Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Таван настай охиныг дайрсан жолоочид 1.6 жил харих ял оноожээ
10

Таван настай охин явган хүний гарцаар гарч яваад дайруулсан хэрэг өнгөрөгч оны аравдугаар сарын 5-ны өдөр гарсан. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо Яармагийн эмнэлгийн хойд замын хүний гарцаар явж байсан Б, О нарыг жолооч мөргөсний улмаас нэг нь амь насаа алдсан байна.
Өчигдөр /2021.04.07/ хэргийн шүүх хурал Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, жолооч Б-д 1.6 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргаж, жолооны эрхийг нь зургаан жилээр хасчээ.



