Миний хөгшчүүл одоо боль оо

Улс төр
admin
Унших: 5 мин 3 сек
420
legacy:resources/images/news/123490905_361443961792789_357891490916763547_n-2020-11-06-085843-1365354432.jpeg

“Амьдралаас тасарна” гэж хүмүүс ярьдаг. Амьдарч байгаа нийгмийнхээ олонхийн хүрээллээс холдож цөөнхийн тансаг ахуйдаа автахыг хэлээд байгаа хэрэг.

Людовик XIV хааны хатан Марьяа Антоните “үгээгүй хоосорсон ард түмэнд үмх талх алга” гэдэг үгийг сонсоод итгэж ядан “тэгвэл тэдэнд бялуу өг л дөө” гэж хэлсэн гэдэг.

Энэ цуу яриа газар авч хүмүүсийн жигшлийг дээд цэгт нь хүргэж тэсэрснээр 1789 оны Францын хувьсгал  өрнөсөн ч гэх яриа бий. Марьяа тэр үгээ тохуурхаж хэлээгүй билээ. Ард түмэн нь талхгүй хоосон байгааг яагаад ч ойлгож чадаагүй хэрэг. Ахуй нь ухамсрыг бүтээдэг хорвоод хүн ахуйдаа баригдах нь жам ёсны л зүйл. Төр барьж яваа хаад, түшмэд ямба эрхийнхээ ахуйд эзлэгдэн амьдралаас тасарч, туйлдаж хорссон ард түмэндээ бариулж дуусдаг жишээ олон. Харин ард түмнийхээ амьдралын эс ширхэг бүрийг мэдэрч, ойлгож чадсан ухаалаг удирдагчид их хэргийг бүтээж, нэр алдраа дуурсгасан түүх ч цөөнгүй. Ухаан гэдэг нь өөрөө авьяас ажээ.

Манайд өөрсдийгөө агуу төрийн зүтгэлтэн гээд андуурчихсан, ахуйдаа уусаж, амьдралаас тасарсан шилжилтийн үеийн дарга, сайд тэргүүтэй хэдэн өвгөн байна. Тэдэндээ зориулж үгээгүй хүмүүсийн өмнөөс хэдэн үг хэлэхгүй бол горьгүй нь.

legacy:upload/images/ni/2020/11/06/Бадамсүрэн a79161db48b4327853b4ca66c2b8955f-101053-2005987554.jpeg

Х.Бадамсүрэнг баалах хэрэггүй гэнэ. "Эрдэнэт үйлдвэрийг их наяд төгрөгийн орлоготой ажиллуулсан хүн охиныхоо 102 сая төгрөгийг төлүүлэхэд яадаг юм" гэх агуулгатай мэдээ хэд хэдэн сайт, хэвлэлээр гараад авлаа. Бодвол гэрээтэй хэдэн газарт, Эрдэнэтийн хэвлэл хариуцсан ажилтнууд нь бичиж өгөө биз. Тэр ажилтнууддаа тийм нийтлэл бичих чиглэлийг хэн өгсөн нь ч ойлгомжтой. Нийтлэлийн мөрөөр бид гэмшиж, Х.Бадамсүрэн бадрах ёстой юм байх. Охиныхоо сургалтын төлбөрийг төлсөн явдлыг шударга хэвийн зүйл гэж хүлээн зөвшөөрөх ёстой болох нь. Дэлхийн зах зээл дэх зэсийн үнийн өсөлт биш Х.Бадамсүрэнгийн уйгагүй их хөдөлмөр л "Эрдэнэт" үйлдвэрийг ашигтай ажиллуулсан гэж бодох ёстой. Арабын шах шиг тансаг өрөөндөө MontBlank-ийн үзгээрээ гарын үсэг зураад л, 500 саяын Benz-ээр салхи татуулан давхих даргын хөдөлмөрийг бид зохих ёсоор нь үнэлж, уран зураг 8 саяар авч өрөөндөө тавихыг нь зөв менежмент гэж ойлгох ёстой юм байх аа. Амьдралаас тасарсан мань өвгөн ард түмэн өөрийг нь яагаад жигшин зэвүүцээд дайраад байгааг огт ойлгож өгдөггүй. Яг нөгөө Марьяа Антоните шиг. Харин ч ёс суртахууны алдаа гаргасандаа уучлал гуйх нь бүү хэл “их наядаар нь л орлого оруулж байхад, яагаад байгаа юм та нар” гэсэн аясаар эрхэлж, туньж, олон нийтийг буруутгах янзтай. Энэ Х.Бадамсүрэнгийн буруу биш. Ахуй нь л түүнийг ийм бодолтой болгосон хэрэг. Үнэхээр ард түмний шүүмжлэлийг ойлгож чадахгүй байгаа юм.

legacy:upload/images/ni/2020/11/06/Энхтүвшин a79161db48b4327853b4ca66c2b8955f-101108-1430098430.jpeg

“Махны үнэ 1300 төгрөг гэж байна аа” гэж Сүхбаатарын талбай дээр нэгэнтээ ам алдаж байсан Ө.Энхтүвшин гуай Францын элчин сайдаар томилогдов бололтой. 13000 мянга гээд бичээд өгсөн цаасыг 1300 гэж уншина гэдэг бол махны үнийн талаар ямар ч баримжаагүй явсны шинж. Хүчит шонхороор сард нэг гороолдог энгийн иргэн бол санамсаргүйгээр ч мах 1300 гэж хэлэхгүй. Харин мань сайд Хүчит шонхор гэж зах байдаг үгүйг мэддэг ч юм уу "бөө мэд" ээ.

legacy:upload/images/ni/2020/11/06/Нямдорж a79161db48b4327853b4ca66c2b8955f-101125-1718107897.jpeg

Хэдэн жилийн өмнө Ц.Нямдорж гуай нэгэн шүдний эмнэлэгт очерлож байгаа зураг цахим сүлжээнд тарав. Очер бол иргэдийн дунд байдаг энгийн л зүйл. Харин Ц.Нямдорж юманд очерлож байвал эгэлгүй агуу үйл хэрэг юм байна. Ийм л амьдралаас тасарсан хүн л дээ. Эрдэнэтэд хүүгийнхээ бизнесийг дэмжээд өг гэж утсаар хэлсэн тухайгаа ичиж зовох зүйлгүй ТВ-ийн дуранд ярьж орхидог чанга эр. Ийм үйлдлийнхээ төлөө яагаад ичих ёстойгоо Ц.Нямдорж бодоод бодоод ойлгохгүй.

legacy:upload/images/ni/2020/11/06/Буд a79161db48b4327853b4ca66c2b8955f-101139-1920741111.jpeg

“Замын Буд” гэж алдаршсан, Зам тээврийн хөгжлийн төвийн дарга Р.Буд гэж нүдэнд дулаахан өвөө бий. Ажилтнууд нь сумын төвд сая төгрөгөөр байр түрээсэлж, долоон приус худалдаад авчих мөнгөөр хувийнхаа машиныг байгууллагадаа түрээслүүлж байгааг өөрөө бол эрүүл, зөв менежмент гэж хэлэх биз. Хотын А зэрэглэлийн бүсэд тавилгатай 3 өрөө байрны түрээс 1 сая төгрөг байдаг, 76 саяар 7 приус худалдаад авчихаж болно гэдгийг огт мэдэхгүй байх аа. Ер нь приус гэж юу яриад байгааг ч ойлгохгүй байж мэдэх юм. Замын салбарын ойдоо зориулж 90 сая төгрөгөөр цүнх хийлгэсэн нь салбарын тулгамдсан асуудлаа шийдэж яваа хүний сайн менежмент гэж л ойлгох хэрэгтэй.

legacy:upload/images/ni/2020/11/06/Багабанди a79161db48b4327853b4ca66c2b8955f-101200-2085619397.jpeg

Монголын төрийн хайр хишгийг харамгүй дээдээр хүртэж, 8 жил маяктай машинаар сүнгэнэсэн экс Ерөнхийлөгч Н.Багабанди маань Рио Тинтогоос цалин аваад явж байгаагаа болохгүй буруу зүйл гэж хэзээ ч бодохгүй. Монголын эрх ашгийн төлөө Рио Тинтогоос цалин авч тэмцэнэ гэдэг эрүүл үзэгдэл мөн үү. Тэр тусмаа Ерөнхийлөгч байсан хүн. Тус гэрээг 2009 онд байгуулсан, 2015 онд Дубайд өөрчлөлт оруулсан дээрх ажлуудыг хийсэн Засгийн газрын гишүүд шоронд орчихсон байхад гэрээний үүргийг шууд хангуулж шаардах ёстой удирдах зөвлөлийн гишүүн нь 100 мянган ам.доллараа аваад л, ажиг ч үгүй суух юм. Насан туршдаа Засгийн газрын гишүүний цалин авах эрхтэй мань Ерөнхийлөгчид Монголын ард түмэн илүү их өртэй юм байх аа. Тэтгэврийн зээлийг нь тэглэж, Титэм үгийг нь үйлдвэрт шахахаас өөр яалтай билээ.

Ийм л хэдэн хөгшин, ард түмнийхээр бол даварчихсан, өөрсдийнхөөр нь бол чөмгөө дундартал зүтгэсэний хариуд эдлэх ёстой эрхээ эдэлж яваа хүмүүс төрийн нэр хүнд, эрх баригч намын нэр хүндийг сайхан буртаглаж байна. Өөрсдийгөө агуу гавьяатай гэж боддог юм бол Сүхбаатарын талбайгаас урагшаа суурьшсан цөөн баячууд, хойшоо шидэгдсэн борчуудын амьдралын огт өөр хоёр ертөнцийг бүтээгчид нь хэн болох юм бэ? гэдэгт хариулт өгчих хэрэгтэй л дээ.

Тэд ухаан муутайдаа эсвэл цэвдэг хомхойдоо ингэж яваагүй  л дээ. Үнэхээр л эдлэх ёстой эрхээ эдэлж байгаа гэдэгтээ яс махаараа дэндүү гүнзгий итгэчихсэн яваа. Бас нэг харамсмаар зүйл нь тэдний үр хүүхдүүд улсын зардлаар үнэгүй сурч, төрийн нарийн бичгийн дарга, дэд сайдын албан тушаалд торох юмгүй сууснаа эдлэх ёстой эрх ямба гэж ойлгож яваа. Авлигын хоёр дахь үеийнхэн хамгийн хортой, учир нь тэд авлигыг заяагдмал эрх гэж андуурдаг гэлцэнэ. Яг тийм гүнж, хунтайж нар төлбөрөө төлүүлж, төрийн том албандаа томилогдож эхэллээ л дээ.

Олон түмний хайр хүндэтгэлийг хүлээж явсан хүмүүсийн хувьд цаг үеэ мэдрээд больчихож болдоггүй л юм байх даа. Болих сайхан шүү дээ, хө.

О.ЦАГАРИГ

www.ubn.mn

Хуваалцах:420

СЭТГЭГДЭЛ (42)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Z
    zochin

    ug ni bol nas hamaagui um baigaan shyydee buruu huulitai Mongol uls, harin ene mongoliin tord , toril dalbaand tom kompaniudad shigdsen hogshid bol hereg baihgui eee ....zailzgaah heregtei, zailuulah heregtei

  • З
    Зочин

    Энэ хүмүүс цаана чинь АНУ-д далтай өвгөн Ерөнхийлөгч болж байхад яадгийн гэх ухааны юм ярих юм. Энэ хэд чинь тэр хүнтэй харьцуулах аргагүй зөнөгөрсөн хүмүүс шүү. Сэтгэлгээ оюун санааны хувьд. Тэрнээс цаг үетэйгээ нийцээд сэтгэлгээ оюун санааны хувьд залуу бвал насаар нь ялгах юм байхгүй ш дээ.

  • З
    Зочин

    бидний ядуу сэтгэлгээ цаана 78 настай хүн дөнгөж ерөнхийлэгч болох гэж бна дээд шүүхийн шүүгч 87 насандаа нас барьж орны хүнийг сонголоо би эмээ өвөө гэмээргүй ид 40 насанд нь тэтгэвэрт гаргана 40-70 нас ид ажилладаг нас дэлхий нийтэд

  • Ө
    Өөрсдөө л

    Өвөө нар сонгоод байгаа бидний л асуудал юм уу даа

  • З
    зочин

    Энэ евегчууд Монголын хамгийн ухаантай Дарга Иргэн тул Монголчуудыг басамжилан Терийн дарга ЭрхМэдэл емчлех нь тэдний ес зуй хумуужил Дархлаа юм?!Гагцхуу Монголын нийгэм ийм Иргэн ес зуй, хумуужлийг Нэгэн цагт таягдан хаяж Муугийн улгэр домогт туухчлэн дурсаж сэрэмжлэх нь гарцаагуй!!!

  • З
    ЗОЧИН

    АВИЛГЫН ГОЛ ЗУУЧ РИО-ГЫНХОН Е.С НАРТ ЗАСГИЙНХАНД ЭНЭ НѲХРѲѲР ДАМЖУУЛЖ АВИЛГАДДАГ ЮМ БИШ Б.ГАА НЭГ Л СЭЖИГТЭЙГЭЭР ТУЗ - Д ҮЛДЛЭЭ ХАРДАЖ БАЙНАА БАГА БАНЬДАА БОЛЬЧИХ ТЭХҮҮ ААН

  • З
    Зочин

    Ахмад үедээ үл хүндэтгэх ч дүүрч үүнийг бичсэн болон зочин гэх бичлэг хүн доромжилж сэтгэлээ засдаг мэдэрлийн өвчтэй хүмүүс шүүдээ

  • Z
    ZOCHIN

    Ene ich mundag ulsuud uls ornii chogjild uu chiij giiguulsen um???, yagaad bid ulam yduuraad baidag um??, amidrachad ich chechuu bainaa.

  • A
    ANDA

    Эдний насан дээр байтугай амьдралдаа улс нийгэмдээ юу ч бүтээгээгүй, амьдралаа ч авч явж чаддаггүй, атаа жөтөөч хөлсний бичээчээс өөр чадалгүй ХҮНИЙ ОРОНЦГУУД болиосой. дэлхийг хар, тэр хайрлаад ханадаггүй Америкаа хар. Хөлийн чигчийнд ч хүрэхгүй, хөгийн гарууд шүү.

  • M
    mgl

    yxer mongolchuudiin congocon baacnuud biz dee xoxchin taa nar ter Bagband baaciigaa congocon bizdee odoo tegeed juun dan olon doloon jum xutsaad gonshignood baigaa jum bee JOCTOI XOXCHIN XOXMOO TOGOIGOO CAIN SHAAGAAD BAI

  • З
    Зочин

    Ex ornoo xogjvvltsen bol yaxav gesenj idej uuj oorsdigool deeshine tatsan bx da kazakastan shig bologchixson bol yaxav gesenj

  • З
    Зочин

    Dondogmaanuud.???????????????????????????

  • З
    Зочин

    Ed tegehdee Ebi erunhii, saihanaa saidiin haana ni ch huherhgui baih shuu

  • Э
    ЭЭЖ

    Ийм бэрдүүдийн дэргэд биелэсэн шулам байдаг байхдаа.

  • З
    Зочин

    ZOV BICHJEE

  • З
    зочин

    залуучууд нь бүр аймаар шүү. хэдэн настайчуудаа ад үзээд байх ч нэг их сайн зүйл биш дээ.............................

  • М
    МОНГОЛ

    ХАМАР ГАНБОЛДЫН "ЭД НАР ЧИНЬ БУЗАР БУЛАЙГ ХИЙСЭЭР БАЙГААД БҮР ДАСЧИХААД МУТАЦИД ОРСОН, ЮУ ХИЙЖ БАЙГАА Ч МЭДРЭХЭЭ БОЛЬЧИХСОН МУТАНТУУД БАЙХГҮЙ ЮУ" ГЭДЭГ Л ҮНЭН ШҮҮ ДЭЭ. ОДОО "НЯЛХ СЭНГҮМ"-ҮҮД НЬ МОНГОЛЫГ МӨХӨӨХ НЬ ЭЭ!!!

  • З
    Зочин

    onool helchij bygd sanal 1 bnA

  • O
    OORCHLOGDOXGYI

    SHYNAL NI IXDEED SHYLAM BOLJEE XOORXII

  • Z
    zochin

    zoogiin sab zogsooldoo gej bolno do ed nar

  • З
    зочин

    Пээ зөндөө дутуу байна, Элбэгдорж экс ерөнхийлөгч Эрдэнэтийн 49 хувийг ард түмний мөнгөөр хувьдаа авчаад индэр дээрээс бүгдийг нь загнаад байсан энэ зүгээр үзэгдэлүү, Монголын улсын ерөнхий сайд Сайханбилэг эх орноосоо урваж ард түмнийхээ эрх ашигийн эсрэг гэрээ байгуулан оргож зугтсан энэ зүгээр үзэгдлүү, нэмээрэй

  • З
    Зочин

    Монгол төрд хийсэн тодорхой бүтээлгүй дээрх дээрх хөгшчүүлийг одоо ямар юм бүтээнэ гэж адбан тушамл өгч байлгаад байдаг юм бэ? Идэж ууж ханадаггүй шуналтай авгайчуулаас дор бодолтой хөгшчүүлээ ичиж амьдар.

    • М
      Монгол

      тиймээ, энэ АРИУН ЯВДАЛ УУ?!!!

  • З
    зочин

    Настай хүн намба шааж, төрийн мөнгийг хувьдаа ашиглахгүй байх талаар бичсэн. Эдгээр хөгшчүүл монголын ард түмэн ямар ч өргүй. Төрийн албыг бид эд нараар гуйж бариулаагүй.... Нам нэрийн дор хэсэг хүмүүсийн хуйвалдаан дор эд нар төрийн албанд томилогдсон. Өнөөдөр ч гэсэн хуйвалдааны ачаар алба хашаад ард түмний мөнгөөр бүрдсэн татвараас цалинжиж сууна.

  • З
    Зочин

    ХҮНИЙ ОРОНЦОГУУД Л БАЙНА

  • У
    УБ

    Манайхан л настай хүмүүсээ ад үзэх юм.Бас ч юманд учир ,суманд занг гэж үг бий шүү...........

  • З
    Зочин

    ХЭДХЭН ШУНАЛТАЙ ХӨГШИД БУСДЫГАА АЛАХ ЮМ ДАА

  • З
    Зочин

    Энэ хэдээс л эх орны дампуурал эхлэлтэй шүү дэ

  • Б
    Би бна

    Америкад 74, 75 тай 2 хөгшин ерөнхийлэгч болохоор зүтгэж бни тэрний дэргэд эд ч яамай

  • З
    Зочин

    neeren odoo bolison ni deer shte!!

  • З
    Зочин

    Шуналтай эхнэрүүд харин чэсрэгээрээ юмтай ирэхээр магтаж юмгүй ирвэл уурлан хараан зүхэх биз.

  • О
    Отгоо

    55, 60 нас хүрэхээр тэтгэвэртээ гар гээд байдаг, эд нарыг болохоор цааш нь үргэлжлүүлээд ажиллуулаад байдаг ухааныг олохгүй юм. Хуулиа адилхан л хэрэгжүүлээч дээ. Идсэн завшсан мөнгөөрөө наадуул чинь амьдрана ш дээ. Тэтгэврийн доод хэмжээний мөнгөөр хөгшчүүл амьдраад байхад, ямар ялгавартай хорвоо вэ? Бүр дургуй хүрэх юм.

  • З
    Зочин

    myy lalriin zunsun uwguchvvd zail haha

  • З
    зочин

    Монгол улсад тэтгэврийн хууль гэж байгаад яахын. Хөгширсөн дарга нарт үйлчлэхгүй гээд хуульчлаад өгчихмөөр юм эсвэл. Хуулиа дарга нар өөрсдөө л зөрчдөг.

  • З
    Зочин

    ТА нарын бэлдсэн нийгмийн бүтээгдэхүүнүүд та нарыг нэг өдөр цааш нь харуулах биз

  • З
    Зочин

    Энэ сэтгэгдлийг бичсэн нөхөр бид америкчууд биш монголчууд гэдгийг санах хэрэгтэй

  • И
    иргэн

    АНУ-д 70 гарсан хөгшчүүл төрийн тэргүүнд өрсөлдөөд байгаа бусуу Энэ хүмүүст ч бас сонголт байх хэрэгтэйш дээ

  • З
    зочин

    Бүгд ,хөгширдөг ,тавилантай. Тэр ,үед ,юм ,бодогдоно.Одоо ,бүгд ,дарга ,болохыг ,яарах юм. Тайван ,жаргалтай ,амьдарья ,гэвэл, хэрэггүй.

  • З
    Зочин

    ялангуяа багабанди

  • З
    Зочин

    энэ гөгшчүүл нээрээ одоо болио

  • З
    Зочин

    хамж ирсэн юмаар нь идэж уугаад гоёж гангарчаагаа юм чинь юу гэлээ гэж тэгж хэлэх вэ хө

  • Н
    нямдорж

    миний хөгшөөн одоо боль гээд эхнэрүүд нь хэлээсэй энэ эхдэн өвгөндөө