Ерөнхийлөгчийн гаргасан саналыг ЗГ дэмжихгүй

Улс төр
admin
Унших: 1 мин 22 сек
90
legacy:resources/images/news/CQ9x3CboqA7dYjsZvZYo-2020-11-18-104117-1589225482.jpeg

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга цар тахал дотоодод алдагдан тархсан энэ үед хатуу хөл хорио, цар тахлын дэглэмд улс орны хийгээд ард иргэдийн амьдрал хэвийн үргэлжлэх, удаан тэсэх боломжгүйг сануулж, Ерөнхий сайдын хувиар үүнд анхаарч, нэн тодорхой, шийдэмгий арга хэмжээг даруй авч хэрэгжүүлэхийг төрийн тэргүүний хувиар үүрэг болгосон билээ. Тэгвэл ЗГ хуралдаж байгаа бөгөөд, энэхүү саналыг дэмжихгүй гэх хариу өгөхөөр болсныг эх сурвалж хэллээ.

Уг саналд, айл өрх бүрийг тухайлан дэмжсэн, бодит дэмжлэг, туслалцаа болох тусгай бодлогыг гаргаж хэрэгжүүлэх шаардлагатай бөгөөд үүний хүрээнд төрөөс өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг боловсруулж, 2020 оны арванхоёрдугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны нэгдүгээр сарын 01-ний өдрийн дотор хэрэгжүүлэх, ингэхдээ 200,000 төгрөгийг бэлнээр олгож, үлдсэн 800,000 төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах эрх бүхий ваучераар (эрхийн бичиг) олгох хэрэгтэй гэжээ.

Ингэж өрх бүрд нэг сая төгрөг тараах төсөв Засгийн газарт байгаа хэмээн Ерөнхийлөгчийн саналд тусгасан байсан.

Цар тахалтай холбогдуулан гадаад улс орон, олон улсын болон дотоодын байгууллага, иргэн, аж ахуйн нэгжээс Засгийн газарт 562,400,000 ам доллар буюу өнөөдрийн ханшаар тооцож үзэхэд 1.6 их наяд төгрөгийн хандив тусламж, хөнгөлөлттэй зээл олгосон. 2020 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлого төсвийн тодотголд батлагдсанаар 9.7 их наяд байгаа бөгөөд Засгийн газрын хүлээн авсан хандив тусламж, хөнгөлөлттэй зээл энэхүү төсвийн орлогын 16 хувьтай тэнцэх хэмжээний байх тул зарцуулалтыг ард түмэндээ ил тод тайлагнаж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, итгэлцлийг зохих ёсоор нь бэхжүүлж, болзошгүй эрсдэлээс сэргийлэн, гамшгийн хүнд үеийг хамтын хүчээр даван туулахыг чухалчлахыг сануулсан байв.

Хуваалцах:90

СЭТГЭГДЭЛ (9)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин5 жил өмнө

    Өгий гэвэл ганцаасаа, Уйлий гэвэл сохороосоо гэж үг байдаг ЗГ-т ард олноо гэсэн сэтгэл алга.

  • З
    Зочин5 жил өмнө

    Zeelnii 5 sayig teglej ogno u gj husie

  • Ө
    Өвөө5 жил өмнө

    Баттулга Хүрэлсүх хоёр зээл аваагүй хох нь гэж орхисон ахмадууддаа үндсэн хуулинд заасан адил тэгш эрхий нь эдлүүлж 3 с 6 сая төгрөгий нь өгнө үү Тэд адилхан л хөгшид шүү

  • Z
    Zochin5 жил өмнө

    Hohin ene hyrelsyh metiin maniin hulgaichuudiig songosnii chini gor gadnii tusamjiig yag yund zartsuulsan zergiig chalguulah heretei naaduul chini songuulida taviad tuutsan ha ha ha hyrelsyh bol zygeer amnaas tsaachgyi

  • З
    Зочин5 жил өмнө

    76 shishvvd oorosdoo bayan tsatgalan yugaarch tudahgvi amdirch bgaa blhoor ard tvmnee bodohgvi yma ard tvmee yaaj amidar gd bga ym be ta nar

  • H
    Hhhh5 жил өмнө

    Za tegeed 800k baucher ni estoi hogiin yum l bj taarna,irgeded hvrteemjtei oligtoi yum bolj chadahguieee

  • З
    Зочин5 жил өмнө

    Ерөнхийлөгчөө хүндэлдэггүй засгийн газрыг огцруулах хэрэгтэй! Ард иргэдээ огт бодохгүй өөрсдөө чинээлэг амьдарч байвал болоо юу!

  • Т
    Т. Отгончимэг5 жил өмнө

    Хүн чанаргүй улсууд өөрсдөө сая саяар нь хэрэглээд муусайн ардуудаа боддогүй хүмүүс ёстой корона тусч байхдаа таарсан юмнууд

  • З
    Зочин5 жил өмнө

    Ерөнхиилөгчиин зөвшүү засгиин газар улсын нөөцөөс 100тэрбумыг авчихаад ард иргэдээ иим хүгд үед нь туслах хэрэгтэй шдээ хүрэлсүхээ олон улсын тусламж хандив хаана бна өөрсдөө идэж уусан ковид гараагүй бхад сүхэигнээд л өсан гарчихаад бхад одоо тэр тусламж чинь хэрэгтэй бна сая саяаар нь төриин албаны түшмэлүүддээ тарааж өгснөө буцааж аваач ээ танайзасгиин газар луйвриин засаг гарсан та нар тэгж идэж шамшигдулж далимдуулсан шдээ