Нийслэл, дүүргийн ИТХ-ын сонгуулийн дүнг өргөн барьжээ

Улс төр
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/121643832_353332719241310_8466548681946559614_n-2020-10-19-130514-1358374081.jpeg

Нийслэлийн Сонгуулийн хорооноос 10 дугаар сарын 15-нд болж өнгөрсөн нийслэлийн ИТХ-ын сонгуулийн дүнг өнөөдөр нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагвад өргөн барилаа. Энэ үеэр нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд нийт сонгогчдын 47.8 хувь нь сонгуульд оролцож, саналаа өгсөн гэдгийг онцолжээ.

2020 оны нийслэлийн ИТХ-ын сонгуульд Монгол Ардын намаас 34 нэр дэвшигч, Ардчилсан намаас найм, Хөдөлмөрийн Үндэсний намаас гурван нэр дэвшигч ялалт байгуулсан билээ. Нийслэл, дүүргийн сонгуулийг амжилттай зохион байгуулсан нийслэлийн Сонгуулийн хорооны дарга, гишүүдэд нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва талархал дэвшүүлэн амжилт хүссэн байна.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ