ҮСХ: Даатгалын хураамжийн орлого өмнөх улирлаас 33.1 хувиар өслөө

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/даатгал-2020-08-24-100327-1997741716.jpeg

Даатгалын хураамжийн орлого 2020 оны эхний хагас жилд 94.8 тэрбум төгрөгт хүрч, даатгалын нөхөн төлбөрт 27.7 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс даатгалын хураамжийн орлого 8.1 (7.9%) тэрбум төгрөгөөр буурч, даатгалын нөхөн төлбөр 2.4 (9.3%) тэрбум төгрөгөөр өссөн байна.

Даатгалын хураамжийн орлого 2020 оны 2 дугаар улиралд 54.1 тэрбум төгрөгт болж, өмнөх оны мөн үеэс 10.4 (16.2%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх улирлаас 13.4 (33.1%) тэрбум төгрөгөөр өсжээ.
Даатгалын нөхөн төлбөрт 2020 оны 2 дугаар улиралд 12.1 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 725.1 (5.7%) сая төгрөгөөр, өмнөх улирлаас 3.5 (22.7%) тэрбум төгрөгөөр буурсан байна.

legacy:upload/images/ni/2020/08/24/118076028_2976065495853207_7127901949318726854_o-100313-2046182571.jpeg