ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр ОХУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав

Улс төр
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/bht3248-2020-10-07-125859-778493769.jpeg

Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр 10 дугаар сарын 6-ны өдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзаж, хоёр талын болон олон талт хамтын ажиллагааны асуудлаар ярилцав. Уулзалтын үеэр талууд 2021 онд тохиох Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулах арга хэмжээний төлөвлөгөө, мөн энэ оны 12 дугаар сард хийхээр төлөвлөж буй Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын 23 дугаар хуралдааны бэлтгэл ажил, дэд комисс, ажлын хэсгүүдийн хуралдааны талаар дэлгэрэнгүй санал солилцсон байна.