Н.Алтанхуяг: 65 суудал авчихаад одоо орон нутагт ямар алаан, хядаан хийгээд яваа юм МАН-ынхан

Улс төр
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/091f947a6e92465fd603059bf98821be-2020-10-16-121137-68538051.jpeg

УИХ-ын чуулган өнөөдөр /2020.10.09/ хуралдаж байна. Хурлын үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг эсэргүүцэл үзүүлж, чуулганыг орхин гарав.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: “Би үг хэлмээр байна. С.Ганбаатар гишүүн бид хоёр ч гэсэн тойрогтоо ажиллаад явбал явна шүү дээ. 65 суудал авчихаад одоо орон нутагт ямар алаан, хядаан хийгээд яваа юм бэ, МАН-ынхан. Энэ гишүүдээ цуглуул. Тэд хөдөө сонгуулийн сурталчилгаа хийгээд явж байхад бид энд микрофоноо хаалгуулаад, үг хэлэх эрхээ боолгуулаад суумааргүй байна” гэлээ.