БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн айлчлал эхэллээ

Улс төр
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/гаааа-2020-09-15-152325-1608424737.jpeg

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийж буй айлчлал өнөөдөр эхэллээ.

Уг айлчлалын үеэр талууд дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:

700 сая юанийн буцалтгүй тусламж олгох хэлэлцээрт гарын үсэг зурах

БНХАУ-д хөх тарианы гурил экспортлох хэлэлцээрт гарын үсэг зурах

Цар тахлын үеийн хамтын ажиллагааны талаар хэлэлцэх юм.

Уг айлчлал нь БНХАУ-ын гадаад хэргийн сайд Ван И-гийн Монголд хийж буй хоёр дахь удаагийн айлчлал юм. Түүний айлчлал энэ сарын 16-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.