Д.Сарангэрэл сайд хөл хорионы дараа энхсаран сувиллын жинхэнэ эзнийг зарлах уу?

Улс төр
admin
Унших: 2 мин 9 сек
320
legacy:resources/images/news/Сарангэрэл-2020-11-19-004344-1632463089.jpeg

Ковид-19-ийн дотоод халдварын голомт Энхсаран сувиллын газар байсан нь хөдлөшгүй баримтаар нотлогдож, энэ хэний сувиллын газар вэ? гэдэг асуулт олны анхаарлыг татаж эхлэв. Зөвхөн олны анхаарлыг татаад зогсохгүй эрх баригчдын дунд ч нэлээдгүй талцал маргааны сэдэв болж байгаа ажээ. Дотооддоо халдвар алдаагүй цөөхөн улсын нэг гэж дэлхийд гайхагдаж, Засгийн газрын алдар гавьяаны талаар олон улсын хэвлэлийнхэн баримтад кино ид хийж явах үед бид дотооддоо халдвар алдсан.

Ковидын аюулыг хоолуур тойруулж чадсаныхаа төлөө үнэмлэхүй ялалт байгуулсан эрх баригчдын нэр хүнд, Засгийн газрын эв нэгдэл ч эмзэг цэг дээрээ иржээ. Байдал тайван болсны дараа нэг биш нэжгээд хүний хариуцлагын асуудал яригдах нь тодорхой болсон гэнэ. Өмнөх хөл хорионы үеэр төр засгийнхаа шийдвэрийг хүндэлсэн, дэмжсэн өнгө аястай коммент, асуултууд сошиал, хэвлэл мэдээллээр хөвөрч байсан бол өдгөө нэлээд галтай ширүүн уур амьсгал давамгайлах болжээ. Шинэхэн хотын дарга Д.Сумьяабазар ч ажлын гараагаа амаргүй шүүмжлэлтэй эхлүүлж байна.Ийнхүү ковидын халдварыг дотооддоо алдсан нь цаашдын улс төрийн нөхцөл байдал ч нэлээд нөлөөлөх шинжтэй байгаа гэдгийг ордны эх сурвалжууд баталж байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Засгийн газрын гишүүдийн дунд багагүй ан цав үүссэн ажээ. Халдвар алдахгүй байх талаас нь бүхий л нөхцлөөр хангаж, өндөр итгэл хүлээлгэж мэргэжлийн гэх тодотголтой хүмүүсээр багийг нь бүрдүүлж өгсөн байхад хариуцлага алдсанд бухимдах их хурлын гишүүд ч байгаа гэнэ. Нэг хэсэг нь Т.Мөнхсайхан сайдад хариуцлага тооцох ёстой гэсэн битүүхэн жиргээ нисгэж байгаа бол өөр нэг хэсэг нь Энхсаран сувиллыг Д.Сарангэрэл сайдтай холбосон мессежийг сошиал сүлжээгээр зохион байгуулалттай явуулах болсон байна.

Харин Д.Сарангэрэл сайд өөрийн фээсбүүк хуудсаараа “Энхсаран сувилал таных уу, хэлээд өгөөч гэж таван ч сэтгүүлч асуулаа. Бишээ. Надад хамааралгүй гэж хариулья. Хөл хорио сунгачихаад байхад жон жон гэх нь муухай юм. Сайхан цаг ирэхээр харин ч нэг яринаа. Тэр үед нь “Ну Погоди” гэж хариу мэдэгдэл хийв.

legacy:upload/images/ni/2020/11/19/Em3u06HVoAI0FZI-004130-1171481894.jpeg

Үгэнд дунд үг, үхэр дотор гиван гэгчээр энэхүү мэдэгдэлд “хөл хорионы үеэр олон юм яриад яахав, цаг тайван болохоор ямар учиртайг нь зарлана” гэсэн санаа тодорхой харагдаж байгаа юм. Иргэдийг тусгаарлах сувиллыг Д.Сарангэрэл сайд сонгосон, энхсаран сувиллын газар түүнтэй холбоотой гэх зэргээр түүн рүү зохион байгуулалттай чиглэсэн галд ч хариу   өгч цаад эзэнд нь хандан “ну погоди” гэж сануулга өгөв. Тэгэхээр хөл хорио дууссаны дараа ямар ч байсан нэг юм болох нь ээ. Харин Д.Сарангэрэл сайд юу хэлж, юу зарлах вэ? гэдэг нь түр хугацаандаа оньсого хэвээр үлдлээ.

legacy:upload/images/ni/2020/11/19/enhsaran-004150-1940691110.jpeg

Энхсаран сувилал нь Энхсаран ХХК-ны харьяа бөгөөд Очирпүрэвийн Түмэнбаяр гэх нэр дээр бүртгэлтэй байна.

Д.Дэлгэр

Хуваалцах:320

СЭТГЭГДЭЛ (32)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин5 жил өмнө

    Биш юм байна лээ шүү баттай

  • Z
    Zochin5 жил өмнө

    Ulsiin ontsgoi komiss niisleliin zasag darga niisleliin mergejliin hyanalt ereuul mendiin yam tagnuul geed bugd hariutslaggui ajilsan shuu dee ene humuusees boloj mash ersdel ediin zasagiin hohiroliig uls bolon huvi hun aj ahuin negj mash iheer hohirch buur dampuuch baigaa hen hariutslaga huleeh be ta nar mash muu ajilsan shuu uulan aldaagui irsen zuiliig sain hyanaad baij boloh baisan shuu dee estoi hariutslagagui baisan shuu

  • З
    зочин5 жил өмнө

    Чи өнөөдөр илчилж чадаагүйгээс цааш бүгд худал угаасаа та нарын дэглэсэн драммын сценари нэг өдөр ил болохыг үзэх үлдлээ монголчууд тэнэг биш, дархлаа өндөр гэдгийг харна та нар харнаа үлийн үр ( карма) -г үр удам чинь үзэх л байх

  • И
    Ичиж амьдар5 жил өмнө

    Халдвар хамгааллын дэглэмд хяналт сул байсан яах аргагүй эрүүл мэндийн яам хариуцлага алдсан нь үнэн олон зуун мянган хүний амьдралд хүнд цохилт болсон маш том ёс зүйн хариуцлага шүү

  • И
    Иргэн5 жил өмнө

    Сарангэрэл юугаа яриад бгаан, юу нь дараа хэлэх вэ, нээх нууж бгаа дүр эсгээд худлаа авгай. Эрүүл мэндийн салбарыг жинхэнэ самарсан бүдүүлэг авгай,

  • З
    Зочин5 жил өмнө

    Сарангэрэлээс дээгүүр тушаалтан шахаж дарамталж оруулсан гэж ойлгогдов.

  • З
    Зочин5 жил өмнө

    Сарангэрэл ЭМэндрүү хэт ороод орох гээд бх шигээ. Мэргэжлиин хүнд нь атаархдгийн боловуу даа.

  • O
    Oo5 жил өмнө

    Odoo iim ym yrih aa bolio yrih tsag uy bish zarim n bur bichih zuil oldoggui boltoi

  • З
    зочин5 жил өмнө

    Сарангэрэл бүгдийг мэдсээр байж нууж байна.Өөрөө хамтрагч нь мөнаөсөө мөн Энэ тархалт түүний үеэс яригдана

  • И
    иргэн5 жил өмнө

    энэ хүүхэн чинь юугий нь нуудаг байнаа.хэрэг нь өнгөрсөн хойно жонгиноод яадаг юм Шударга бай л даа

  • З
    зочин5 жил өмнө

    Энхсаран сувилалын Нарангэрэл сонгосон.Ашиг сонирхолын зөрчилтэй.Дээрээс нь тусгаарлалтыг буруу хийж сул хянасан УОК буруутай

  • З
    Зочин5 жил өмнө

    Энхсаран сувилал хулганатай, бясаатай, халуун усгүй гээд наад захын ариун цэврийн шаардлагыг хангахгүй байхад буруугүй гээд өмөөрөөд байгаа хүмүүст эрүүл ухаан байна уу

  • И
    иргэн5 жил өмнө

    халдвар хэрхэн тархаваа гэдэг нь асуудал болохоос Энхсаран хэний хамааралтай нь хэнд хамаатай билээ

  • Z
    Zochin5 жил өмнө

    Dotroo haldvar aldsan ni Mxnsaihan saidad hamaaralgui. Sarangerel saidad ih maapaan bna daa. Tarhalt dotooddoo ali ert tarhsan bsan yum bish u.

  • Z
    Zochin5 жил өмнө

    Kovid dotroo tarhsan shaltgaan ni Mxnhsaihan saidad yamarch hamaaralgui. Sarangerel saidad ih maapaan bna daa. Tarhalt dotooddoo ali ert tarhsan bsan yum bish u.

  • И
    Иргэн5 жил өмнө

    Энхсаран дүрэм,журмыг нулимж хаясан,Мэргэжлийн хяналтын газар,онцгой,ЭМЯ байнга тогтмол шалгалт,зааварчилгаа хийхээгүй,өгөөгүй учраас халдвар гарваа.Бүгдийг нь хариуцлага тооцох хэрэгтэй

  • I
    irgen5 жил өмнө

    Ene turd chin ene neg daljgar hegshin tiim heregtei uomuu.Hichneen shan zaluuchuud bn.Mungegui bolhoor daanch turd meregjiliin ajildaa orj chadajgui bga uom.

  • Б
    Баагий5 жил өмнө

    Их хуралд зүгээр нэг сэтгүүлч байсан хүүхнүүд гарч ирээд суга баяжаад том болжээ. Уг нь сэтгүүлч их хурлын гишүүн бол төрийг зал шүүмжилж авилгатай тэмцэж ёстой ширхэг хадаас хулгайлахаас сэргийлэх ёстой баймаар даа. Даан ч өөрсдөө зэрэгцэж мөнгө нухаж суга баяжаад байх юм .Сарангэрэл.Оюунчимэг нараа шудрага үнэны төлөө яв.

  • И
    Иргэн5 жил өмнө

    Монголчууд ухаантай уужуу тайван сайхан сэтгэлтэй гээд бид оорсдийгоо магтаад байдаг тэр уе соц нийгэмтэй хамт алга болсон бн Одоо бол хэруулч нэгийгээ доош хийсэн угуйсгэсэн эсэргууцсэн шуумжилсэн жудаггуй хумуус болжээ ялангуяа улс торчид сэтгуулчид ард тумэнд стресс уусгэж бн

  • 3
    35 жил өмнө

    Шинээр томилогдсон Мөнхсайхан гэхээсээ Сарангэрэлээ сайн шалга 4 сараас л Энхсаран чинь яригдаад байсан Төрийн тэргүүнүүдээ ард түмнээ хуураад л байсан байна шүү дээ

  • З
    Зочин5 жил өмнө

    Сарангэрэлд их маапаан бна. Монголын төрд гарч ирсэн гамшиг авгай .

  • И
    Иггнг5 жил өмнө

    Ямар ч байсан энэ авгай төрийн толгой дээр байсаар л байх юм байна Хүкийн төмсгийг сайн атгаж дээ ...Улсын онцгой комиссын ажлыг зарцуулсан хөрөнгө мөнгө халдвар гаргасан шалтгаан зэргийг прокуророос хяналт тавьж шалгаач УИХ онцгой комиссоос гаргасан авсан арга хэмжээнүүдэд үнэлгээ өгч ажиллах хэрэгтэй

  • У
    Уншигч5 жил өмнө

    УОК.МХЕГ гм эрх мэдэлтэй байгууллага нь анхнаасаа хянаад шалгаад нөхцөл нь таарахаар болоод сонгоо биз.Гэхдээ тэнд тусгаарлалтын дэг журам.ахуйн нөхцөл муу бгааг удаа дараа хэвлэл мэдээллээр бичээд яриад бхад УОК.МХЕГ яагаад хяналт шалгалтаа дор дор нь тавихгүй яасан бэ.Угаасаа манай Монголд бгаа амралт сувилалын газрууд улс төрчид.олигархи баячуулых л биш бол хэдхэн хоногт тааруулсан нөхцөлтэй л бдаг ш дээ.Хайхрамжгүй ажилласан УОК болон бусад хүмүүстнй хатуу хариуцлага тооцохыг ЗГс шаардаж бна

  • Z
    zochin5 жил өмнө

    bairii ni ashiglaj bga bolhoos tend ulsiin hol horionii ontsgoi deglem vilchleh estoi

  • З
    Зочин5 жил өмнө

    Энхсаран сувилал яахав хяналт тавьж байсан онцгойгийн буруу биз дээ

  • З
    Зочин5 жил өмнө

    Тэр сувиллын газрыг сонгосон хүмүүс нь хариуцлага хүлээх ёстой бусуу.

  • О
    ок5 жил өмнө

    ок

    • O
      ok ok5 жил өмнө

      okok ok

  • И
    Иргэн5 жил өмнө

    Нэхмэлийн шарын балгасыг орд харш болгосон ЭМ сайд байхдаа аюулт короногийн хоолойг боомилж маш чадварлаг зохион байгуулсан дотооддоо халдварыг алдаагүй дамнуулан дамжуулан сайдын сэнтийд нар салхи үзээгүй нандин цагаан бөгсөө ямар ч хаалтгүй аваачиж тавьдаг зууны шилдэг манлай улс төрч миний сайхан аниагаар бүү оролд.Нүдээ жоотойлгоод толгойгоо нэг сэжихэд төрийн ордон навтайдаг мэдэв үү?Ирээдүйн монголын удирдагч дэлхийн хэмжээний улс төрч орчин цагийн Мандухай сэцэн хатны хойд дүр цагаан дарь эх тандаа сөгдөн мөргөеө

  • B
    Boldoo5 жил өмнө

    Энх саран сувилал самарч байна

  • М
    Монгол хүн5 жил өмнө

    Эрх баригчдын нэр хүнд өслөө гэж атаархахын оронд баярлах л хэрэгтэйн учир бол удирдлагуудын нэр хүндийг дагаад Эх орны нэр хүнд өсдөг гэдгийг мэдэж авах хэрэгтэй!

  • З
    Зочин5 жил өмнө

    харилцан өгөө аваагаа ярьцгаавал