Ц.Элбэгдоржид 5 жилийн ял төлөвлөжээ

Улс төр
admin
Унших: 2 мин 9 сек
100
legacy:resources/images/news/122791588_2092919184176068_4683dd299604571662997_o-2020-11-03-084325-1946444379.jpeg
legacy:upload/images/ni/2020/11/03/123141779_2097000670434586_6676123854286992368_o-084912-229823337.jpeg

Зургийн тайлбар: 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр улс төрд юуг, яаж өөрчлөх тухай шинэчлэлийн асуудлаар хэлэлцүүлэг хийсэн юм.

Энд тэндхийн ТВ шоунд онигоо ярьж, улс төрийн лекцээ уншаад л экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж маань эргээд тайзнаа гараад иржээ. Нэг хэсэгтээ нам гүм байсан мань эр яагаад ийнхүү идэвхжээд эхлэв гэдэг нь сонирхолтой. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид үүсгэсэн хэргийг АТГ-аас прокурорт шилжүүлсэн, тун удахгүй шүүхээр таслах болсон гэх мэдээлэл байна.

Тодруулбал Ц.Элбэгдоржид эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан “Монголиан коппер корпорейшн” ХХК-д хууль бусаар давуу эрх олгосон гэдэгт,

“Эрдэнэт” үйлдвэрийн дарга асан Ц.Даваацэрэн багын найз нь гэгдэх Баасанжавын Отгонбаатар нартай холбоотой хэрэгт,

ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүний С.Зоригийг хөнөөсөн хэрэгт Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэнтэй холбоотой хэрэгт,

2012 онд П.Цагааны хамт БНСУ-ын иргэн Ү Так Гуанаас 3.7 сая ам.доллар залилсан гэх зэрэг хэрэгт тус тус яллагдагчаар татсан бололтой.

Нэр нөлөө бүхий улс төрчид баривчлагдах дөхөөд ирэхээр идэвхэждэг ёс тогтоод удаж байна. Жишээлбэл, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр баривчлагдах өдрөө төрийн ордонд хэвлэлийн хурал хийж долдугаар сарын 1-ний үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн протоколоо ил болгохыг уриалж, олны анхаарлыг татах гэж оролдсон. Ерөнхий сайд асан С.Баяр удтал хэвлэлээс бултаж чимээгүй явсны эцэст “Жар хоног жарны бутархай” номоо гаргаж, тэр нь бестселлер болсон, удалгүй твиттер хаяг нээж, жиргэж эхэлснээр Монгол Улсын топ жиргээчдийн нэг болсон байдаг. Ийнхүү идэвхжиж байгаад тэд баривчлагдсан билээ. Тэгвэл яг ийм жишгээр экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж маань олон нийтийн хамгаалалтыг өөртөө татах кампанит ажлаа эхлүүлсэн бололтой. Тэрээр анх Амараагийн шоунд оролцож  бухын тухай онигоо ярьсан бол долоо хоногийн дараа Улаан бал нэвтрүүлгээр орсон. Удалгүй, долоо хоногийн дараахан нь Сүхбаатар дүүрэг дэх АН-д элсэж гишүүнчлэлээ сэргээсэн бол дөрөвдэх долоо хоног дээрээ намын гишүүддээ хандан уулзалт, лекц зохион байгуулсан байна. Ийнхүү долоо долоон хоногоор тэрээр идэвхжих болсон нь учиртай ажээ. Экс Ерөнхийлөгч маань “хууль дуудвал гутлаа тослоод, зангиагаа зүүгээд очно” гэж хэлсэндээ хүрэхгүй хуулийн байгууллагад дуудсан цагт нь мэдүүлгээ өгөхгүй байгаа учраас түүнийг албадан саатуулах арга хэмжээ авахаар болсон гэх мэдээлэл байна. Харин Ц.Элбэгдорж өөрийг нь шалгаж байгаа гэдгийг эрс үгүйсгэсээр байгаа. Ямартай ч түүнийг тун удахгүй баривчилж, саатуулах тухай мэдээ АТГ-ын тамхины цэг дээр яригдаад эхэллээ. Улмаар Ц.Элбэгдоржид 2002 оны Эрүүгийн хуулийн 263.2-т заасан төрийн албан тушаалтан эрх мэдлээ буруугаар буюу урвуулан ашиглах хэрэгт буруутгаж, 5 жилийн ял төлөвлөж байгаа гэдгийг албаны эх сурвалж баталж байна.

legacy:upload/images/ni/2020/11/03/122791588_2092919184176068_4683f299604571662997_o-084308-200696141.jpeg
Хуваалцах:100

СЭТГЭГДЭЛ (10)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Өнөөдөр тавлаж байгаа хүмүүс, жилийн дараа хойноос нь явна гэдгээ санаж байх хэрэгтэй! Тэр үед наад амандаа бувтнаад байгаа үгээ давтан дурсаарай!

  • З
    Зочин

    Юун 5 жил өмнөд солонгос шиг бүх насаар хорих эсвэл хойд солонгос шиг цаазал

  • З
    Зочин

    5 bagadnaa 50 jil ug

  • E
    Erdeneochir.

    Niigemd uchruulsan hohirolin baragduul, alban tushaalaa ashiglan hvn gvtegsen, huwid yg edlvvlsen deer.

  • З
    Зочин

    ЭЛБЭГДОРЖИЙГ ШОРОНД НЬ ИЛГЭЭ БИД ЭНЭ НѲХѲРГҮЙГЭЭР БОЛНО ЭЛБЭДОРЖ ОРВООС АВИЛГА ХУЛГАЙ ХЭРҮҮЛ ТЭМЦЭЛ ИХС Ч ДОРОЙТНО ШҮҮ

  • З
    Зочин

    HURUNGIIG NI HURAAGAAD BUUDCHIH..TEGVEL SHUDRAGA HEREG BOLNO

  • З
    Зочин

    Өмнө нь баригдаагүй олон авилгач хулгайч нар байгаа. Баригдсан хулгай нарынхаа хөрөнгийг нь хураахгүй бол шоронд жаалж байгаад гараад ирнэ дээ.

  • З
    зочин

    Нэг ,муу ,хар ,борц ,шиг ,юм ,байсан,олон ,түмний ,толгой ,эргүүлж ,их ,таргалжээ. Хөрөнгийг ,нь хураагаад ,хөөгөөд ,явуул. Гадаадынханы ,толгойг ,эргүүлнэ ,биз.үйлийн ,лайгаа ,эдлэх нь,зөв.

  • З
    Зочин

    социализм руугаа урагшаа

  • Б
    БАДРАХ

    ЮУН 5 ХАН ЖИЛ ҮЙЛДЛИЙГ НЬ ХАРАХАД 10-15 ЖИЛТЭЙ БАЙХААР ЭНХБАЯРЫГ 2 ШИРХЭГ АКТНЙ БАЛАГСААР 7 ЖИЛ ӨГЧ БАЙСНЫГ САНАЖ БАЙНА ТЭГЭХЭД ????????????гэхдээ энэ луйварчдын хөрөнгий нь хураадаг дэлхийн жишиг-г дагах хэрэгтэй