Монгол Улсын Ерөнхийлөгч монгол бичиг сурахыг уриалан хичээл зааж эхэллээ

Улс төр
Д.Цэрэнчимэг
Унших: 1 мин
10
legacy:Амараа зураг/еөк.jpg

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Монгол хэлний тухай хуулийн 9.1.3 дахь заалтаар хүлээсэн “Монгол хэл, бичиг үсгээ хэрэглэх, эзэмших, хамгаалах, хөгжүүлэх чиглэлээр зарлиг гаргах, төрийн холбогдох байгууллагад чиглэл өгөх” эрх, үүргийнхээ хүрээнд 2018 оны Үндэсний бичиг үсгийн баярыг тохиолдуулан “Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай” 46 дугаар зарлиг гаргасан. 

Монгол хэлний тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу  “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III”-ийг Засгийн газраас батлан хэрэгжүүлж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга коронавируст цар тахлын улмаас бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг хязгаарлаад буй энэ үед үндэсний хэл, бичиг, түүх, соёл, үнэт зүйлсийн дархлааг бэхжүүлэх, үндэсний бичгийн боловсрол, хэрэглээг дэмжих, сурагчдаас гадна насанд хүрэгчдийг үндэсний бичгээ сурч, эзэмшихэд уриалах зорилгоор үндэсний бичгийн теле хичээлийг зааж эхлээд байна.  

Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс үндэсний бичгийн цагаан толгойн үсгийн төстэй хэв шинж, махбодод үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн заах хичээлийн агуулгыг боловсруулжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн теле хичээлийг өргөн нэвтрүүлгийн телевизүүдээр нэвтрүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын https://www.facebook.com/presidentMGL болон Монгол бичигтэн-2025 цахим хуудсанд байршуулна. 

Нэвтрүүлгийн хуваарийг долоо хоног бүр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын цахим хуудсаас үзэх боломжтой.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин5 жил өмнө

    Маш зөв босоо хиймортой монголчууд монгол бичгээ цэцэрлэгээс нь эхлээд заах хэрэгтэй энэ бол төрийн тэргүүн хүнээс гарах ухаан байлаа хөөрхий.Босоо монгол бичгээрээ албан хэргээ хөтөлдөг больёо гэж их гүүш Б.Ринчен гуай бид хоёр их хэлсэндээ тэгтэл юу гэлээ танууд тэнэг мунаг хоцрогдсон хуучны үзэл баримтлагч том толгой фиидаал хувьсгаалын эсэргүүнүүд Гэндэн Дэмидийн тагнуулчид Лхүмбийн барлагууд японы тагнуулчид гээд алангаа алдаа биз дээ?Одоо бүх юм чөлөөтэй болсон болохоор би бас чөлөөтэй хуций босоо монгол бичгээрээ маргаашнаас эхлээд албан хэргээ хөтлөөд эхлэе монголд хэрэглэгдэж байгаа гар уиасны үүрэн опературууд яг одоо энэ прагроммыг суулгаад эхэл.Ерөнхийлөгч та яяг одоо зарлигаа гарган соёрхоно уу? албан хаагчдаа долоохон хоногт уншиж бичүүлж сургая тэгэхгүй бол монгол маагь аажмаар устаж байна