундаасаа 40 орчим сая төгрөгийн санхүүжилт босгож, уг мөнгөөр Монголын Үндэсний Түүхийн музейд булшийг авран хамгаалах ажиллагаагаа гүйцээхийг хүсчээ.

Гэсэн ч үүнд нь нэр бүхий албан тушаалтнууд саад хийж, зөвшөөрөл өгөлгүй судалгааны ажлыг хойшлуулж байх зуур, булш дахин тоногдсон харамсалтай хэрэг гарсан юм. Бид энэ талаар дэлгэрэнгүйг МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш, доктор Д.Анхбаяртай ярилцлаа.

Биднийг ярилцахаар товлосон газраа очих үед тэрээр хандивын аянд нэгдэж, 40 орчим сая төгрөг босгоход мөнгө хандивласан хүмүүсийнхээ нэгтэй уулзан, зориулалтаар зарцуулах боломжгүй болсонд уучлал хүсээд мөнгийг буцаан өгч байлаа.

-Хориг уул дахь онголсон булшийг анх хэзээ илрүүлсэн бэ? Ямар түүхэн ач холбогдолтой дурсгалууд байгаа вэ?

-“Хориг” гэдэг нэр нь түүх сурвалжууд дээр тэмдэглэгдсэнээр Алтан ургийн язгууртан, их хаадын оршуулгын газрыг ингэж нэрлэдэг. Чингис хааныг оршуулсан газрыг бол түүх сурвалжид “Их хориг” гэж тэмдэглэсэн байдаг. 

Тэгэхээр Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутагт байдаг Хориг ууланд хэсэг бүлэг 70 гаруй булш, мөн ойр орчмын уулуудаараа ч цөөнгүй булшнууд байдгийг нутгийнхан эртнээс мэддэг байж. 

Харин судлаачдын хувьд 2017 онд тодорхойгүй бүлэг этгээдүүд булшийг тоносон гэсэн мэдээллийн дагуу анх Монголын үндэсний түүхийн музейн археологич Ж.Баярсайхан очиж, авран хамгаалах шаардлагатай гэж дүгнэсэн байдаг.

Энэ дүгнэлтийн үүднээс 2019 онд Монголын Үндэсний Түүхийн музей Америкийн институттэй хамтран “Умард Монгол” төслийн хүрээнд Хориг уулан дахь тонуулчдын тоносон 70 гаруй булшны үлдэгдлийг цуглуулсан байна. Энэ явцад тонуулчдын үлдээсэн, 700 жил хөндөгдөөгүй, мөнх цэвдэгт байсан ваартай шар тос олдсон. Энэ нь 2019 оны Монголын археологийн шилдэг олдворт тооцогдсон байдаг. Үүнээс гадна Юань гүрний үеийн маш ховор торгоны өөдөс өмнө нь алга дарам хэмжээтэй л олдсон байдаг бол Хориг уулнаас маш том хэмжээгээр олдсон.

Мөн тэр үеийн оршуулгын зан үйлтэй холбоотой авс зэрэг маш олон зүйлүүд олдсоноор энэ нь XIII зууны буюу Монголын эзэнт гүрний үеийн алтан ургийн язгууртны оршуулгын газар байна гэдэг дүгнэлтийг хийсэн.

legacy:upload/images/ni/2020/08/19/67947166_499007277342136_8543051214328168448_n-235526-780390793.jpeg

Хориг уулын булшнаас 2019 онд олдсон ваар

-Энэ бүхний дараа уг түүхэн чухал ач холбогдолтой газрыг авран хамгаалах тал дээр улсаас ямар ажил хэрэгжүүлсэн бэ?

-Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс 360 сая төгрөг уг ажилд зориулан баталсан байдаг. Гэтэл саяхан Ковид-19 халдварын улмаас төсөвт тодотгол хийж, зөвхөн цалин, урсгал зардлаас бусад зүйлд санхүүжилт өгөхөө зогсоосон. Мөн АНУ-аас ирэх ёстой байсан судлаачид вирустэй холбоотойгоор ирж чадахаа больсон.

Ингээд гадаадын хөрөнгө оруулалт ч орж ирэх боломжгүй болж, төр засаг ч нэгэнт төсөв батлаж өгөхгүйд хүрсэн. Тэгэхээр энэ нөхцөл байдалд Хориг уулын булшийг нэгэнт тоноод гаргаад хаячихсан байгаа учраас олдворуудыг авран хамгаалахад цаг, минут тутам үнэтэй байгаа юм. Дээр нь энэ зуны бороо ус улам л муутгаж байгаа.

Тиймээс манай МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш нар болон МУБИС-ийн Түүхийн тэнхимийн зарим багш, судлаачид нийлээд хандивын арга хэмжээ зохион байгуулахаар шийдэж, улмаар археологич Ж.Баярсайхантай холбогдон 2020 оны долдугаар сарын 1-ний өдөр Монголын Үндэсний Түүхийн Музей (МҮТМ) дээр тодорхой урилга бүхий хүмүүсээ цуглуулж хандивын арга хэмжээг зохиосон.

-Хандивын арга хэмжээнд нийтдээ хичнээн хүн оролцсон бэ?

-Нийтдээ 100 гаруй хувь хүн, албан байгууллагууд оролцсон. Хандиваар ямартай ч тус экспедицийн үйл ажиллагааг эхлүүлэх хэмжээний хөрөнгө буюу 40 орчим сая төгрөгийг босгож чадсан. Гэхдээ энэ ажлыг гардан гүйцэтгэх хүмүүс нь бид биш. Бид зөвхөн хандивын үйл ажиллагааг зохион байгуулсан хүмүүс. Харин Монголын үндэсний түүхийн музейн (МҮТМ) хийх ажил учраас бид хөрөнгө мөнгийг нь босгоод өгч байгаа юм.

-Тус музейн судлаачдын баг хэзээ Хориг уул руу явах ёстой байсан бэ?

-Судалгааны баг долдугаар сарын 10-нд гарна гэж төлөвлөж, бүх бэлтгэл хийгдэж байсан. Гэтэл МҮТМ-н захирал Д.Сүхбаатар судалгааны багийг ахлах археологич Ж.Баярсайханд “Шинэ Засгийн газар гараад “Соёлын яам” гээд шинэ яам байгуулагдчихлаа. Та нар ядаж Соёлын сайд С.Чулуунтай уулзаад амаар зөвшөөрөл авчих” гэж хэлсэн. 

Гэтэл үүнд тэгэх шаардлага байгаагүй. Яагаад гэвэл МҮТМ-д энэ зун Хориг уулын булшнуудыг авран хамгаалах зөвшөөрөл нь байгаа. Тиймээс зүгээр л томилолт, удирдамжаа бичээд өгөхөд болох байсан.

МҮТМ-н захирал Д.Сүхбаатар ч өөрөө үүнийг мэдэж байсан учраас биднийг С.Чулуун сайдад албан бичгээр мэдэгдэх шаардлагагүй, зүгээр л очоод уулз гэж хэлсэн.
Харин С.Чулуун сайд бүтэн сар хариу өгөөгүй. Утсаа авахгүй, бидэнтэй уулзахгүй зугтаж, ажил хойшлуулсаар байтал ийм зүйл боллоо.

legacy:upload/images/ni/2020/08/19/image (2) (1)-235921-474368835.jpeg

Өнгөрсөн оны авран хамгаалах ажиллагааны үеэр олдсон олдворуудын нэг

-Булш тоногдсон талаар мэдээд С.Чулуун сайд та бүхэнд хариу өгсөн үү?

-Булш тоногдсон талаар мэдээлэл гарсны дараа С.Чулуун сайд археологич Ж.Баярсайханд мессежээр зандарсан хариу явуулсан. Түүн дээрээ та нар надад албан бичгээр хандахгүй яасан юм бэ гэсэн байсан. Гэтэл дээр дурьдсанчлан музейн удирдлага нь өөрөө энэ бидний ажил учраас сайдад албан бичиг өгөх шаардлагагүй, зүгээр очиж уулзаад зөвшөөрөл ав гэж хэлсэн. Бид үүнийг нэг ёсны С.Чулуун сайдын музейн удирлагад өгсөн даалгавар гэж үзэж байгаа.

С.Чулуун нь өмнө нь ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн захирал байсан, бидний таньдаг хүн. Тэрээр өмнө нь оюуны өмчийн хулгайн асуудалтай холбогдож байсан, энэ утгаар нь бид түүнтэй холбоотой зохих ёсны шүүмжлэлүүдийг өрнүүлж байсан юм. Тийм болохоор бидний ажлыг гацаая гэсэн сэдэлтэй санаатай үйлдэл гэж бид хардаж байгаа юм. Бас энэ экспедицийг өөрөө булаах гэж оролдож байж болзошгүй гэсэн хардлага бидэнд байна.

-Тоногдсон Хориг уулыг цаашид яах шийдтэй байгаа вэ? С.Чулуун сайд тайлбар хийсэн үү?

С.Чулуун археологич Ж.Баярсайхантай ярихдаа наадахыг чинь төр тэртээ тэргүй хийх гээд 360 сая төгрөг баталчихсан байхад та нар төрийн хажуугаар орж бараг улс төр хийлээ гэж хэлсэн байгаа юм. 
Өмнө нь зөвшөөрөл хүсэхэд огт хариу өгөхгүй, Музейн захиралтай хоёулаа бие бие рүүгээ түлхэж, аргацааж байсан. Харин удалгүй Хоригийн булш дахин тоногдож, үүнд хэн хариуцлага хүлээх вэ гэсэн асуулт гарсны дагуу хариу өгөхөөс аргагүйд хүрч, ингэж хэлсэн гэж бид ойлгож байгаа.

Үүний дараа сонин, хэвлэлээр шуугиад эхлэнгүүт сайд бүх археологичдыг дуудаж, хуралдуулъя, тэгээд Үндэсний экспедицийг хөдөлгөх арга хэмжээ авъя гэсэн. Бидэнд бол булшийг авран хамгаалах ажил хийж л байвал хэн хийх нь хамаагүй. Үнэхээр Ковидийн улмаас түгжигдчихээд байгаа улсын мөнгөөрөө хийж болох юм бол хийнэ биз гэж бодоод олон түмний итгэж хүлээлгэж өгсөн хандивын мөнгийг буцаан өгөөд явж байна.

legacy:upload/images/ni/2020/08/19/IMG_4601 (1)-233720-123117152.jpeg

Тэд Монголд анх удаа барууны жишгээр Fund raising системийг нэвтрүүлж, 40 орчим сая төгрөгийг амжилттай босгож чаджээ. Хэрвээ ямар нэг саад бэрхшээл гараагүй байсан бол манай улсад анх удаа олон нийтийн санхүүжилттэйгээр археологийн судалгаа хийгдэж, цааш олон хүнд үлгэр дууриал болох байжээ.

-Ниргэсэн хойно нь хашгирав гэдэг шиг нэгэнтээ хэд хэд тоногдсоных нь дараа одоо очиход юм үлдсэн байх болов уу?

-Яахав тоногдсон байсан ч очих л ёстой л доо. Гэхдээ аль өнгөрсөн жил шийдвэр нь гараад, мөнгө нь батлагдчихсан юман дээр одоо хүртэл хөдлөөгүй байгаа Үндэсний экспедицийг одоо хөдөлгөөд очно гэхээр юу л бол. Дээр нь археологи гэдэг чинь өөрөө улирлын шинж чанартай. 

-Булш тоногдсон талаар анх сумын уугуул иргэн мэдээлсэн гэсэн. Харин Улаан-уул сумын удирдлагаас булш улам тоногдоод байхад  арга хэмжээ авсан уу?

-Долоо, найм хоногийн өмнө Улаан-Уул сумын иргэн Батцогт лайв бичлэг хийн анх бидэнд мэдээлсэн. 

Харин Улаан-Уул сумын удирдлагын зүгээс аль долдугаар сарын 6-ны өдөр Монголын Үндэсний Түүхийн музейд албан бичиг явуулсан байсан юм билээ. Тус бичигт булш дахин тоногдож байна гэсэн иргэдийн мэдээлэл байгаа тул та бүхэн ирж ажлаа үргэлжлүүлнэ үү гэж сануулсан байсныг бид саяхан олж мэдлээ. Ингээд иргэд, орон нутгийн удирдлагууд бүгд булш тоногдож байгаа талаар Үндэсний музейд мэдэгдсээр байтал санаатайгаар ажил цалгардуулсан байгаа юм.

legacy:upload/images/ni/2020/08/19/Untitled-235244-1349749327.jpeg

-Хэрвээ уг булшийг тонуулалгүйгээр малтлага, хайгуул хийсэн бол шинээр байгуулагдаж байгаа Чингис хааны музейг дүүргэчих хэмжээний олдворууд гарах байсан гэсэн үнэн үү?

-Тэр үнэн. Тэр ч байтугай зөвхөн нодлин зуны авран хамгаалах ажиллагааны явцад олдсон олдворууд одоо байгуулагдах музейн нэг танхимыг хангалттай дүүргэчих хэмжээнийх байсан. Өнгөрсөн жил шуугиан тарьсан шар тостой ваарнаас гадна дотор нь юу байгаа нь тодорхойгүй өөр 2 ч ваар байгаа. Шар тостой ваарны хувьд хажуу бөөрөндөө хагархай, цуурхай байгаа учраас л дотор  нь юу байгаа нь мэдэгдэж байгаа юм. Ийм л үнэт түүхийн олдворууд тоногдож дуусаад байна. Бидний хувьд өөрсдөө түүнийг малтах, судлах зөвшөөрөл авах гээгүй. Зүгээр л санхүүжилтийн мөнгийг нь босгоод МҮТМ-г өнгөрсөн зуныхаа ажлыг үргэлжлүүлж, авран хамгаалах ажиллагаа хийж, түүхийн үнэт олдворуудыг хамгаалахыг л уриалсан юм.

Хориг уулын булшны авран хамгаалах ажиллагаанд зориулж хандивын үйл ажиллагааг санаачлан, зохион байгуулагчид:

МУИС-ийн Түүхийн тэнхимийн эрхлэгч, профессор П.Дэлгэржаргал
МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш, профессор Ж.Урангуа
МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш, доктор Д.Анхбаяр
МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш, дэд профессор Б.Чинзориг
МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш, доктор Н.Алтантөгс
МУБИС-ийн Түүхийн тэнхимийн багш, доктор Б.Идэр
Стэп паблишн компанийн захирал Г.Баттогтох
АНУ-ын Колумбиа их сургуулийн зочин судлаач Б.Энхчимэг нарын хүмүүс хандив босгожээ.

Х.Үүрийнтуяа 

Хуваалцах:290

СЭТГЭГДЭЛ (29)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Д
    Дулмаа

    Надаас өөр мундаг түүхч байхгүй. Би Монголын түүхийн нэвтэрхий толь гэж өөрийгөө үздэг, өөрийгөө хэт дөвийлгөх үзэлд автсан Чулууны шунал ийм байдалд хүргэж байна.

  • У
    Ууртай хүн

    Энд мэдсээр байж хойрго хандсан Чулуун сайд маш их хариуцлага хүлээх ёстой Учрыг нь мэдэж байж экспедицыг толгой мэдэж эртхэн явуулсан бол булшнууд тоногдохгүй байсан өөрөө ч эх орон ч болох байлаа.Нэр хүнд өнгө мөнгө хувийн ашиг сонирхол их орж хайран түүх соёлын дурсгал хулгайчдыг гараар орж тоногдсоны хариуцлагыг Чулуун сөйд Сүхбахтар дарга нараас асуух хэрэгтэй юм байна

  • У
    Уншигч

    Хэрвээ үнэхээр шийдвэр гаргахгүй байсаар тонуулуулсан бол гэмт хэргийн хамсаатан уу гэмээр юм болж дээ.

  • З
    Зочин

    Хэлэх ч үг алга, хэн нь хойш татаад тоноод байгаа нь ойлгомжтой л байна. Зөвхөн хар амиа бодсон, олдворууд Монгол улсад ямар их үнэтэй гэдгийг ойлгохгүй, ойлгохыг ч хүсэхгүй байгаа төрд шургалсан хулгайчдын хийж байгаа зүйл.

  • З
    Зочин

    Oilgoj unsh. Yu ch unshaagui baij bitgii buraad bai. Deedehee yadaj unshsan bol geologich bish arhilogich gej bichih bailaa chi, hulsnii bicheech mini. Ene humuus zuvshuurluu avch hamgaalah geseer baital zuvshuurliig ni olgoogui baina. Tusuv ch baihgui handiv tsugluulj ochih gesen baina sh dee. Ochtol uhchihsan baina. Ter chuluun gej buten sar utsaa avdaggui yasan hun be. Tegsen hernee suuld ni alban bichig yavuulsangui gelee genee?. Mergejliinhendee oldohgui, sar utas shurmusuu avdaggui hun alban bichig harah baisan uu?. Ter muzein zahiral bas yah gej hun tegej yatgasan hereg ve?. Yagaad sumaas irsen medegdeliig ter dor ni mergejiltenguuded uzuuleegui sar udaasan be?. Ter chuluun tiim alban bichgend l sanaa tavidag yum bol buhel buten altan urgiin yazguurtnii bulshiig tonoh geed baigaa tuhai alban bichgiig oishoodoggui hereg uu, chihend ni hurdeggui hereg uu?. Chi yagaad arhilogichidiig buruutgaad baigaa yum?. Arhilogich l gej bichij chadahgui geologich gene uu?. Deedeh yariltslagiig unshaagui shuud end irj erdemtediig harluulah gej setgegdel bichsen chini ilt baina.

  • И
    иргэн

    Энэ геологичид чинь зөвшөөрөлтэйгээр булш ухаад зөвшөөрөлгүйгээр гадагшаа явуулдаг нөхөд байдаг юм бишүү

  • Т
    Таван толгой

    Нэр хөөцөлдсөн эрдэмтэн сайд нэртэй хогнууд....хөвсгөлийн зарим сумд цагдаа засагтайгаа нийлж бүгд булш ухдаг....хэдэн жилийн өмнө модны голд цасанд боосон толгойдоо титэмтэй эр эм хүний 2 булшийг ухаад хаясан..эмэгтэйн бие амьд хүн шиг байсан гэж гэрчүүд нь хэлдэг..хайран юмыг яйрин болгодог доо цус нь ойртсон монголчууд

  • З
    Зочин

    Яаж тийм их олдворыг нууцаар хил давуулаад байдаг юм болоо хаагуур яаж гаргаад байна

  • З
    Зочин

    Hutsaa. Yum gesen gene shuu. Chi ter chuluunii hun uu

  • З
    Зочин

    Hutsaad bai, buh erdemted ene hunii esreg baina.

  • Т
    ТТ

    Бид нарыг хамгаал хайрла гэж өвлүүлж өгсөн.Бид нар чадсангүй.Бид удахгүй гэсгээгдэнэ биз.

  • A
    Ankhbayariin naiz

    Chuluun said chin Ankhbayariigaa gertee bailgaj baigaad Iran, Turk yabuulj baisan yum gesen. Ter uedee khol garaa ugaa ariun tseveree sai ene ter gej baisan yum dag uu daa. Tenii n toloo ingej bolokhgui shuu dee

  • З
    Зочин

    Өө хөөрхий тэр Чулуун сайд чинь цэргэ явуулаад ухуулсан юм бана ш дээ

  • G
    ganaa

    yu hutsaad bgaa novsh wee chi chuluunii hunuu

  • М
    мо

    Салбарын эрдэмтэд хүлээн зөьшөөрөөгүй хүнээр сайд тавьсны гай

  • C
    CHULUUN

    Bulsh tonoj bgaa humuus n minii humuus lav bish shuu hehe

  • З
    Зочин

    ХҮК юу хийгээд ажлаа хийхгүй байнаа. Наад юм мэддэггүй , дүнкүү сайдаа хадөлгөөч.

  • З
    Зочин

    Haramsaltai yum daa. Deed huue uursduu harmandaa mungu hiihiin tuld yuans ch butzahgui yum daa. Shunal ni shulam bolson humuus ih brag ni toogui.

  • З
    Зочин

    Д. Сүхбаатар гэж нэг шулга нөхөр музейг дуусгачихсан хүн дээ. Чулуун гэж хүний юмыг ил далд булаагч. Оюуны өмчийн хулгайч. Архив тоногч. Одоо өөртөө зориулж бий болгосон соёлын яамаараа далайлгаж соёлын бүх өвийг өмчлөх болжээ.

  • З
    Зочин

    Зохих шийтгэлийн өг

  • З
    зочин

    чулуун сайд ч энэ залуучуудаар өс хонзонгоо сайн тайлж байна даа

  • З
    Зочин

    Новш юм даа!!! Тархи толгой нь ялзарсан хараал идсэн бэртэгчин новшнууд!!! Бүх л юм эсрэг тэсрэгтээ орчихсон энэ монголд чинь ямарч хариуцлага хууль дүрэм түй ч алга болж!!!!

  • З
    Зочин

    Энэ хүний зорилго тодорхой харагдаж байна. Ямар нэгэн аргаар Чулуун сайдыг харлуулах. Маш хонзогнуур муухай залуу гэж харагдаад байгаа юм даа.

  • З
    Зочин

    Музейн удирдлагууд нь энэ чухал ажлыг хойш татжээ, хэлэх муу олдохгүй юм. Тэдгээр олдворууд түүх, соёлын хувьд ямар их ач холбогдолтой болох ямар хосгүй үнэтэй зүйлс болохыг мэдмээрсэн. Булш тонож хятад руу гаргадаг сүлжээнийх нь нэг хэсэг биз!?

  • А
    Ажиглагч

    Хувь хүмүүсийн өс хонзонгоос соёлын өв хохирч болохгүй. Баярсайхан гэгч нь учраа олохгүй уйлагнаал, долоогоол, шоудаал байсан. Түс тас түмпэн шанага байгаачээ. Бас тэр сайд ухаантай юм нь бас хэзээний үнэн хонзогнуур, хогийн нөхөр л дөө.

  • З
    Зочин

    Эрдэмтэдийнхээ үгийг хүлээж аваач төр засаг минь ингэж байж л улс орон ургашлана шүү хааяа ашиг сонирхол идэж уухаа түр хойшлуулаач

    • З
      Зочин

      Hutsoo. Buh erdemted bolohgui hun tavisaan gej heleel baigaa.

  • З
    Зочин

    Монголын Үндэсний музей шүү. Энэ нэрээр олон жил болж байна. Байгууллагын нэрийг зөв дурдвал зүгээр.

  • З
    Зочин

    Ter Chuluun yag ymar zorilgotoi Soyoliin said bolow oo??? Ene asuudald hen hariutslaga huleeh we!!!