Үе үеийн УИХ-ын дарга нар шинээр байгуулсан "Хуралдай" танхимдаа анхны уулзалтаа хийжээ

Улс төр
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/yx5ogd_imported_image_x974-2020-10-22-093129-514237750.jpeg

УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар Улсын Их Хурлын даргаар ажиллаж байсан хүмүүсээс бүрдсэн Их хуралдай зөвлөлдөх танхимыг байгуулсан билээ. Уг зөвлөлдөх танхим өнөөдөр /2020.10.21/ анхны уулзалтаа хийлээ.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар 2020 оны 9 дүгээр сарын 22-нд хийсэн уулзалтаас гарсан саналуудын дагуу хийж буй ажлуудын талаар товч мэдээлэл өглөө. Үүний дараа Хуралдай зөвлөлдөх танхимын дүрмийн төслийн талаар хэлэлцэж, гишүүд саналаа хэллээ.

legacy:upload/images/ni/2020/10/22/rpnjqq_imported_image_x974-093111-2129318789.jpeg

Үйл ажиллагааны чиглэл, бүтэц зохион байгуулалтын талаар ярилцаж, улиралд нэгээс доошгүй уулзаж зөвлөлдөж байх нь зүйтэй хэмээн үе үеийн УИХ-ын дарга нар үзлээ. Танхимын гишүүдийн гаргасан саналуудыг нэгтгэн тусгаж  дүрмийн төслийг хүргүүлэхээр боллоо.

legacy:upload/images/ni/2020/10/22/ehony3_imported_image_x974-093124-526414177.jpeg

Үүнээс гадна Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жилийн ойн арга хэмжээний хүрээнд хийгдэж буй ажлын талаар УИХ-ын Тамгын газрын Тэргүүн дэд дарга Н.Цогтсайхан танилцуулсан юм. УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан Парламентын судалгааны хүрээлэнгээс эрхлэн гаргаж эхэлсэн “Мэдээлэл судалгаа’’ сэтгүүлийн талаар танилцуулж, санал солилцсноор өнөөдрийн уулзалт өндөрлөв.