З.Мэндсайхан: Улсын хэмжээнд өндөг нэг хоногийн нөөцтэй байна

Засгийн газар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан: “Хүнсний гол нэрийн 8 бүтээгдэхүүний нөөцийн хувьд улсын хэмжээнд,
Мах-47 хоног
Гурил болон гурилан бүтээгдэхүүн-174 хоног
Бүх төрлийн будаа-61 хоног
Хуурай сүү-23 хоног
Төмс-322 хоног
Хүнсний ногоо-64 хоног
Элсэн чихэр-53 хоног
Давс-43 хоног
Өндөг- 1 хоногийн нөөцтэй байна.
Хүлэмжийн төрлийн ногоонд тасалдал үүссэн. БНХАУ-аас оруулж ирдэг хүнсний ногооны импорт бүрэн зогссонтой холбогдуулан хилийн боомтууд дээр ажилласан. Арванхоёрдугаар сарын 17-оос импорт хэвийн байдалд орсон. Өндөг үйлдвэрлэгч дотоодын ААН-үүд өдөрт 520-550 мянган ширхэгийг нийлүүлдэг. Ямар нэгэн нэмэлгүйгээр нийлүүлээд явж байгаа. өнөөдрийн байдлаар Улаанбаатарт ОХУ-аас 4 вагон өндөг бууж байна" гэлээ



