ИТХ-ын сонгуульд МАХН-аас 555 нэр дэвшигч өрсөлдөнө

Улс төр
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/12-2020-09-23-122221-2041377956.png
legacy:upload/images/ni/2020/09/23/1212-122133-1102858642.jpeg

МАХН-ын Бага хурал өчигдөр болжээ. Бага хурлаар УИХ-ын сонгуулийн талаарх намын гишүүдийн дүгнэлтийг хэлэлцсэн байна. Мөн орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажлын явц, нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж эцэслэжээ.

МАХН-аас ИТХ-ын сонгуульд АН, ШИНЭН-тай хамтран оролцохоор болсон бөгөөд нийт 555 хүнийг нэр дэвшүүлжээ.

Түүнчлэн хуралдаанаар МАХН-ын 100 жилийн ой ирэх онд тохиож байгаатай холбогдуулан зохион байгуулах ажлын төлөвлөгөөгөө хэлэлцсэн байна.