Танилц: Засгийн газрын 2017 оноос эхлэн төлсөн өрийн жагсаалт

Улс төр
admin
Унших: 1 мин 29 сек
00
legacy:resources/images/news/Ч.Хүрэлбаатар-2020-10-20-141752-810835601.jpeg

Засгийн газар 2017 оны аравдугаар сарын 4-нөөс 2020 оны есдүгээр сарын 30-н хүртэл нийт 9.3 их наяд төгрөгийн өрийг төлж барагдуулжээ.

Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "У.Хүрэлсүхийн Засгийн газар 9.3 их наяд төгрөгийн өр төлсөн гэнэ, үгүй байх, ийм их хэмжээний өр төлчихлөө гэж үү? гээд янз бүрийн яриа өрнөөд байх шиг.  Өр төлөх амаргүй, хэцүү ч ийм их өрийг бид дарж барагдуулж чадсан юм. Зарим хүмүүс итгэхгүй байгааг ч ойлгож байна. Төлөгдсөн өрийн мэдээллийг та бүхэнд хүргэе. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ЗГ 2017.10.04-нөөс 2020.09.30 хүртэл нийт 9.3 их наяд төгрөгийн өрийг 3,351 удаагийн төлөлтөөр барагдуулсан. Үүнд:

1991 оноос хойш хэрэгжсэн нийт 236 төсөл, хөтөлбөрийн зээлийн үндсэн төлбөрт 876 тэрбум төгрөг, хүүгийн төлбөрт 389.9 тэрбум төгрөг, нийт 1,266 тэрбум төгрөг,

2012 оноос хойш авсан арилжааны нөхцөлтэй гадаад бонд, арилжааны нөхцөлтэй зээлийн төлбөрт:

2012 онд арилжаалсан "Чингис" бондын үндсэн төлбөрт 1,224.5 тэрбум төгрөг, хүүгийн төлбөрт 420.0 тэрбум төгрөг нийт 1,644.5 тэрбум төгрөг,

2015 онд арилжаалсан "Димсам" бондын үндсэн төлбөрт 393.3 тэрбум төгрөг, хүүгийн төлбөрт 23.3 тэрбум төгрөг нийт 416.6 тэрбум төгрөг,

2016 онд арилжаалсан "Мазаалай" бондын хүүгийн төлбөрт 354.4 тэрбум төгрөг,

2016 оны авсан "Кредит свисс" банкны зээлийн үндсэн төлбөрт 490 тэрбум төгрөг, хүүгийн төлбөрт 128.3 тэрбум төгрөг нийт 618.3 тэрбум төгрөг, 

2017 онд арилжаалсан "Хуралдай" бондын хүүгийн төлбөрт 414.6 тэрбум төгрөг,

2017 онд арилжаалсан "Гэрэгэ" бондын хүүгийн төлбөрт 294.6 тэрбум төгрөг,

2011 оноос хойш арилжаалсан дотоод бондын үндсэн төлбөрт 3,485.3 тэрбум төгрөг, хүүгийн төлбөрт 785.4 тэрбум төгрөг нийт 4,270.7 тэрбум төгрөг төлсөн

Өрийн жагсаалтыг өр үүссэн хугацаа, өр төлсөн он, сар, өдөр зэргийг та бүгдэд хүргэж байна" хэмээн фэйсбүүкийн албан ёсны хуудастаа бичжээ.

ЗАСГИЙН ГАЗРЫН ӨРИЙН ЖАГСААЛТ

legacy:upload/images/ni/2020/10/20/Ө1-141647-1843465708.jpeg legacy:upload/images/ni/2020/10/20/Ө2-141127-1548662967.jpeg legacy:upload/images/ni/2020/10/20/Ө3-141135-2133507095.jpeg legacy:upload/images/ni/2020/10/20/Ө4-141142-504178737.jpeg legacy:upload/images/ni/2020/10/20/Ө5-141151-544951749.jpeg legacy:upload/images/ni/2020/10/20/Ө6-141159-503394508.jpeg legacy:upload/images/ni/2020/10/20/Ө7-141212-246164719.jpeg legacy:upload/images/ni/2020/10/20/Ө8-141219-1226029416.jpeg legacy:upload/images/ni/2020/10/20/Ө9-141231-638387795.jpeg legacy:upload/images/ni/2020/10/20/Ө10-141238-485629825.jpeg legacy:upload/images/ni/2020/10/20/Ө11-141245-1831248375.jpeg legacy:upload/images/ni/2020/10/20/Ө12-141252-827246281.jpeg legacy:upload/images/ni/2020/10/20/Ө13-141301-425945086.jpeg legacy:upload/images/ni/2020/10/20/ӨӨ-141354-1255790143.jpeg legacy:upload/images/ni/2020/10/20/Ө15-141403-442237278.jpeg legacy:upload/images/ni/2020/10/20/Ө16-141413-1020212985.jpeg legacy:upload/images/ni/2020/10/20/Ө17-141424-631826978.jpeg legacy:upload/images/ni/2020/10/20/Ө18-141432-102952542.jpeg legacy:upload/images/ni/2020/10/20/Ө19-141440-1707513926.jpeg legacy:upload/images/ni/2020/10/20/Ө20-141447-1815261431.jpeg legacy:upload/images/ni/2020/10/20/Ө21-141455-216215864.jpeg legacy:upload/images/ni/2020/10/20/Ө22-141503-489083275.jpeg legacy:upload/images/ni/2020/10/20/Ө23-141512-1766131380.jpeg legacy:upload/images/ni/2020/10/20/Ө24-141519-1764632447.jpeg legacy:upload/images/ni/2020/10/20/Ө25-141526-1821270003.jpeg legacy:upload/images/ni/2020/10/20/Ө26-141532-247219072.jpeg legacy:upload/images/ni/2020/10/20/Ө27-141547-1813676424.jpeg