ХҮН: Улс төрийн тэмцэл хийхээ зарлалаа

Улс төр
admin
Унших: 1 мин 19 сек
40
legacy:resources/images/news/б-2020-09-30-120328-2059554606.jpeg

Захиргааны хэргийн шүүхээс Хөдөлмөрийн үндэсний намын орон нутгийн сонгуульд оролцуулахаар бүртгэсэн Нийслэлийн сонгуулийн хорооны шийдвэрийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан байна. Ингэснээр тус намаас нэр дэвшихээ илэрхийлсэн 27 хүн өнөөдөр нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авах боломжгүй болжээ. Тус намынханд ямар нэгэн үндэслэл хэлэлгүйгээр ХҮН-ыг орон нутгийн сонгуульд оролцуулахаас татгалзсан байна. Захиргааны хэргийн шүүхин уг шийдвэрийг эсэргүүцэн тус намынхан Сүхбаатарын талбайд жагсаж байна. 

ХҮН-ын дарга Б.Найдалаа "ХҮН-ыг нийслэлийн сонгуульд оруулахгүй байх талаар улс төрийн зохион байгуулалттай ажиллагаа явагдаж байна. Шуурхай журмаар шүүгчийн захирамж гаргаж, оролцох эрхийг түдгэлзүүлсэн байна. Сонгуульд орохтой холбоотой бүх бичиг баримтыг хууль ёсны дагуу маш нямбай бүрдүүүлсэн. Манай намд дотор хагарал маргаан тэмцэл огт байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна" гэлээ.

УИХ-ын гишүүн Т.Доржханд: "Хөдөлмөрийн үндэсний намыг сонгуульд оролцуулахаас татгалзаж байгаа нь ардчилал, хүний эрх, эрх чөлөө байх уу үгүй юу гэдэг ирмэг дээр ирснийг харуулж байна. Бид өнөөдөр ардчиллаа хамгаалахаар энд цуглаад байна. Бид нартай нэгдэж сонгуульд оролцохгүй бол ямар ч сонгуульд оролцуулахгүй гэдэг мэссэж бидэнд тов тодорхой харагдаж байна. Ардчилсан нам,  түүний цаана Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга байгааг шууд хэлье. Энэ удаа бид ардчилалтайгаа үлдэх үү гэдэг сонголт хийж байна. 2021 онд сонголтгүй сонголтыг иргэдэд тулгах болно. Монгол улсад ардчилал байх ёстой. Залуучууд үүнийг хамгаалах хэрэгтэй" гэлээ.

ХҮН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Гантулга: "АН-аас Пүрэвдаваагаар дамжуулан орон нутгийн сонгуульд хамтарч оролцох санал тавьж байсан. Бид зөвшөөрөөгүй. МАН-аас бусад бүх намыг нэгтгэж сонгуульд оролцох гэсэн АН-тай хамтраагүй учраас манай намыг сонгуульд оролцуулахгүй гэдэг шийдвэр гаргуулж байна" гэв. 

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Naciones Unidas ONU lanza plan de respuesta humanitaria COVID-19, las naciones lanzan convocatoria de 2 mil millones de euros para plan de respuesta humanitaria COVID-19 en los prуximos nueve meses, los fondos recaudados se entregarбn a paнses que sufren inestabilidad econуmica de salud y seguridad en Amйrica del Sur ONU El secretario general para Oriente Medio y Asia, Mark Lowcock, dijo que la dura verdad es proteger a su propia gente, serнa inteligente ayudar a los paнses mбs pobres a comprometerse con esta respuesta. Estoy seguro que ya has visto u oнdo hablar del caos que se estб extendiendo en nuestro paнs, con restricciones de viaje, estнmulos, paradas de cancelaciones de todo tipo, y discusiones de recesiуn, por eso la ONU / OMS se ha obligado a compartir algo vital. . para ayudar a las PERSONAS a navegar estos tiempos desafiantes, ayudarб a las personas a tener mбs confianza, mбs confianza y garantizarб que dormirбn bien, mientras que la mayorнa de las personas en todo el mundo pierden su fe y confianza en la economнa todos los dнas. , esto deberнa AMAR, INSPIRAR y MOTIVAR a las personas para aprovechar al mбximo las circunstancias desafortunadas por las que todos hemos pasado. Envнe su informaciуn para preparar su certificado de reclamaciуn. Su nombre completo, paнs, ciudad, domicilio, nъmero de telйfono, soltero / casado, y si tiene hijos y cuбntos? Seguimos las instrucciones del organismo de aprobaciуn. Una vez que se reciba la informaciуn anterior, transferiremos inmediatamente su fondo de ingresos.

  • З
    Зочин

    За тэгээд үнэн юм бол ер-гч Х.Баттулгынхаа эсрэг тэмц. Сүр бадруулж олон юм ярьчихаад чимээгүй алга болдог шүү. Ерөнхийлөгч Баттулга бол сөрж болдоггүй бурхан биш. Үнэхээр үнэний төлөө яваа юм бол мөнгөнд хуурталгүй ил тэмцээрэй. Удалгүй эргээд өөр юм яриад алга болов оо.

  • З
    Зочин

    ХҮН намыг сонгуульд оролцох эрхийг нээж өгөөчээ. Иргэд бид Сонгох сонгогдох эрхээ эдэлмээр байна. Сонголтгүй сонгуулийг тулган шаардаж, улс төрийн хүчирхийлэл үйлдэхээ болиочээ. Хууль сахиулах байгууллагууд өдөрт нь өргөдөл гомдол нэхэмжлэл аваад өдөрт нь шийддэг тийм хурдан болчихоо юу? гайхаж байна. Намын тамга тэмдэг хуурамчаар үйлдэж, ашигласан гэх гэмт хэргийн шинжтэй мэдээллийг цагдаагийн байгууллагад гаргаж өгөөд хагас сар болоход огт ажиллагаа хийгээгүй. Хариуцаж авсан мөрдөгч нь нэг бол өвдөөд нэг бол амраад нэг бол ажлаа хийхгүй утасаа авахгүй гэх мэт удаашрал үүсгэж байсан. Гэтэл нэг өдрийн дотор тэр тусмаа сонгуулийн сурталчилгаа эхлэх өдрийн өмнөх өдөр буюу маш чухал өдөр шүүхээс захирамж гараад намын нэр дэвшигч нарын сонгогдох эрхийг түдгэлзүүлж байна гэдэг аймшигтай. Шүүх эрх мэдэл бүгдэд эрх тэгш үйлчлэх зарчимтай. Энийг улс төрийн хүчирхийлэл гэхээс өөр юу гэхэвдээ. Хүчирхийлүүлж байгаа ямар ч этгээд зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр гомдол хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Шүүхэд болон бусад хууль сахиулах байгууллагад хандах нь зүйн хэрэг гэж бодож байна.

  • З
    Зочин

    МАНАН намууд ханаж цадахаа мэдэхээ байж !!!! Хүн намаас тэд айж байгаа гэж би иргэн хүнийхээ хувьд бодож байна. Яагаад гэвэл Хүн нам дотор Монголийн цагаан захтнууд буюу монголийг жинхэнэ утгаар нь хөгжүүлж чадах мундаг хүмүүс ялангуяа залуус зөндөө байгаа Хүн намыг оролцуулахгүй гэж байгаа нь Монголын хамгийн том хоёр нам айж байгаагийн илрэл гэж харж байна. Хүн намыг оролцуулахгүй гэвэл залуус бид сонгуулиа өгөхгүй хэзээ ч идэж ууж ханаж цадахаа мэддэггүй урьдын хоёр намаа сонгохгүй!