Энэ амралтын өдрүүдээр төмөр замын хавтан солихтой холбоотойгоор замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаана

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/unnamed (2)-2020-08-21-151243-1614011290.jpeg

Амралтын өдрүүдэд төмөр замын 2 гармын бетонон хавтан тууш солих ажил хийгдэх юм байна. 

Үүнд:

Хан-Уул дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт Улаанбаатар өртөөнөөс салбарласан ДЦС-3 хүрэх замд байрлах төмөр замын 2 гармын бетонон хавтан тууш солих засварын ажил 2020.08.21-ний 23.00 цагаас 2020.08.22-ны 06.00 цаг хооронд хийгдэнэ.

Сонгинохайрхан дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах төмөр замын 396-р км-ийн гармын муудсан бетонон хавтанг түүвэрлэн солих ажлыг 2020.08.22-ны 23.00 цагаас 2020. 08.23-ны 06.00 цаг хүртэл хийж гүйцэтгэнэ. Энэ хугацаанд авто замын хөдөлгөөний чиглэлийг нэг нэгээр хааж хөдөлгөөн зохицуулалт хийх тул жолооч та бүхэн замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцоно уу.

legacy:upload/images/ni/2020/08/21/118004621_1795658560574892_5055723100412544183_n-150815-494718017.jpeg legacy:upload/images/ni/2020/08/21/118191092_1795658557241559_7067078225495331603_n-150839-625711585.jpeg

Тээврийн Цагдаагийн Алба