Усны газрын даргаар Ш.Мягмарыг томиллоо

Улс төр
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/MYGMAR-2020-09-04-161824-551233766.jpeg

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрыг өнгөрсөн дөрөвдүгээр сард орон тооны дээд хязгаарыг нь 38 хүнтэй байхаар, 601.3 сая төгрөгөөр байгуулж, бүрэлдэхүүнийг нь БОАЖЯ-ны боловсон хүчнээс бүрдүүлэхээр болсон. Ингэхдээ уг яамны сайдын эрхлэх асуудлын хүрээнд тус газрыг ажиллуулахаар шийдвэрлэсэн юм. Тэгвэл Засгийн газрын 85 дугаар тогтоолоор Усны газрын даргаар Ш.Мягмарыг томилж, өчигдөр үүрэгт ажилдаа орлоо. Тэрбээр БОАЖЯ-ны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын даргаар ажиллаж байжээ.

Эх сурвалж: Өнөөдөр сонин