Шадар сайд: Гуравдугаар сарын 1-ээс танхимаар хичээллэх нь хүүхдэд маш их эрсдэлтэй

Нийгэм
Д.Цэрэнчимэг
Унших: 1 мин
220
legacy:Амараа зураг/С.Амарсайхан.jpg

БШУЯ-наас гуравдугаар сарын 1-нээс танхимын хичээлийг эхлүүлэх байр сууриа илэрхийлсэн тухай  УОК-ын хэвлэлийн төлөөлөгч, Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг: “Ирэх сарын 1-нээс танхимын хичээлийг эхлүүлэх байр сууриа Боловсрол, шинжлэх ухааны яамнаас илэрхийлсэн. Өчигдөр болсон УОК-ын өргөтгөсөн тавдугаар хуралдаанаар Шадар сайд танхимаар хичээллүүлэх нь хүүхдэд маш их эрсдэлтэй гэсэн байр сууриа илэрхийлсэн.

Тодруулбал, коронавирусийн эсрэг дархлаажуулалтын ажил энэ сарын сүүлээр эхэлнэ. Ингээд гурав болон дөрөвдүгээр сард дархлаажуулалт үргэлжилнэ. Энэ нь нэг талаар эрсдэлтэй цаг хугацаа болох тул танхимаар хичээллүүлэх нь хүүхдэд эрсдэл үүсгэж байгаа юм.

Мөн сургуулиудын танхимуудыг вакцинжуулах танхим болгон ашиглана гэж шийдвэр гараагүй. БШУЯ бол энэ тал дээр дэмжихгүй байгаа. Удахгүй вакцинжуулалтын танхим, хуваарийн асуудал удахгүй зарлагдана.

Ямартай ч гуравдугаар сарын 1-нээс танхимаар хичээллүүлэх ёстой гэх байр суурийг Шадар сайд илэрхийлээгүй. БШУЯ-ны зүгээс л байр суурь болон саналаа илэрхийлсэн гэдгийг хэлье.

Өнөөдөр уг асуудлыг Засгийн газрын хуралдаанд хэлэлцэж буй" гэлээ.

Хуваалцах:220

СЭТГЭГДЭЛ (22)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    Иргэн

    Одоо хүүхдүүд гэртээ байгаа тул янз бүрийн юм сонсогдохгүй байгаа. Эцэг эх сурагчид хөдөлгөөнд оролцоход эрсдэлд орно шүү дээ

  • И
    Иргэн

    Хөдөө ч 100% хөл хорьж чдхгүй бга болохоор эрсдэлтэй. Бага ангийн хүүхдүүд ороод хохирвол яах вэ

  • З
    Зочин

    Нэг жил алгасаж сургаж болоод байсан. Эрүүл байхад бага ангиийг нөхөөд сургаж болно

  • И
    Иргэн

    Эрсдэлтэй шүү

  • И
    Иргэн

    Ялангуяа бага ангийн хүүхдүүд зай барих маск зүүнэ гэж худлаа.хичээл сургууль хэцүүдэж байгаа нь үнэн ч эрүүл байх нь гол .1 хүүхэд халдвар авбал барьж дийлдэхгүй учир дэмжихгүй байнаа.

  • З
    зочин

    Нийслэлд бол эрсдэлтэй. Хичээллээд эхлэдэг голомттой цэгээс сурагчид олон нийтийн унаагаар зорчино. Хүүхэд л болсон хойно санамсаргүй маскгүй явах тохиолдол гарна. Тэгээд эрсдэлд өртвөл сургуулиараа голомт гээд эвгүй байдал үүсэхийг үгүйсгэх аргагүй. Вакцинжуулалт эхлэсний дараа танхимаар хичээллэх нь зөв байхаа.

  • Б
    Б.Энэбиш

    Ногоон бүс хичээллэж болно л доо гэхдээ хөдөө орон нутгийн бидэнд хаанаас ч юу ямарч замаар орж ирэхийг хэнч тааж мэдэхгүй бид айж байна.

  • H
    Hishig

    Demjihgvi baina

  • H
    Hishig

    Mash ih ersdel undur baina

  • Z
    Zochin

    Tiim shvv ersdel ihtei hetsvv dee 2sar hicheelsench ontsiin oorcglolt gargahgvi ee ireedvi hooch vee bodoh heregtei shv dee etseg eh bid chin yaj hvvhdee surguuli tsetserlegt ywuulah we dee haanaa haldwar awchi bol gej bodood setgel Taiwan bhgvi shvv dee hodoo oron nutag ch gesen ersdel ih shvv dee hotiihon bas adilhan mongol orond bj hodoo oron nutgaa oruul ch geh shig sonin uym ih yrih uym aa hotoos hvmvvs irne ter basal ersdel shvv dee eniig bodoh heregtei shvv said naraa

  • Ц
    Цэцгээ

    Эрдэм номыг хэзээд сурж болно Эрүүл мэнд дахиж олдохгүй Дэмжихгүй байна

  • Д
    Дээгий

    Дэмжих гүй байна

  • З
    Зочин

    Ногоон бүсийн аймгуудад хичээл эхлүүлээч ээ.

  • Х
    Хишигээ

    Хамрын ханиад л яаж тархаж, эмнэлэг ачаалалдаа дарагддаг билээ дээ. Хичээл орно гэвэл би хувьдаа хүүхдээ энэ тахалруу явуулж зүрхлэхгүй. Энэ хүртэл юуны тулд тэслээ дээ. Нийгэмд дархлаажуулалт дор хаяж 60н хувьд хүргэж байж хүүхдүүдээ танхимаар хичээллүүлэх нь зүйтэй.

  • A
    Altantsetseg

    Hicheelee oruulaachee

  • Н
    Н. Мөнхбаяр

    Хичээл сургалтыг эхлүүл

  • М
    Мөнхзул

    Хичээллэх нь маш буруу

  • Z
    Zocin

    Oruulaacee ih deed surguuliud oruul munguu tuluuj surj bga ydj oyutnuudaa oruul

  • С
    Сүхэ

    Хэдхэн аймагт халдвар гарсан ч одоо ногоон бүс болчихлоо. Хотын хэдэн хүүхдээс болж хөдөөний хүүхдүүд давхар хэлмэгдэж дууслаа, новш. Тэр вакцинжуулалтаа өрхийн эмнэлэгүүдээрээ л хий л дээ, Амарсайхаан

  • А
    Ариунаа

    Цахим хүндрэлтэй голомт бгүй хөдөө ор нутагт танхимаар хичээллэх нь зөв

  • А
    англи хэлний багш

    Оруулахгүй

  • S
    Sanaa

    Oruul 3sariin 1nd hodoo oron nutag hetsuuuuuuuuuu bn yagaad hodoonii huuhduudeee bodohgue bga tegsh bgaaach bid odooo hiceeleeedeee yawmaaar baishteeeeeeeee said naraaaaaaaa odooo zugeeer useg ntre martaague bga deereee oruuul