"Хүчит Шонхор" захыг чиглэсэн замын ачаалал их байгааг анхаарууллаа

Нийгэм
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/шонхор зах 04.09.jpg

Маргаашнаас эхлэн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжихтэй холбогдуулан иргэд хүнсний бүтгээгдэхүүн авахаар томоохон зах, худалдааны төвүүдийг зорьж ачаалал үүсгэж байна.

"Хүчит  Шонхор худалдааны төв болон ойр орчмын зогсоол талбай дүүрсэн, тухайн худалдааны төвийг чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн маш их байна.
Иргэдийн нягтрал, бөөгнөрөл үүсч байгаа тул халдвар хамгааллын дүрэм, журмыг баримтлан аль болох худалдааны төврүү чиглэхгүй байхад анхаарна уу" гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. 

legacy:Амараа зураг/170760328_1999439190196827_6439227488293518528_n.jpg legacy:Амараа зураг/170326118_1999439240196822_7066340034835072016_n.jpg legacy:Амараа зураг/170375066_1999439293530150_8791443296932152082_n.jpg