УИХ-ын 8 гишүүн, 5 аймгийн Засаг даргыг эгүүлэн татах нь

Улс төр
admin
Унших: 4 мин 15 сек
760
legacy:resources/images/news/coverphotokjkjjkj copy-2020-10-26-113341-1442012254.jpeg

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг тун удахгүй шүүхээр оруулахаар ярилцаж байна. Мөн УИХ-ын болоод МАН-ын дарга асан М.Энхболдыг “60 тэрбум”-ын хэргээр сэргээн шалгаж эхэлснийг хэвлэлүүд мэдээлсэн. Үүнтэй зэрэгцээд УИХ-ын 8 гишүүнийг эргүүлэн татах асуудлыг энэ 7 хоногоос ярьж эхлэх гэж байна. Эхний ээлжид эргүүлэн татагдаж магадгүй нөхцөлд ороод байгаа УИХ-ын зургаан гишүүний тухай ордноор нэг ярьж байгаа аж.

МАН-ын дарга, Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Сүхбаатарын Батболдод иргэний хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ: Сонирхолтой нь, түүнийг гадаад орны тагнуулын байгууллагын мэдээллээр шалгаж эхэлсэн гэж эх сурвалж тайлбарлав. Яагаад гадны тагнуулын байгууллага монголын иргэнийг, тэр дундаа нэр нөлөө бүхий улс төрчийг удаан хугацаанд мөрдөж мөшгөсөн, тэр бүү хэл матаасны мэдээллийг монголын хуулийн байгууллагад шилжүүлсэн байх вэ? Түүнийг нь үндэслэн хуулийн байгууллага хэрэг үүсгэсэн гэдэг нь нэлээд анхаарал татсан асуудал болно. Эх сурвалжийн мэдээлснээр С.Баярыг Оюутолгойн гэрээтэй холбогдуулан ялласан шиг С.Батболдыг ч гэсэн Оюутолгойн асуудалтай холбогдуулан буруутгаж байгаа гэнэ. Энэ мэдээлэл үнэн бол С.Баяр, М.Энхболд, С.Батболд гээд МАН-ын нэгэн үеийн гурван дарга хуулийн байгууллагын хаалга татах нь байна. Уг нь С.Батболдыг ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвших магадлалтай хүмүүсийн нэг гэж улс төр судлаачид үзэж байсан нь талаар болж, жагсаалтаас гарлаа.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханыг оффшор дансны асуудлаар хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн гэж эх сурвалж мэдээлэв. Чухам ямар асуудлаар нь хэрэг үүсгэснийг хуулийнхан нууцалсан бөгөөд энэ онд багтааж УИХ-д оруулахаар бэлтгэж эхэлсэн гэх “бор шувуу” төрийн ордноор нисэлдэж эхлэв. Гэвч зарим эх сурвалж Б.Дэлгэрсайханыг Ерөнхийлөгч Х.Баттулгатай тун ойрхон нэгэн бөгөөд шалгагдах үндэслэлгүй гэдэг талаас нь ч тайлбарлаж байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хийгээд Х.Болорчулуун. Өнгөрсөн жилээс эхлээд л Монголын нөлөө бүхий сайдыг 10 сая ам.долларын асуудалтай холбож ярих болсон. Үүний араас хэвлэлүүд эрэлд гарсан ч нэрийг нь зааж чадахгүй байлаа. Тэгвэл эрчим хүчний нэгэн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун хоёрыг шалгах болсон нь өнгөрсөн долоо хоногоос яригдаж эхлэв. Удахгүй энэ асуудал үнэн эсэх талаар хуулийнхан мэдээлэл хийх байх. БНХАУ-ын компанийн хэрэгжүүлсэн эрчим хүчний төсөлтэй холбогдуулан ЭХЯ-ны эрх бүхий албан тушаалтнууд, үнэлгээний хорооны гишүүдийг хуулийнхан анхааралдаа авч эхэлжээ.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшинг гадаадын иргэн гэдгийг тогтоосон уу? Ээлжит дуулианы эзнээр Г.Амартүвшинг тодруулах бололтой. Түүнийг удаан хугацаанд гадаадын иргэн гэж цоллосоор ирсэн. Бас хамтран амьдарч байсан гадаад эмэгтэй нь нэгэн улсын консулын газарт ажилладаг ч гэж шуугисан юм. Тэгвэл Г.Амартүвшинг гадаадын иргэншилтэй гэдгийг нотлох баримтуудыг цуглуулж, асуудал тавих бололтой. Хэрэв энэ мэдээлэл үнэн бол Монголын парламентад хууль батлах ажилд гадаадын харьяат сууж байгаа гэх асар ноцтой асуудал босч ирэх нь гарцаагүй билээ. Үүнтэй зэрэгцээд Баян-Өлгий аймгаас сонгогдсон Т.Аубакир гэх хүнийг ч Казакстан улсад удаан хугацаанд амьдарсан гэдэг асуудлаар нь хуулийнхан анхаарал хандуулан, ажиглах болсон байна.

ЖДҮ зээл авсан эмэгтэй гишүүн хэн бэ? Нэрийг нь оруулж ирэх гэж байгаа гэнэ. Өнгөрсөн жил УИХ-ын нэлээд олон гишүүн хөнгөлөлттэй зээлийн асуудалд орооцолдож, зарим нь ял авсан. Тэгвэл энэ асуудалтай холбогдуулан УИХ-ын нэгэн эмэгтэй гишүүний үйлдэл тогтоогдож байгаа бололтой. Одоохондоо түүний нэрийг АТГ нууцалж байгаа аж. Удахгүй УИХ-д оруулаад ирэх нотлох баримтууд авагдсан юм байна.

Дээрх гишүүдээс гадна У.Хүрэлсүхийн танхимд өмнө нь ажиллаж байсан, одоо УИХ-д сонгогдчихсон нэгэн гишүүнийг хуулийнхан сонжиж эхэлсэн аж. Юуны тухай гэдгийг нь задлахад эрт байна. Бас Хятадуудтай хамтарч компани байгуулж байсан өөр нэгэн гишүүний асуудлыг ч ярихаар баримт материалыг багцалж эхэлсэн гэж эх сурвалж мэдээлсэн. Энэ бүхнийг Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө зохион байгуулалттайгаар гаргаж МАН-ыг хүнд байдалд оруулах нарийн төлөвлөгөө боловсруулагдсан гэсэн яриа төрийн ордноор тархаж байгаа юм.

АТГ-аас шалгаж эхэлсэн 5 аймгийн дарга хэн бэ?

АТГ-аас МАН-ын харьяалалтай хэд хэдэн аймгийн Засаг даргын асуудалд хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Сонгуулийн өмнө Өвөрхангай аймагт “Цензургүй сурвалжлага” хийгдэж Засаг дарга Г.Ганболдыг камерын өмнө улалзуулсан. Энэ нэвтрүүлгийн араас АТГ гүнзгий орсон байна. Тэгэхээр тухайн үеийн Засаг дарга, одоогийн УИХ-ын гишүүн Г.Ганболдын асуудлыг ч хуулийнхан оруулж ирэхээр ажиллаж байгаа гэнэ. Тэр нь үнэн бол гишүүдийн тоо бас нэгээр нэмэгдэнэ.

legacy:upload/images/ni/2020/10/26/5e219497f048d-113832-674144127.jpeg

Орон нутгийн сонгуулийн өмнө Ерөнхийлөгч Х.Баттулга Архангай аймагт ажиллаж Засаг дарга Ц.Мөнхнасанг ард иргэдийнх нь өмнө элдвээр цоллосон гэж яригдсан. Тэгээд л Архангай аймгийн сонгуульд МАН ялагдсан юм. Тэгвэл АТГ-ынхан Архангайн засаг дарга Ц.Мөнхнасанг ч овоо хараандаа авчээ. Дараагийн Засаг дарга бол Хөвсгөл аймгийн Л.Ганболд ажээ. Олон асуудлыг нь АТГ баримтжуулж, багцалж боосон тухайгаа МАН-ынханд дайсан юмсанж.

legacy:upload/images/ni/2020/10/26/444-113852-848811805.jpeg

Ингээд МАН-ын орон нутгийн дарга нараас нэр нь мэдэгдэж байгаа Г.Ганболд, Ц.Мөнхнасан, Л.Ганболдоос гадна өөр хоёр ч аймгийн Засаг даргад эрүүгийн хэрэг үүсгэжээ. Тэдний нэр одоохондоо нууц байна. Ил тод болж ирэх нь цаг хугацааны л асуудал.

legacy:upload/images/ni/2020/10/26/unnaлйохыуэитиайыmed-113908-1419997411.jpeg

Ингээд дүгнээд үзэхэд МАН-ын нэр нөлөө бүхий улс төрчдөөс эхлээд орон нутгийн удирдлагуудыг ч хэрэгт хутгаж, хүнд байдалд оруулах асуудал энэ долоо хоногоос яригдаж эхэллээ. Энэ бүхэнтэй МАН-ынхан эвлэрээд нэг, нэгээрээ аавын хаалга татаж, шоронд намаа байгуулах уу эсвэл 100 жилийн түүхтэй нам шиг улс төрийн тэмцэл өрнүүлж, даван гарах уу гэдэг том сорилтын өмнө ирээд байна.

О.Цагираг

Хуваалцах:760

СЭТГЭГДЭЛ (76)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Hvzvvgvi hulgaichiig hirdan damjlaachee.bvhel bvtel ulsiig tonon deeremdej hezeech seheergvi boltol urund bariulchihaad zvgeer yavaad bj boldog yumuu.

  • 7
    777

    Ховдын засаг дарга Б.Дүгэржав, орлогч Т.Жаргалсайхан, ЗДТГ-ын дарга Д.Энхболд нарын тендерийн мангасууд байга. Тэд нарыг АТГ шалгаач ээ.

  • З
    Зочин

    Аль ч төрд шалгуулдаггүй Ажнай бас чимээгүй үлдэх юм даа

  • З
    Зочин

    Батлутыг шалгаач ээ

  • З
    Зочин

    Хасагуудыг сайн шалгах хэрэгтэй! Салан тусгаарлах шашны хэт даварсан үзэл гарах болсон Баянөлгийг хатуу хяналтад авч Хасагстаны давхар иргэншилтэй хасагуудыг манай иргэншилээс хасах ерн хасагуудыг хөөж гаргах тал дээр ажил зохион байгуулах цаг болсон! Баянөлгийн уул ус газар нутагт хасаг нэр оноож Ховдын Хязгаарын монгол нэрүүдийг сольж байгааг даруй таслан зогсоох цаг болсон!

  • З
    Зочин

    Хэрэг хийсэн нөхдийг хуулийн байгууллага шалгахад ерөнхийлөгч ямар буруу бнаа нөхдөө хулгайч нарын үр сад ийм зүйл бичдэг байх даа хөөрхийс

  • М
    Монгол хүн

    Орхоны Батлутыг эргүүлэн татах хэрэгтэй

  • З
    Зочин

    САЙХАН НЬ Л МЭДЭЭ БАЙНА ТААЛАГДАЖ БАЙНАА

  • З
    Зочин

    Сайхан мэдээ бна.Баярлалаа.

  • З
    Зочин

    Яг ингэж чадвал төр цэвэршмнэ. Орхоны Батлут байна . Бүлэг гэмт хэрэгтэнгүүд .

  • З
    Зочин

    Yaag Unen Udahguı muu hılgaach nar eelj udahguı ırnee!!!

  • Б
    Баасансүрэн

    Бид хэдий чинээ муудалцана,харийнхан төдий чинээ хожино.ойрын хүн хэрэлдэхэд холын хүн баярладаг гэж өвөг дээдэс минь сургасныг санацгаа.

  • З
    Зочин

    Женко ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаагаа орон нутагт сайн хийжээ. Өөртөө саад болох мэдлэг чадвартай болгоныг л барих боллоо доо энэ нохой.

  • З
    Зочин

    Новш гэж энэ ердөө Женко хулгайчийн найруулсан хор л байна шүү дээ. Женко ерөнхийлөгч болохоосоо өмнө хэрэгт татагдан байцаалт өгч байсан хүндээ.

  • И
    иргэн

    Шалгах юмаа шалгаж ялыг нь үүрүүлхээс өөр яах ёстой юм бэ

    • Б
      Баасансүрэн

      17 чингэлэг спирт хэдэн чингэлэг архи болох вэ. Энэ их архи нийгэмийг ямар их хорлоо бол..Ийм өөдгүй ерөнхийлөгчтэй байж болохгүй гэдгийг монгол түмэн мэдэж байгаа. М Энхболдыг гаргахгүйн тулд л сонгогдсон шүүдээ.Одоо бүү горьд. Сонголтгүй сонгууль явуулдагийн гай.

  • Н
    найз нь

    Шударга Боломжуудыг орхи бүү оролд

  • З
    Зочин

    Сошиалын араас хуцаад байхаар нийтээрээ босоочээ үхэр монголчуудаа

  • З
    Зочин

    Шудрага л байцгаая ! Шийдцэн шуналууд юун төрд ажиллах вэ?! Ерөнхийлөгч болон шудрага хуульчид яг одоохондоо цөөдөөд байгаан! Удахгүй төр цэвэршинээ! Дунд тушаалын нуугдмал шуналтангууд их байгаа! ээлж чинь ирнээ! Хүлээж бай!

    • З
      зочин

      та өөрөө ямар монгол нь вэ

    • З
      Зочин

      Уучлаарай!зон олныг хэл амаар доромжлох ямар эрх дархтай хүн бэ? Чи өөрөө зөв зүйлд уриалан дуудаад үлгэрлэн дагуулбал хэн ч бэлэн ш дээ хө

  • З
    Зочин

    топор нь төмсөгдүүлчээд яаж ч чадахгүй хараад суухаас өөр замгүй болждээ

  • З
    Зочин

    Даваасүрэн Болорчулуун хоёр хятадад баруун амйгийнхаа цахилгаан эрчим хүчийг атгуулахаар болоо юу. Завхан аймагт дулааны станц барих нэрээр хятадууд эзэлж байгаа

  • Z
    zochin

    bugd hog shaarnuud shdee hudlaa baahan sentsaach l shaaj bgaa...hurelsuhiin ugend orohgui l bol tgd surduulj ailgaj bgaad l erhendee oruulna hurelsuh...tgd gem buruugui gd l shaaj ogno doo...mongolchuud hedii boltol iim yumand itgeed erguu uher tsarailj yavah geed bgaa bee malnuudaa

  • Z
    z

    Za hutsaj bai biton gambaa hytadiin gar hul adiyasurengee erguulen tat. Ta nariin halhawch Janko chini duushaar ta muusaan yah ym wehaha

  • З
    Зочин

    MAN.n dargaasaa ehluuleed bugd gemt heregten yl awch bsan hurelsuh erunhii said hiih yostoi hun munuu uur said hiih hun bhad hurelsuhiig shalgah heregtei

  • З
    Зочин

    10 ХУВИЙН ДАВААСҮҮРЭЭН гэж та нар мөн гоё нэр яг л тааруулаад өгчих юмаа.

  • З
    Зочин

    Bolj bna

    • З
      Зочин

      Хүний мууд дуртай ношнууд л бичдэг юм байгаа биз энэ төр үнэн лалар болж урдаа таарсан бүхнийг шорон гянданд хийх гэдэг болждээ

  • З
    Зочин

    ЗӨВ ЗӨВ НҮГЭЛ НҮДЭЭРЭЭ ГАРНАА ГЭЖ ЭНЭ ДЭЭ

  • V
    Vhnbb

    Ene unen bol Battulga hurelsuh 2 sain bna. Ene ercheerei bval ta 2 ig dahin 10 jil bolgohod mongol uls shig uls bolno doo.

  • З
    Зочин

    Цензургүй хүүхэн Увс аймагт очоод дарга нарыг нь жинхэнэ улалзуулсан даа. Ёстой хэлэх үггүй болгосон.

  • I
    Irgen

    Архангайн хоёр дарга сонгуулиас өмнө шалгагдаад нотлогдоод шүүх хурал хэд хэд хойшлоод байгаа шүүдээ.

  • З
    Зочин

    Дэлгэрсайхан, Сү.Батболд , Цогтбаатар нарыг шалгах буюу эргүүлэн татах нь зөв шүү ... Харин Шударга үнэний дуу хоолой болдог Даваасүрэн гишүүнийг яахаараа татах гэж ?

  • З
    Зочин

    Болж дээ ахиухан хугацаагаар хориотой доо шийтгэл гэж инээдтэй юм байхын

  • И
    иргэн

    УИХ-д яах гэж нэрийг нь днвшүүлсэн юм. Угнь мэдэхийн дээдээр мэддэг бус уу. Хүрэлсүх буруутай.

  • З
    Зочин

    Ene setguulch uy gej uhuulaad bnaa. Huuli hyanaltiin baiguullaga ajlaa hiih oystoi.

  • З
    Зочин

    Генерал цол гутаасан хятадын уяаны гөлөг балай хар нэртэй Сэргэлэн гэгчийг даруйхан баривчилж шоронд хийх хэрэгтэй дээ.

  • З
    Зочин

    Iim busarmag uym hiigeed baidag humuusiig hatuuhan shiitgeechee mongold heel ahuul, avilgal, duraaraa durgilt dendej baigaa uym bishvv

  • Г
    Ганаа

    Ийм гэмт хэрэг манай төр захиргааны байгууллагад ужиграад Барга хэвшил болсон зүйл Ийм асуудлыг Нам тогтолцоотой төр шийдэх боломжгүй Ард түмний оролцоотой шийддэг. Үүнийг тайван хувьсгал гэх юм билээ?!

  • З
    Зочин

    Таван толгойг ард түмний мэдэлд өгч, өнөөдөр бид ашиг хүртэх үүдийг нээсэн хүнд гадна дотны шуналтай нөхдүүд дургүй байдаг байхаа. Батболдын энэ гавьяаг хаана ч явсан дэмжиж явна аа би

  • М
    Ман

    Орхон аймгийн засаг дарга Д.Батлут байх нь тодорхой байна даа

  • З
    Зочин

    Буруутай байж болно тэгэхдээ их санасан хүнд төрийн жолоог бүү атгуул гэдэгсэн Батлаг ч арай л их шунаж байна

  • З
    Зочин

    Nash haransaltai eukiin songuuliin umnu jinkog sursun bolgoniig iim zan hyleej baigaa uym baina ardchilal hynii erh ingeed duusah ni ene dee

  • З
    Зочин

    Том төслүүдийг хөдөлгөж эдийн засгийн өсөлтийг хангасан ерөнхий сайдууд хэрэгтэн болж, төмар зам гацаасан, эдийн засгийг доройтуулсан бүтээн байгуулалтыг 10 жил шавар болж луйвар спиртээр баяжсан нөхөр төрийн тэргүүн болоод улс орныг самар ч дахин яаж ичихгүй сонгогдоно гэж хор найруулж суудаг байна

  • З
    Зочин

    Даваасүрэн Болорчулуун 2 хятадын ТВЕА компанаас 10 сая $ авилгадсан нь угаасаа ил тодорхой болсон гэсэн. Одоогийн ЭХЯ-ны т. н.б-ын дарга Насантогтох ч гүнзгий холбогдсон гэсэн мэдээлэл ил тод болсон

    • Э
      Эмээ

      Ард түмэн мэдэж байгаа

  • Z
    zochin

    Chin uneneer ni shalgaval MAHy buh darga UIHyn gisjuud shorond orno Hurelduh bol hamgiin turuund shorond yavah ji todorhoi

  • G
    Ganaa

    Nariin shalgaa bizde.Egzegtei no-toi hvmvvs l UIHd suuj hamgaalaltand ordogiin boluu.Heden jil sunjirlaa 1 tiushee bolmoor ymuu 60n terbum,JDVS,Ofshorinhon

  • З
    Зочин

    Нэг талаас хулгайч нараа зайлуулах төрийн их цэвэрлэгээ дээрээсээ хүчтэй явагдаж байж сонгуулийн өмнө аль ч нам байлаа нэр хүнд нь муудах биш харин эсрэгээрээ нэр хүнд сэргэж цэвэршинэ. Нөгөө талаас харин далимдуулаад заавар үгээр нь явдаггүй шударга нэгнээ зайлуулах нэрээр хэлмэгдүүлчих вий дээ

  • З
    Зочин

    10 хувийн даваасүрэн болорчулуун 2 хятадын компаниас хахууль авсан нь тодорхой бас нэг яамны том дарга Б.н голлож удирдсан

  • З
    Зочин

    Delgersaihaniig shalgaj ard tumen ordoo avah yostoi ene nohor nugelee uureh yostoi

  • З
    Зочин

    bvgdiig sain shalgax xeregtei

  • З
    Зочин

    Болорчулууныг сайн шалгаж сэгсэрвэл их юм гарах байх шүү

  • K
    Kkk

    Bolorchuluuniig dornodiin hugjliin berhsheeltei, ahmad nastan, zoriltot bulgiihen geed bugd durgui. Gariin useg ch tsugluulsan ... hhug t deerees irsen chiglel geed dargaar udirduulsan ajliin heseg bolorchuluuniig unagah buhii l arga hemjee avch bna

  • З
    Засс

    Ундрамын аав улаан Чимбаа 10 шахам тэрбумыг тараасан байдаг

  • И
    Иргэн

    Эрдэнэтийн засаг дарга байсан Батлут маш олон хэрэгтэй хүн дээ. Хэрэг хуучрахгүй. Хэзээ нэг дэлбэрэх болдоо.

  • Z
    zochin

    suhbaatariin J.batsuuriig shalgaachee.jinhene luivarchin

  • З
    Зочин

    Амартүвшинг зайлуулаа, Нидерландын бууны нохой, өөрийгөө би гадаадын иргэн биш гэдэг ганц ч үг цухуйлгаж чадаагүй

    • З
      Зочин

      За ард түмэн сайн анхааралтай л брай даа наадуул чинь бидний төлөө биш шүү ,бие биендээ тавьсан сум нь хатирхаараа хааяа жаахан юм халт наалддаг өөрсдийнхөө төлөө хүн алж хүрээ тонож, эх орон газар шорргоо зараад, ухаад идчихдэг арчаагүй амьтад шүү Үнэнч шудрага ажиллласан нэгэндээ нэгэ насны дургүй ,тэгсээр бд худал хулгайн замаар чирээд оруулчихдаг хүний тэвчээрийг бартал шуламын үйл ажиллагаа явуулдаг шуналын хорлолтой хогийн новшнууд Арай гайгүй нэгнээн өдөж хатгаад хийчих вий хэрэг хийсэн шуналаан дийлэхгүй зөөгөөд ханахгүй бгаа нэг хэсэг нь тодорхой шүү дээ Гадны гар хөл орж мон г монголоор авлуулах ажиллагаа явж бгаа юм биш биз дээ .Авилгатай тэмцэх газрын үүд хаалга эвгүй л нээгдсэн шүү нэг хүнийг гадаадад аваачиж нүдийг нь ухаж бгаад ,,гадны явуулагатай газар байж мэдэнэ шүү энэ газрынхан өөрсдийгөө сайн хянаж зөв бурууг сайн нягталж хөдлөөрэй дээ тэгэнд эргээд та нар луу дайрч мэдэнэ шүү хүн хогнууд чинь муу бузар амьтад тэгээд төр барих гээд зүтгээд бдаг.З.Саарал

  • З
    Зочин

    Өвөрхангайн Ганболд хүүхдийн паркынхаа газраас Сансар сүлжээнд өгчихөөд явсан

  • З
    Зочин

    Баян-Өлгийн Гылымхан яав?

  • З
    Зочин

    Ерөнхийлөгчийн сонгууль дөхөхөд МАН-ыг дайрч өгнө дөө

    • З
      Зочин

      тз эмнэлгиин дарга эркегуль гэж авгай хасгууд даам баына энэ эмнэлэгт ажлбн байрны хүчирхиилэл газар авсан цогт очир энэ 2

  • З
    зочин

    хөвсгөлийн засаг ганболдыг сайн шалгах хэрэгтэй. арай дэндүү намчирхуу хогийн гар байдгийн

  • З
    Зочин

    • Таван толгойг ард түмний мэдэлд өгч, өнөөдөр бид ашиг хүртэх үүдийг нээсэн хүнд гадна дотны шуналтай нөхдүүд дургүй байдаг байхаа. Батболдын энэ гавьяаг хаана ч явсан дэмжиж явна аа би

  • Ж
    ЖДҮ Саранчимэг мөн үү?

    БЗД-ээс гарах ямар ч үндэсэлгүй, бүр сураггүй байсан Саранчимэг авгай гэнэт сонгогодоод гараад ирсэн сонгогчдын хувьд ШОК байсан бөгөөд хуурай АХ МИ овогт, хар машин 2-ын ид шидээ л гэж үзсэн. Энэ авгай бас ах наранхүү гэх алдарт луйварчинтай хамтран УБ хтун газрыг наймаалж баяжсан бөгөөд ичих ч гүй ЖДҮ зээл авсан авгай шүү дээ. Энэ нөхөр л тэр нэр нь нууц байгаа эмэгтэй гишүүн болов уу???

  • З
    Зочин

    • Амартүвшин, Батболд гээд хамгийн өндөр боловсролтой гишүүдээ зайлуулж байгаад энэ улсад юу болох гээд байна

    • З
      Зочин

      Ах нь бүлт бүлт шааж бснаа дүүтэйгээ нийлээд 2 гишүүний ЖДҮ аасан бсн шүү, нүдний булайнууд

  • З
    Зочин

    Zaa daa ene ch songuuli ugtsan l shii jujig baina. MAN-daa itgel uzuuleed yavsan ni deeree

  • З
    Зочин

    Bugdiig ni ach

  • З
    Зочин

    Huuliar shiideh bish neg taliig barisan Nam, Alban tushaalaar daranguulal bii bolj bna daa

  • И
    Иргэн

    Женко сонгуулийн хар пр ажлаа сайн хийх юмаа өөрийнхөө эрх мэдлийн төлөө. Ард иргэдийн төлөө гэж хүмүүс андуурах юм. Харамсалтай.

  • З
    Зочин

    Man-iin esreg tom yum huduljdee. Amartuvshin Batbold 2 iig odoo yahnavdee. Uhaad uhaad yum garah bish

    • Б
      Баасансүрэн

      Баттулгыг дахиж сонговол МОНГОЛ УЛС шууд хятадын харъяанд очно.

  • З
    Зочин

    Ерөнхийлөгчийн сонгууль ингээд эхлэвээ хөөрхий