Ирэх сарын долоонд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга айлчилна

Улс төр
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/2-2020-09-30-094739-1070579448.jpeg

Монголд ирэх сарын долоонд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео айлчлахаар болжээ. Мөн үргэлжлүүлэн Япон улсын гадаад харилцааны сайд айлчлах гэж байна. Энэ талаар ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн захирал Д.Золбоо:
"Монголын гадаад харилцаа өмнөхийн адилаар, зарим талаар илүүтэйгээр идэвхжиж байгаа нь бидэнд л хэрэгтэй. Их гүрнүүдийн ашиг сонирхол энд байгаа учраас л өндөр дээд хэмжээний айлчлалууд хийгдэж байгаа юм" хэмээн хэлжээ. Мөн тэрээр Япон улсын гадаад хэргийн сайд айлчлах гэж байгаа талаар:

"Мэдээж хэрэг шинээр эмхлэгдэн зохион байгуулагдаж байгаа Японы Засгийн газрын Гадаад хэргийн сайдын айлчлалын төлөвлөгөөнд манай улс багтсан байхад гайхах зүйлгүй" гэжээ.